sonin.mn
Японы томоохон корпораци "КООГ-ийн охин компани болох "Мобиком"- ын удирдлагуудыг АТГ-аас шалгахаар болжээ. Учир нь “Монтрейд" компанийн зүгээс тус корпорацийн удирдлагуудыг авлигын асуудлаар АТГ-т шалгуулах хүсэлтээ өгсөн байна. Энэ дагуу АТГ-аас шалгалт явуулахаар болсон аж. Хэрэг явдлыг тодруулбал, "Мобиком" корпораци нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд”, "Ньюком Проперти” компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис  түрээслэж иржээ.
Ингэхдээ дамжуулан түрээслэгч компанийн зүгээс "Мобиком"-оос нэг нугалан мөнгө авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал байгаа аж. 
 
Хэдийгээр "Мобиком" нь үүнийг мэддэг хэрнээ чимээгүй явсаар ирсэн, дамжуулагч түрээслэгч компани оруулалгүйгээр хямд оффис түрээслэх боломжтой байтал заавал дамжуулан түрээслэгч компани оруулж ирэн өндөр үнээр түрээслэдэг байсан нь авлигын шинжтэй байж болзошгүй гэж үзэн, АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн байна.
 
Дашрамд сануулахад, 2016 оны гуравдугаар сарын 10-нд Японы "KDDI” корпораци Монголын  харилцаа холбооны Мобиком корпорацийн хувьцаанаас нэмж худалдан авснаар өөрийн охин компани  болгосноо өнөөдөр өөрийн вэб хуудсандаа зарлаж байв. КDDI корпораци нь олон улсад мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ хүргэгч оператор компани бөгөөд 1995 онд Монголын Ньюком, Японы Сумитомо корпорацитай хамтран Мобиком корпорацийг байгуулж байжээ. Мөн "Монтрейд" компанийн зүгээс "Мобиком" корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамадад шаардлага хүргүүлжээ.
 
Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.