sonin.mn
Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг “Капитал” банкны дампуурсан хэргийг шуурхай судлан, тус банкинд хадгаламж эзэмшиж байсан иргэдийг хохиролгүй болгох гомдлоо өнөөдөр АТГ-т хүргүүлсэн юм.
 
Энэ үеэрээ тэрээр: 
 
“Капитал банк дампуурсны улмаас тус банкинд мөнгөө хадгалж байсан иргэдийн 240 тэрбум төгрөг эрсдэлд ороод байна. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу нэн даруй шийдвэрлэж, иргэдийг хохиролгүй болгох ёстой юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийг даргалж байсан. Тухайн үед НДҮЗ-өөс иргэний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банкуудад байршуулах шийдвэр гаргасан юм.
 
Тиймээс иргэдийн даатгалын мөнгийг эрсдэлд оруулсны төлөө УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгах ёстой гэдгийг ч гомдолдоо дурьдсан байгаа" гэв.
 
Ч.Анхныбаяр