“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид салбарынхаа ололт амжилт, болж бүтэхгүйг “тогоон дотроо” нухацтай ярьдаг уламжлалтай. Мөн сэтгүүлзүйн салбартай холбоотой олон чухал судалгаа, санал шүүмжлэл өрнөдөг.
Энэ өдөр сэтгүүлзүйн салбар, ХМХ-ийн эрх чөлөө, сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх гээд олон асуудлыг тусгасан хэд хэдэн хурал болсны нэг нь Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшл төв”-тэй хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааг хийсэн байв.
Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг цахим аюулгүй байдал, заналхийлэл, сүрдүүлэг, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт олон шалгуур үзүүлэлтээр тодорхойлжээ. Эдгээрээс сэтгүүлчид утсаар дарамт, заналхийлэлд өртөх тохиолдол их байна.
Орон нутаг, нийслэлийн 300 гаруй сэтгүүлч. Туршлагын хувьд залуу болон олон жил ажилласан орон нутаг, нийслэлийн 300 гаруй сэтгүүлчдийн аль алиных нь төлөөллийг судалгаанд хамруулжээ.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол Хүний эрхийн түгээмэл тунхаглалын салшгүй хэсэг юм. Тиймээс хэвлэл мэдээлэл үйл ажиллагаа явуулахын тулд тусгай хамгаалалтад байх учиртай. Үүнээс үндэслэн сэтгүүлчид олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэхдээ чөлөөтэй аюулгүй байх юм гэдгийг судалгааны багийнхан онцолсон юм.
Тэр дундаа “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” зайлшгүй хөндөх ёстой асуудал бол сэтгүүлчдийн аюулгүй байдал гэдгийг судалгааны дүн харуулжээ.
Бичсэн нийтлэл, нэвтрүүлэг олон нийтэд түгээсэн мэдээллээсээ болж дарамт, сүрдүүлэгт өртөх байдал нэг сэтгүүлчид дунджаар 3-4 удаа тохиолддог байна. Улсын хэмжээнд 300 гаруй сэтгүүлчдийг хамруулсан судалгааны үр дүн эрсдэлтэй гарчээ. Хоёр сэтгүүлч тутмын нэгнийх нь аюулгүй байдал алдагдаж байгаа бөгөөд мэдээлэл өгөхөөс татгалзсан, мэдээлэл олж авах түгээхэд саад болсон гэж 74 хувь, сүрдүүлсэн заналхийлсэн, доромжилсон, гэр бүлийн хүнийг нь дарамталсан гэж 67 хувь, ажлын багаж зэвсэгт халдсан хэмээн 58 хувь нь хариулсан байна. Түүнчлэн утсаар заналхийлэлд өртөж байсан гэж 46 хувь, төрийн албан тушаалтан бизнесийн байгууллагын төлөөлөл олны өмнө доромжилсон талаар 38 хувь нь хэлжээ. Энэ талаар Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн, судлаач А.Амартүвшин “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын түвшинг тодорхойлох тандах зорилгоор энэ судалгааг хийсэн. Орон нутаг, нийслэлийн 300 гаруй сэтгүүлчийг хамруулсан. Туршлагын хувьд залуу болон олон жил ажилласан туршлагатай сэтгүүлчдийн аль алиных нь төлөөллийг хамруулсан. Эндээс харахад ажлаа хийж байгаа хоёр сэтгүүлч тутмын нэгнийх нь аюулгүй байдал алдагдаж байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Аюулгүй байдлыг маш олон шалгуур үзүүлэлтээр авч үзэж байгаа. Тухайлбал, цахим аюулгүй байдал, заналхийлэл, сүрдүүлэг, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэт олон асуултыг оруулсан. Энэ дундаас сэтгүүлч утсаар дарамт, заналхийлэлд өртөх тохиолдол их байна. Гэтэл үүнийг сэтгүүлчид дарамт заналхийлэл гэж хүлээж авахгүй байна. Үүнийг өөрчлөх ёстой.
Эрх мэдэлтэй, хүчний байгууллагын хүмүүсээс хамгийн их дарамт шахалт ирж байна гэж сэтгүүлчид хариулсан. Мөн 70 орчим хувь нь мэдээлэл цуглуулахад хүндрэлтэй байна. Нийтлэл, нэвтрүүлэг хэвлэгдэхээс өмнө болон дараа нь дарамт шахалт ирдэг гэж хариулжээ. Тиймээс сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд Засгийн газар, редакци, хүний эрхийн хамгаалагчид, тухайн байгууллагын хувь хүн гээд бүх түвшинд анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хамгаалалт юм гэсэн саналыг судлаачид хэлж байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Сэтгүүлчид хүний эрх,халдашгүй орон зайны тухай ойлголттой болох зайлшгүй шаардлагатай.ТВ-4 тавдугаар сарын 3-нд Богд Ар хорооллын тухай сурвалжлахдаа сурвалжлагч эмэгтэй гуай хүн, байгууллагын өмчид зөвшөөрөлгүй нэвтэрч, яс үндэс хүртэл ярьж доромжлон орилж хүмүүсийг өдөн хоргоож Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр дарамталж байна. Аймшиг! Миний гэрт сурвалжлагч гээд хэн нэг дайрч орж ирчихээд камераа асаагаад намайг яс үндсээр хүртэл доромжилж хоргоон эхнэрээ авчир асуух юм байна,та нар яаж амьдардаг юм гэж хүртэл байцааж гар гэсэн шаардлагыг хүлээж авахгүй түлхлээ гэж орилж хашгирч Цагдаад хүртэл гомдол мэдүүлдэг бол Монголд амьдрах хэрэг надад байхгүй.
ТВ4-н Ми Энхболдын дэмжигч сэтгүүлч Пүрэвням ярилцаж рекламдаж сүйд болоод байсан Хонгилын өмгөөлөгч Батбаярын тухай 3-нд бас Хатуу мэдээгээр үзэж алмайрч хоцров.Сэтгүүлч дээр нь хуульч хүн ингэж Монголд авирлаж болж байгаа бол үнэхээр харамсалтай. Сэтгүүлч нь дарамтлагч,өмгөөлөгч нь дарамтлагч нийлээд нэг Батбаяр аймшгийн Мангас.
Сэтгүүлч гэдэг чинь ердөө л нзгийхээ л бууны нохой нь шүү дээ. Нэг баяны өмнөөс хуцаж яваад нөгөө баяны нохойд уруулдаг даг л байхгүй юу. Өөр юу ч биш.