Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэлсэн.
Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө буюу МҮЭСТО-ы зүүн хойно байрлуулсан сурталчилгааны самбар, Чингисийн өргөн чөлөө буюу Энхтайваны гүүрийн зүүн болон баруун хойно байрлуулсан самбар, Энгелсийн гудамж буюу “Алтай” хотхоны зүүн талын, “Нарны зам” дагуух “Гермес” төвийн зүүн талын, мөн Чингүнжавын гудамжинд байрлуулсан самбар гээд журам зөрчсөн 10 гаруй самбарыг буулгаад байна.
Сурталчилгааны самбаруудыг буулгаж, цэгцэлсэн байдлыг харьцуулан хүргэе.
Сэтгэгдэл0
циркийн зүүн талын хангай шинээр баригдсан 25 давхар баригдах гэж байгаа 39 давхар гучин есөн оны цэмбэний үйлдвэрийн меркурий далай ээж 13 байр тойрсон тамхи ногооны түц- үүд байрны нэг давхар нүхэлж ганц хүн ганц машин зөрөхөөр болгогочихаад байна хангай буудал хоорнд явган хүий замгүй эргэн тойрон явган хүнийй замгүйгээс гурав дугаар сургуулийг тойрсон байрны оршин суугчид оюутан сургуулийн хүүхэд шүргүүлсээр байна энэ түц хангайг буулгаж өгнө үү хүн машин тоймоо алдлаа шинээр барих гэж байгаа нар гэрэл халхалсан хорин таван давхарыг зогсоож өгнө үү эрүүл мэнд аюулгүй байдал алдагдлаа хороо дүүргийн урьдах дарга нар юу ч хийсэнгүй