Иргэд, олон нийт E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан тавдугаар сард замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нийт 440 зөрчлийг илрүүлж, Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгалсөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг.
Үүний улмаас ЗОХИОМОЛ түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.
Иргэн Та замын хөдөлгөөнд оролцохоо дүрэм зөрчихгүй, бусдыгаа хүндэтгэн оролцоно уу! гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Алга ташиж баяр хүргэе,Төр ганц нүдтэй түмэн олон нүдтэй гэдэг юм.Бүх ард түмэн бүгд хяналт тавибал зөвхөн жолооч нартай холбоотой төдийгүй бусад ямар ч зөрчлийг үгүй хийж дөнгөнө.Европод "би өөрөө цагдаа" гэдэг тогтолцоо байдаг юм байна.Бүх иргэд хяналт тавьж сэжигтэй бүгдийг цагдаад мэдээлдэг юм байна.Энийг л аваад хэрэгжүүлэх юмыг цааргалаад байхыг бодоход манай эрх баригчид өөрсдийнхөө гэмт үйлдлийг баримтжуулаад мэдээлчихнэ гэж айдгаас болж байна.Сая гэхэд нөгөө хатуу чанга хяналттай байх ёстой Төрийн ордонд нь халдашгүй байдал гэгчээр хаацайлан камер тавиулахгүй байснаас хүний амь эндэхэд хэлэх үггүй сууцгааж байна.
Хороолол дунд галзуурдаг оркуудад хяналт хэрэгтэй.Тэд зөвхөн хүчийг л ойлгоно.