Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш буюу энэ сарын 24-нд эхэлнэ.
Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас хамгаалах бэлэн байдлаа шалгуулан нэгдсэн жагсаалын арга хэмжээг зохион байгуулах юм.
“Яаралтай цуглар” дохиогоор цугласан нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдах бүрэлдэхүүний танхимын команд штабын дадлага, сургуулиар үргэлжилнэ.
Харин энэ сарын 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэдийг хамруулан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм. Дадлага сургуулийн үеэр иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч, газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэх юм. Энэ хугацаанд Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хаах ба 10:00 цагт ажил эхэлнэ.
Харин дадлага сургууль газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа, хээрийн эмнэлэг дэлгэх дууриалган үзүүлэх дадлага сургуулиар үргэлжлэх юм.
Энэ сарын 26-нд нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний багаар ажиллах болон гамшигтай тэмцэх ур чадварыг дээшлүүлэх, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлийг сайжруулах зорилгоор бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
ИРГЭД ЯМАРЧ ОЙЛГОЛТГҮЙ БНА. ХУДЛАА ШОУГАА БОЛЬ. УУГАНБАЯР ДЭД ДАРГА ТА МАНАЙ АЙМАГТ СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛСАН НЭРЭЭР МАХ ӨВЛИЙН ИДЭШЭЭ АВСАН ШҮҮ. ХОТООС ЮУ ХВАХ БОЛ.ҮР ДҮН МУУ БИД ЯМАРЧ МЭДЛЭГ СУРГАЛТ АЛГА ЯГ ЮУ ХИЙХ ГЭЭД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖГҮЙ ЮМ ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ СУРГАЛТ ӨГӨӨЧ ХОТЫН ДАРГАА АНХААРААЧ
yaasan duusdaggvi ij bvren gamshig ve enhtubshin uls turiin vhdel uvguun ?????? yaasan sergedeggvi goo vzesgelen be gedeg shig
ИРГЭД ЯМАРЧ ОЙЛГОЛТГҮЙ БНА. ХУДЛАА ШОУГАА БОЛЬ. УУГАНБАЯР ДЭД ДАРГА ТА МАНАЙ АЙМАГТ СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛСАН НЭРЭЭР МАХ ӨВЛИЙН ИДЭШЭЭ АВСАН ШҮҮ. ХОТООС ЮУ ХВАХ БОЛ.ҮР ДҮН МУУ БИД ЯМАРЧ МЭДЛЭГ СУРГАЛТ АЛГА ЯГ ЮУ ХИЙХ ГЭЭД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖГҮЙ ЮМ ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ СУРГАЛТ ӨГӨӨЧ ХОТЫН ДАРГАА АНХААРААЧ
ИРГЭД ЯМАРЧ ОЙЛГОЛТГҮЙ БНА. ХУДЛАА ШОУГАА БОЛЬ. УУГАНБАЯР ДЭД ДАРГА ТА МАНАЙ АЙМАГТ СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛСАН НЭРЭЭР МАХ ӨВЛИЙН ИДЭШЭЭ АВСАН ШҮҮ. ХОТООС ЮУ ХВАХ БОЛ.ҮР ДҮН МУУ БИД ЯМАРЧ МЭДЛЭГ СУРГАЛТ АЛГА ЯГ ЮУ ХИЙХ ГЭЭД БАЙГАА НЬ ОЙЛГОМЖГҮЙ ЮМ ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ СУРГАЛТ ӨГӨӨЧ ХОТЫН ДАРГАА АНХААРААЧ
Чингэлтэй дүүргийн 5-р цэцэрлэгийн хүүхдүүдийг хүн хүчин зүйл гэдэг заваан гамшгаас ( сайд Нямдорж, банкчин Баярсайхан) яаж хамгаалж амь аврах талаар зааж өгнө үү?
25-ны өглөө 9 цагт хөдөө явна Зам энэ тэр хаачихсан байж таарахгүй
11 цагаас нислэгтэй 10 гарч амжихгүй 7 цагт нисэх буудалд очиход хүнд байна. Заавал ингэж иргэдийг чирэгдүүлж байх хэрэг байна уу
ЦИРКИЙН баруун талд барьчихсан байгаа 25 давхар нурахад бэлэн байна хүүхдийн өрөө гэхэд цонх агааржуулах юмгүй байна хажууд бариж байгаа 30 давхрыг зогсоож өгөөчээ 13 байрны дээрээс унахаар баригдаж байна нар халхалсан өндөр барилга хэнд хэрэгтэй юм бэ 13-р байр эргэн тойрон нүхлүүлж меркури далай ээж рүү ордог ганц машины замтай явган хүний зам байхгүй хажууд ОРСИЙН 3-р сургууль --меркурий --далай ээж--ногооны түц-- тамхины түц--нэг давхар нь дэлгүүр мухлагаар тойрон цоолуулсан нурахад бэлэн сургууль тойсон 5 давхрууд сөнөлөө өдөр бүр хүүхэд явган хүний замгүй машинд шүргүүлж байна хойноо буянгийн жагаагийн хангай түүнийг тойрсон хог нош зүүн талд циркийн наана 13 байрны дээрээс унах шахсан хүүхдийн өрөө нь цонхгүй 25 давхар мөн залгаа хойт талд нь газар хөдлөхөд дэлбэрэх 30 давхар нар халхалсан дээрээс унах юм гэсэн арга хэмжээ авч өхгүй бол меркурий орох замыг хаах болно хаалгахгүй бол суулт хийж эсэргүүцнэ бүх зам дагуу яв