sonin.mn
2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Мандала” хотхонд 23 настай Ц гэгч эмэгтэй цонхоороо унаж амиа алдсан хэрэг гарсан билээ.
Талийгаач эмэгтэйн аав нь найз залуу нь охиныг минь цонхоор шидэж, амь насыг нь хөнөөсөн гэж үзэж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
 
Харин сэжигтэн гэх 25 настай иргэн Б цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө: "Муудалцчихаад аргадахгүй, тоохгүй утсаараа тоглоом тоглоод сууж байтал цонхоороо үсэрчихсэн байсан" гэсэн байна.
 
Цогцост хийсэн задлан шинжилгээг Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэн хийж буй бөгөөд ажлын 14 хоногийн дараа хариу нь гарах ажээ.
 
С.Сарнай