МХЕГ-аас энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөө, Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Заламт гол”, “Хос даль”, “Болор Аграмба” компаниудад хяналт шалгалт хийж байна. Эдгээр компаниуд нь аюултай хог хаягдал болох автомашины аккумуляторыг дахин боловсруулж, хар тугалгыг ялган экспортонд гаргадаг. “Хос даль”, “Болор аграмба” компаниудын үйл ажиллагааг 2018 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоосон бол “Заламт гол” компанийн үйл ажиллагааг 2013, 2015 онд түр зогсоож байжээ. 2018 онд “Хос даль” компани нь БОНБҮ-гүй, холбогдох зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг НМХГ-аас зогсоож, хүхрийн хүчил хадгалсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
2017 онд Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн, холбогдох журам 2018 оны тавдугаар сард батлагдаж, 2019 оны нэгдүгээр сараас эдгээр компаниуд тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. “Заламт гол” компани тусгай зөвшөөрөл аваагүй байсан тул зөрчил арилгах хүртэл хугацаанд үйл ажиллагааг улсын байцаагчын актаар зогсоож, лацдав. Тус компанийн захирал Ц.Ууганбаярын хэлснээр үйл ажиллагаа явуулах хугацаандаа хаягдал аккумлятороос 600 тонн хүхрийн хүчлийн шингэнийг “Эрдмин компанид нийлүүлж, 4200 тн хар тугалга экспортолжээ.
Швейцар Улсын Базель хотноо 1989 оны 3 дугаар сард "Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц"-ийг баталсан байдаг. Монгол Улс 1996 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцийг УИХ-аар соёрхон баталсанаар дагаж мөрдөх болсон. Энэ конвенци нь аюултай болон бусад хог хаягдал, тэдгээрийг хил дамжуулан тээвэрлэхдээ улс орнууд хүний эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор олон улсын өмнө үүргээ биелүүлэх ёстой бөгөөд манай улсын хувьд хөрш улсууд аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, импортлох үйл ажиллагааг хориглодог. Иймд аюултай хог хаягдлыг өөрийн улсдаа байгаль орчинд ээлтэй технологиор устгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нөхцөл шаардлага бий болж байгаа аж.
Сэтгэгдэл0
Hamgiin aimaar ed cnin naadah cnin dee uun deer ajillasan hun 6 sariin nastai boldog yum bilee Mash hortoi
Аккумлятор дотор байдаг маш их концентрацитай хүхрийн хүчил хүний гар хөлийг цоо түлж эдгэрэхэд бэрх үхэлд хүргэх шарх үүсгэнэ хүхрийн хүчил задарч маш хортой хүхрийн эслүүд үүсгэнэ энэ хийгээр немцүүд буханавальдийн шоронд үй олноор нь хүмүүсийг хордуулж алж байсан мөн аккумлятор дотор хүний удамшилд маш хортой хар Тугалагны давхар исэл их хэмжээгээр байна Монголчуудыг устгая гэвэл аккумляторын үйлдвэр байгуулахадл болно

Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд өөрийн нутаг дээрээ атомын цахилгаан станцийн хаягдал цацраг идэвхитэй хаягдал, зай хураагуур, аккумлятор хаягдлыг устгаж чадахгүй африк ази тивийн буурай хөгжилтэй дарга нар нь авилгалд идэгдсэн улсруу оруулахыгбайнга оролдож байдгийг мэдээлж интернетээр байнга сануулж бичлэг харуулж сэрэмждүүлж байдаг ийм учираас аккумляторын үйлдвэрүүд бол гэмт хэрэг хийж байна

Акумлятороо хятад руу гаргаач
Аккумулятор,шалгалт гэснээс дээр соц уеийн онигоо санаанд орчихлоо.Баян-Олгий аймагт хотоос казах жолоочдын мэрэгжилийг шалгах комисс ирж жолоочдоос мэрэгжлийн болон замын дурэм журам гээдл баахан шалгалт авч гэнэ.Хотоос ирсэн комиссынхон бугд монгол хумуус байж.За тэгээд нутгийн хасаг жолооч билет аваадл шалгалтаа огохоор бэлдэж гэнэ.За Авдил гуай наашаа сууж асуултандаа хариулаарай гэж.Таны билетенд ямар асуулт байна гэж Авдил овгон Аккумлятор гэж байна гэнээ.Комиссын дарга За Авдил гуай та акумляторын тухай монголоор ярьж хэлж чадахуу гэж байна гэнэ.Авдил овгон за тэгьеэл гэж байна гэнэ.Авдил гуай Ахнь олон нялх нойтон хуухэдтэй аккумлятор,Намар тийшээгээ хотруу идэшний нэг ухэр тохоороод аваачаад огье Аккумлятор, гэж авч байна гэнэ.Комиссынхон нэрхийтэл инээгээд татаад уначихна биз.Шалгалт авч байсан хумуус зориуд УБээс бэлдэж ирсэн хасаг монголоор аль альнаарнь ярьдаг хумуус байсаныг Авдил овгон мэдээгуй бурж байгаад баригдаж гэнэ