Энэ бол нэг л баримт.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б нь Ц гэгчтэй хамт хар тамхины хэргээр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ.
Б.Ц нар давж заалдаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр тэдэнд холбогдох хэргийг хэлэлцсэн байна.
Нийслэлийн шүүхийнхэн анхны Ерөнхийлөгчийн зээ хүү Б-гийн ялыг нэг жил болгон бууруулж, хамт хэрэгт холбогдсон Ц-гийн ялыг хэвээр үлдээжээ.
Хэний хүүгийн ялыг бууруулж, хэнийхийг хэвээр үлдээсэн талаар энд ярих гэсэнгүй.
Хамгийн гол нь хар тамхи Монголыг эзэллээ. Энэ улс төрийн хямрал, ядуурал, хотын утаанаас ч хортой эд бол хар тамхи болсон байна.
Хэдхээн жилийн өмнө ДОХ-той хүмүүсээ тоолж байсан шиг хар тамхи хэрэглэсэн хүмүүсийн талаарх мэдээ сэлтийг хараад ихэд цочиж, шогширч хүлээж авдаг байлаа.
Одоо харин хар тамхины аюул Монгол Улсын хилийг нэгэнт даваад албан газар, айл өрх, дунд сургуулийн хаалгаар хүртэл орж амжжээ.
Хар тамхины хэрэгт хүүхэд залуусын үлгэр дуурайлал авч байдаг дуучид, жүжигчид, бүр сүүлдээ төрийн албан хаагчид, шүүх, прокурорын ажилтнууд холбогдлоо гэх мэдээлэл байнга гарах болсон. Бас хөрөнгө бэлтэй, нэр хүндтэй айлын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогддог тохиолдол олон байгаа юм.
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар 2019 он гарсаар 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Тэд “…Гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байна” гэж мэдээллээ.
Хамгийн сүүлд, зочид буудлын хонгилд мансуурч байсан залуусыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа тухай мэдээллийг ЦЕГ-аас 2019 оны дөрөвдүгээр сарын 12-нд өгөв.
Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд Орхон аймгийн харьяат, 19 настай, эрэгтэй З, СХД-ийн XXVI хороонд суух 20 настай, эрэгтэй Д, Баянгол дүүргийн IV хорооны иргэн, 23 настай, эрэгтэй У нар нь өвсний төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн байжээ.
Үүнээс гадна, нэгэн дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн ажилтан хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байгаа тухай мэдээлэл яригдаж байна. Түүнээс эд мөрийн баримтаар хар тамхийг хураан авсан бөгөөд бусдад хар тамхи худалдаж борлуулдаг байжээ.
Сүүлийн нэг жилийн хооронд л гэхэд 2018 оны тавдугаар сард сард “Ice Top” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Коби, Эгшиглэн буюу Т.Болортуяа нарыг хар тамхины хэрэгт холбогдсон. Мөн тавдугаар сарын 25-ны өдөр 31 настай О, 36 настай А, Т нарыг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй шалтгаанаар БЗД-ийн нутаг дэвсгэрээс баривчлагдсан.
2018 оны арваннэгдүгээр сарын 27-28-нд шилжих шөнө цагдаагийнхан ХУД-ийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчилж саатуулсан. Хэргийн газраас эд мөрийн баримтаар метафетамин буюу химийн аргаар гаргаж авсан мөс гэх нэршилтэй бодис, 18 кадр гэрэл зураг, сэжигтэн этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлэн авсан. Дээрх этгээдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд, хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, дээрх бүлэг этгээдүүдийн дунд төргийн өмчит “Эрдэнэс Монгол” ХК-ийн мэргэжилтэн Э гэгч байжээ. Тэр этгээд хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Хүүхдүүдийн дунд Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс ял авсан байна. Тэрээр 2018 оны есдүгээр сарын 1-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд хар тамхи хэрэглэчихсэн явж байгаад цагдаад баригдсан. Шүүхээс Д.Мөнхулгад нэг жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзахаар шийдвэрлэсэн.
Түүнчлэн манай улсын хилээр тогтмол орж ирдэг, түүнд тавих хяналт төдийлэн сайн биш нь дээрх жишээ, ер нь хар тамхины хэрэглээ Монголд их байгаатай шууд холбоотой гэдгийг холбогдох албан тушаалтнууд, ТББ-ынхан хэлдэг.
Хар тамхитай тэмцэх газрын алба 2019 оны нэгдүгээр сарын 28-нд гадаад улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчилсан. Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явуулжээ. Мөн түүнээс гадна уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон Нигер улсын гурван иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хурааж авчээ.
Ингээд тоочоод байвал хар тамхины аюулд Монгол Улс нэгэнт нэрвэгдсэн нь тодорхой болно.
Үүнд Цагдаагийн байгууллагын илрүүлэх, баривчлах ажлаас бусдаар Монгол Улсын төрөөс дорвитой арга хэмжээ авахгүй л байна.
Тиймээс хар тамхины улмаас хохирсон гэр бүлүүд, иргэдийн төлөөлөл, хар тамхины эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд зарим арга хэмжээг авч эхэлсэн байна.
2019 оны дөрөвдүгээр сарын 14-ний ням гаригт дээрх хүмүүс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй уулзалт зохион байгуулжээ.
Тэд энэ үеэр “…Хар тамхи, биеэ үнэлэлтийн нууц сүлжээг илрүүлэх ёстой. Энэ далд ажиллагаанд хууль хяналтын байгууллагынхан оролцдог. Хар тамхи буюу цагаан тахал дунд сургуулийн сурагчдын дунд тархаж байгаа нь туйлын ноцтой” гэдгийг хэлсэн байна. Мөн уулзалтын үеэр “…Шонхрын наймаа, хар тамхи хоёр нэг сүлжээтэй” гэсэн ноцтой мэдээлэл яригдсан байна.
Бодит байдал ийм л байна. Тиймээс цаашид хар тамхитай тэмцэх, зарж борлуулдаг хэрэглэдэг нууц сүлжээг ил болгох, хилээр нэвтэрдгийг таслан зогсоох Монгол төрийн бодлого нэн шаардлагатай болжээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Яанаа,илрээгүй өчнөөн байгаа,ийм цөөхөн ард түмэн устаад дуусах вий. Хил гааль,мэргэжлийн хяналтынхан сайн ажиллаарай.
yaaj tolgoi ni ergeheeree ene jijig ulsad har tamhi zarj mongo oloyo gej boddog sugnuud ve, olj togtooj deed hemjeegeer shiitgeh heregtei.
Өвөө шигээ өөдгүй Монголыг самарсан хар тамхичин байх нь. Очирбат Монголын самарсан луйварчдын нэг
П.Очирбатын удам хар тамхины хөнөөлөөр тасарч байгаа юм байна. Мөнгө гэж шунасаар байгаад үр ач нараа хайхарсангүй дээ энэ Пунсалмаагийн хүү. Одоо нэгэнт хар тамхинд орсон бол гарахгүй. Долоо хоногоор унтаж чаддаггүй гэж байгаа. Тэгэхээр хүн яаж эрүүл байхав. Үр удмаа гашуун зовлонд унагалаа энэ Очиртам.
uiliin ur
ӨВӨӨ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ ЗЭЭ НЬ ШИЙР АЛАГ ГЭЖ МОНГОЛЧУУД ЯРЬДАГ ЮМ ДАА
Хүүхдээ зөв хүмүүжүүлээгүй эцэн эхэд нь арга хэмжээ авах хэрэгтэй, Мөнгөтэй айлын хүүхдүүд хийх юмгүй тул ийм л нгт хийнэ дээ,
Баттулга гэж луйварчны хэдэн гөлөгнүүд бүгд хар тамхичинд. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй мангар бөх улс орноо хөгжүүлж харагдаач
ХҮНИЙГ ЯЛГАЖ БОЛОХГҮЙ. ОЧИРБАТ МОНГОЛ ЭХ ОРОНД МИНЬ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ХАРИН Н.ЭНХБАЯР ЧИНЬ БИДНИЙ ТӨЛӨХ ӨР ТЭГЛЭСЭН.
Баттулга гэж луйварчны хэдэн гөлөгнүүд бүгд хар тамхичинд. Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй мангар бөх улс орноо хөгжүүлж харагдаач
Argagui shte, aav eej emee ovoo ni hulgailj baahan mongo olood huuhdee heterhii tansagluulj hamag amidrah ajillax erch huchiig ni hugalaad hayachihsan bolohoor neg iimerhuu yumaar odor honogoo ongorooh heregtei bolno biz dee? Ene harin ch sain odruud ni.
Өрх толгойлсон эмэгтэй хүмүүс хүүхдээ хүмүүжүүлэх боломжгүй учраас хар тамхи газар авсан юмаа.
хар тамхи хэрэглэнэ гэдэг мѳнгѳ ихдэж байна Очирбат гэх эрлийз Монголд алт хѳтѳлбѳрѳѳр байгаль дэлхийг сүйтгэсэн
;gl;hj kfkjie
Очко бол ард түмэндээ алсын аюулыг дагуулж ирсэн нүгэлтэн. Гадныхантай нийлсэн бөхчүүдэд лизенц хэлбэрээр улс орноо худалдах газар шороогоо бохирдуулах эх үндсийг нь тавьж өөрөө Тамсагаас хязгааргүй баяжиж буй эр
Yar hamartai Ochirbat nobsh nugelten
Хангалуун амьдралтай айлын хүүхдүүд ихэвчлэн хар тамхитай холбогдож, бусад найз нөхдөө уруу татаж байгаа шүү дээ. Энэ хүүхэд тэдний л нэг
Manai mongoliin har tamhinii huuli gej dee tolgoig ni ileed yvuuldag l huuli yum daa nasaar ni bish yumaa gehed ydahdaa 10n jilees deesh yl ugdug baimaar yumdaa Tegvel har tamhi hergelej bga zarj bga nuhduud emeeh baih daa
uls orniig min suiruulsen Ochirbat tegvel nuglee edlejdee, oor bas uu bgaa ???, ilersen n enel umuu???
ulsaa huvhairtal tonoj yr, ach naraa zojilgogyi boltol ni munguur tsutgaj erhlyylsenii gor garch dee.toirch bolohgyi yiliin yree gej..,
Het ih mungund mongoliin bayalagt shunaj, daahgui nohoi buluu huraaj yavsaar baigaad gor ni garch ur udam ni har tamhind jivj. Bas munguuruu shiidne biz
Nugel nudeeree garna gedeg ene dee
Эцэг эхчууд хар тамхи архи дэлгэцийн днтолтын эсрэг хамтрахгуй бол болохоо байлаа шуу
Хоцрол үгүй гүйцэх үйлийн үр үнэн гэж Буддагийн сургаалд буй.Зарим нь хийсэн нүглээ лам залж ном уншуулаад арилгачихна гэж эндүүрдэг.Энэ бол хилэнц нүглийг нимгэлж буй үйлдэл болохоос үйлийн үрийг үгүй болгож байгаа юм биш.очирбат барууны эдийн засгийн алуурчдын гар хөл болж Ашигт малтмалын тухай хуулийг тэдэнд ашигтай найруулж батлуулан Монгол улсын эрх ашгийг хохироосон суурин төлөөлөгч болсноор Дээд Тэнгэрт тэрсэлсэн.Монголд муу юм хийсэн хүн битгий хэл үндэстэн, их гүрэн ч үрээ эдэлдэг жамтай.Энийг ухаарч амьдраагүй азгүй золиг доо.
Худлаа хээгүй мээгүй гэж пиар явуулж байгаад "Алт" хөтөлбөр гэгчийг санаачилж Монгол орны ариун дагшин онгон байгалийг өөрийнхөө барзгар нүүр шиг болгож хаясан гол буруутан Очирбат хэмээх ховдгийн гайгийн нүглийн сав нь дүүрч.
Хатуу ялтай байж л энэ гайг хямгадна. Ийм тийм гэж хоосон юм онолдож, баруунд ингэдэг, зүүнд тэгдэг гэж хоосон мэдэмхийрч байх хооронд цөөхөн монголчууд будаа. Зүүн өмнөд Азийн орнуудад бол эдгээр хүмүүс цаазын ял авсан.
Hamgiin hereggyi luibarchin bol Ochirbat tyynii zee ni har tamhitai neherlehiig bodbol arbin mengetei bna!zeb hymyyjyylej chadsangyi ee!!ebeegiinhee neriig syldiig ni byzarlasan hyy bna daa!!Odoo yay geheb dee!!bayan hyniig balag toirdoggyi gedeg biz dee!!
хар тамхины хэрэгтэн монголчууд хятадаар дүүрэн байдаг юм байна. Эрээний хил дээр 10 гаруй монгол иргэн баригдсан зураг хөрөг тавиастай монголоо сурталчилж байна лээ шүү
mongoliig samarch ustgah ajliin ehleliig sedegch luivarchin. hyrgenyyd ni geed hulgaich arhichid yrgelj zodoon tsohiond oroltsoj luivarchin hadam ni yal zemees ni multaldag baisniig ta nar sanaj baina uu
Янхан анударь үхээсэй.
aabiin khuukhediig alag utej bolokhguu adilkhan yallakh kheregtee, ter OCHIR BAT gej tal zasaj bolokhguu, adilkhan 2 laa khergelsen bizdee,,,,,
БАЯРМААГЙИНХ НЬ ХҮҮХЭД ЮМ БАЙХДАА ,
Howdgiin gai eronhiilogcniin zee. 1 jil nogooh ni 2 jileer shiitguulsniig sohoj tawih heregtei
Gadaadad bol hund har ajilcninoron gergyicnuud lajilgyicnuud geh met niigmiinemzeg dawharga l har tamhicnid bdag Mongold bolesregeeree yum . Herew mongoliin baycnuudiin huuhduud tataad bgaa bol uiliin ur yumuu daaBayan humuus cn eruul mendedee hairtai bdag bolohoor har tamhi bol uhel gedgee meddeg
Нилээн ширүүлэхгүй бол эвгүй болох нь...
Анх их соён гэгээрүүлэгч Түдэвийн оронд ардчилал гайнаас болж ийм лайг сонгоосон бид тэнэгүүд.
Эх нь булингартай бол Адаг нь булингартай гэж
Duuldag ygledeg nohdyyd daldgaruud hongon hyyhnyyd mangar batsaanuud heregleed baina Mongotei ailin hyyhdiig hoorgoj oruulaj bna