sonin.mn
Сэтгүүлч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ. 
Тэрээр энэ үеэрээ: "МСНЭ-ийн ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас өөрийн хүсэлтээр түдгэлзэж буйгаа мэдэгдсэн юм.
Мөн энэ үеэрээ тэрээр: " Тост, Тосон бумбын асуудал, Сэтгүүлчид өөрсдийн үзэл бодлоор хандаж, сурвалжлага бэлтгэсэн.
Би Өмнөговь аймгийн хүн, нутгийнхаа газар нутгийг хамгаалахын төлөө үргэлжлүүлэн тэмцэнэ. Тосонбумбатай холбоотойгоор би Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан.Цаашид ч тэмцэнэ" гэв. Мөн : " Би Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг шантаажлаагүй, 400 сая төгрөг нэхээгүй. "ТВ-8" телевизийг би худалдаж авсан. Манай телевиз "Зүүн баян Рефайнери" компани Туулын бургас хядаж барилга барьж байгаа тухай нэвтрүүлэг хийсэн даруйд телевизийн эфирийг хаасан. Одоо хүртэл телевизийн эрхийг нээгээгүй. Би хувийн телевизийнхээ эрхийг хамгаалах гэж ирээгүй. Үүний цаана хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө байгаа. С.Амарсайхан нийслэлийн мөнгөөр өөрийнхөө компаний хууль бус үйлдлийг нуун далдлахаар хаалтын гэрээ хийж байсан. Уг гэрээг Нийслэлийн ЗТДГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Мөнхбаатар улсын төсвийн 400 сая төгрөгөөр хийсэн. Мөн Монголын сэтгүүл зүй худалдагдсан нь үнэн." хэмээсэн юм.
 
 
 
 
П.Мандах