Баянзүрх дүүрэгт Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар 2015 онд 1.5, 2016 онд 5.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Мөн 2017 оны эхний 8 сард төсвөө огт батлалгүй, дур зоргоороо зоргоороо хяналтгүйгээр захиран зарцуулсан байдаг. Энэ мэт Баянзүрх дүүргийн хөрөнгийг Баянзүрх дүүргийн удирдлагууд хэрхэн шамшигдуулсан талаархи баримтуудыг Баянзүрх дүүргийн МАН-ын төлөөлөл олон нийтэд дэлгэж, Улсын Ерөнхий прокурорт хүргүүллээ.
Нийслэл дэх төрийн аудитын газрын шалгалтаар Баянзүрх дүүрэгт хийсэн шалгалтаар гурван жил дарааллан төсвийн хөрөнгийг хэдэн тэрбумаар зориулалтын бусаар ашигласан зөрчил илэрсэн.
Үүний дагуу тухайн үед Сангийн яамнаас давхар шалгалт хийж, аудитын дүгнэлтийг баталгаажуулсан байдаг. Гэвч АТГ, Шүүх, прокуророос эдгээр дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй юм. Харин одоо хуулийн байгууллагуудын удирдлагууд бүрэн солигдсон учир дахин Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуулийн байгууллагуудад энэ асуудлыг шалгуулахаар гомдол гаргаж байна. Мөн Баянзүрх дүүрэгт жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан гэж бий. Хороо бүрт олгогдддог 100 сая төгрөг эгэл жижиг дунд үйлдвэрчинд хаалттай байна. Мөн 28 хорооны хэмжээнд халамжийн бодлогоор олгогдож байгаа хөрөнгө Хороон Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үзэмжээр хуваарилагдаж байгаа. Түүнчлэн 2016 онд дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газрыг хувийн компанид хамтран ажиллах гэрээ нэрээр олгож байгаа асуудал нь хуульд нийцэж байгаа эсэх зэрэг олон асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгах нь зүйтэй гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид үзэж байгаагаа хэлж байлаа.
Сэтгэгдэл0
Ene arai dendene ee. Puredvavaa, Batsogt, Ganchimeg zereg nohduudyg sain shalgaj unen moniig ni togtooj ogoorei.
Харамсалтай байна даа. Хайран дүүрэг
баян зүрийн бүх газрыг зарж идсэн шдээ хороон дарга газрын алба нь солигдончиг хувалз бясаа жоом празит шиг наалдчихаад идсээр байдаг засмал зам тавиж байна гэж худлаа юм хийдэг малчид сүү цагаан идээ тушаах боломжгүй гачууртаас ферм хүртэл зам байхгүй бүр ядахдаагачууртын гүүр хүртэл зам байхгүй дээрээс зам тавиулахгүй зогсоодог гэсэн
ёстойчиг
Ман-хан өөрсдөө итхурал даа суухгүй байж ингэж битгий ноцолгоогүй юм яриач ээ. Сонгууль дөхөхөөр улаарч байгааг нь ээ. Үнэхээр тэгсэн бол аль хэдийнээ шоронд наадах хүмүүс чинь орчихсон байх байлгүй дээ.
8 р хороо гэж аймаар газар бна цагдаагийн 16 байр шороон замтай хүүхдиын тогломын талбай байхгүй бөөн бөөбөөчүүд цэр нусаа хаясан энд халдварт авчин гарахгүй гэсэн баталгаа алга даа үүнийг харж үзвэл сайн бна нөгөө 2 гишүүн хаачсан бэ уул ам амлалт өгсөн юмсан даа
Арайчдээ нээрээ ингэхээр яаж хөгжих билээ
Ийм зүйлийг өмнө дэлгэж байгаа ч дээ үнэн худал нь мэдэгдэхгүй юм сонгууль дөххөөр л дэлгэх юмаа ард иргэдийг төөрөгдүүлдэг юм уу хаашаа юм
Hamgiin hogiin duureg BZD bolson suuliin heden jil. Pirevdavaa terguutei nuhduud BZDiig samrsan zam hargui baihgui heden borjiuur avchirch hayaal zamaa tavihgui alg boln avchirch haysan borjiuuriin humuus zuuguul duusna arai l yma
сонголтоо зов хийх хэрэгтэй
Хөл толгой нь олдохгүй асуудалд маш хойрго ханддаг