"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авсантай холбогдуулан Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон, тэдний байгуулсан "Монголын зэс" нэртэй халхавч компаний удирдлагууд болох Ц.Пүрэвтүвшин нарыг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн билээ. 
Уг асуудлыг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж эхэлсэн боловч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий  шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргасан байна.
 
М.Чойжал