2019 оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суух Ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр 70 кг хар тамхи тээвэрлэж нэвтрүүлэх гэж байгаад баригджээ.
Монголчууд энэ хэргийг сарын дараа мэдэв. Мэдээд шуугилдав.
Бүхэл бүтэн 70 кг хар тамхи шүү дээ. Хар тамхины хор хөнөөлийг бид хангалттай мэднэ. Гэхдээ өөрсдөөсөө хол хэмээн бодсоор байдаг гэм бий. Хаяанд ойртоход, хашаанд орж ирэхэд, гэрт гэнэт илрэхэд ч ингэж бодсоор л байгаа юм.
ЦЕГ өдөр бүр хар тамхи борлуулж, хэрэглэж байгаа этгээдүүдийг илрүүлж байна. ГЕГ байнга хилээр нэвтрүүлэх гэж байсан гэх хэдэн зуун гр, хэдэн кг-аар нь хар тамхи барьж буй. Үүнд дасал болчихсон. Тоог нь сонсвол арай ч дээ гэмээр л юм болно.
Тэр ч бүү хэл, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, ТЕГ-ын ажилтан асан Б.Амарбаясгалан нар хар тамхи худалдан авсан ч билүү, хэрэглэсэн ч билүү хэргээр шүүхээс ял шийтгүүлж байлаа.
Гэвч энэ бүхэн дохио байсан байна. Эцэст нь бид ийм мэдээ л сонсох гээд байжээ.
70 кг хар тамхины хэрэгт холбогдсон Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр хоёрын талаар 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “…Хэргийг эцэслээгүй тул нэрийг нь хэлэх боломжгүй. ГХЯ хэрэг гарсан даруйд Берлин дэх ЭСЯ-аар дамжуулан мэдсэн. Консулын шугамаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа. Яам энэ асуудлыг нуусан зүйл огт байхгүй” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Харин зургадугаар сарын 10-ны өдөр ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ “… Б.Баттүшиг гэдэг хүн бол өмнө нь ТЕГ-т ажиллаж байсан. Гадаад яамны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж яваад дипломат ажлыг хангаж л ажиллаж байсан хүн байгаа. Энэ хүн нь ГХЯ-наас томилогдсон албан тушаалтан байгаа” гэв.
Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр “…Б.Баттүшиг өмнө манайхаас Бангкокт сууж байсан. Дараа нь Истанбулд дэд консулаар томилогдсон. Өмнө нь биечлэн уулзаж байгаагүй учраас танихгүй гэж хэлж болно. Томилгоотой холбоотойгоор намайг таньдаг байж таараа гэсэн хардлага гарч таарна биз дээ. Томилгоог Төрийн албаны зөвлөл хийдэг. Жолооч гэгдээд буй С.Эрдэнэбаяр өмнө нь манай яаманд 20 гаруй жил жолоочоор ажилласан. Надаас гадна олон сайд, дарга, Элчин сайд нарын жолоочоор ажилласан манай яамны гараашийн жолооч” гэсэн тайлбарыг өгчээ.
Одоо Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг ХБНГУ-ын Дрезден хотод хорьж шалгаж байгаа тухай мэдээлэл байна.
Бат-Эрдэнийн Баттүшиг нь Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын газарт Дэд консулын албан тушаалд 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр томилогдож байжээ. Харин түүний аав нь ШЕЗ-ийн гишүүн, УДШ-ийн шүүгчээр ажиллаж байгаад 2016 онд тэтгэвэртээ гарсан Батбуянгийн Бат-Эрдэнэ шүүгч юм байна.
Дэд Консул Б.Баттүшиг өмнө нь ОХУ болон Бангкокд консулаар ажиллаж байжээ. Тэрээр 2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувийн орон сууц, машин, зуслангийн газар байхгүй хэмээн мэдүүлсэн бөгөөд жилийн 37703.91 төгрөгийн орлоготой гэжээ.
Жолооч С.Эрдэнэбаяр нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүн аж. Өмнө нь Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун, С.Оюун, Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор ажиллаж байсан. Москва, Берлин, Вашингтон, Женев, Лондон, Канадад ажиллаж байгаад, Истанбулд очоод жил гаруй болж байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ хэрэгт хамааралтай бас нэг мэдээлэл гарч ирсэн нь Б.Баттүшиг баригдаад Истанбул дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очиртой утсаар холбогдсон байна. Энэ тухайд Э.Мөнх-Очир уржигдар тайлбар өгсөн.
Тэрээр “…Монголын ард түмнээс уучлал гуймаар байна. Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм явдал болсонд харамсч байгаагаа илэрхийлье. Би ажлаа өгөөд удаж байна. Гуравдугаар сарын 8-ны Засгийн газрын тогтоолоор дуудагдаад дөрөвдүгээр сарын 03-нд Монголд ирсэн. Тэрнээс хойш юу болж байсныг сайн мэдэхгүй байна. Ажлаа өгсөн учраас төлөөлөгчийн газартай холбоогүй байсан.
Б.Баттүшиг есдүгээр сард томилогдож ирсэн. Ажлаа сайн гүйцэтгэж байсан. С.Эрдэнэбаяр гэж хүн аж ахуйн эрхлэгчээр томилогдон ирж байсан. Тодорхой шаардлагатай үед машин тэрэг барьдаг байсан. Миний жолооч гэсэн ойлголт байхгүй. Байгууллагын жолооч гэж явдаг. Энэ хоёр хүн баригдангуутаа над руу холбогдсон нь үнэн. Би Улаанбаатарт байсан учраас Германд байсан Элчин сайд руу яриад манай төлөөлөгчийн газрын хоёр хүн асуудал гаргасан байна. Анхаарал хандуулаарай гэж ярьсан. Одоо энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Энэ хэргийн эргэн тойронд иймэрхүү явдал өрнөж байна. Хэргийг бид биш Герман улс шийдэх юм. Германы хуулиар тэд 15 жил хүртэл хорих ял шийтгүүлэх магадлалтай. Хэрэв ийм хэмжээний хар тамхи авч яваад Хятад мэтийн улсад баригдсан бол үг дуугүй цаазын ял сонсоно. Шийтгүүлнэ.
Ер нь бол дэлхий дахин “цагаан тахал” хэмээж байдаг бүх чадлаараа хар тамхины эсрэг тэмцэж байна. Гэтэл энэ дундуур нь “гүйгээд” 70 кг хар тамхи ачаад явж байна гэдэг маш ноцтой гэмт хэрэг болно.
Дээрээс нь хар тамхины наймааг зүгээр нэг Б.Баттүшиг гэдэг нөхөр “…Хийе” гээд хийчихгүй. Энэ бол зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу мафийнхны хийдэг наймаа юм.
Хаанаас нь ч харсан дэлхийг дэлдийлгэсэн муухай хэрэгт Монголын дипломатууд холбогдлоо. Үйлдлээ. Дипломатууд ингэнэ гэдэг дэлхийн шившиг болж байгаа юм л даа.
Тиймээс энэ хэргийн доргио бидэнд яаж мэдрэгдэж байна вэ гэдгийг эндээ ярих ёстой болж байна.
Үнэн хэрэгтээ Монголын дипломатууд хууль бус наймаанд холбогддог явдал өнөөдөр ил болж байгаа юм биш. Өмнө нь байсан. Гэхдээ зарим нэг улс шиг Монголын төрөөс хуурамч доллар худалдаад орлогоо явуул гэсэн үүргийг дипломатууддаа тавьдаггүй юм.
Болгар улс дахь Элчин сайдын яаманд Элчин зөвлөх байсан Д.Шатарбалыг 2005 оны гуравдугаар сард өөрийн эзэмшлийн С6202 дипломат дугаартай машинаараа дээрх бодисыг тээвэрлэж, Болгараас Турк руу гаргах гэж явахад нь тус улсын Дотоод хэргийн яамны харьяа хүчний байгууллагынхан саатуулсан юм. Түүнийг 2008 онд мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн хэргээр нэг шүүхээс 10 жил хорих ял оноосон.
Мөн 2016 онд Унгар дахь ЭСЯ-ны ажилтан Д.Дөхөмбаяр их хэмжээний тамхи ачиж, Украины хилээр нэвтрэх гэж байгаад баригдаж байсан. Ингээд өрвөл их урт жагсаалт гарна.
Гэвч энэ бүхэн явсаар дэлхийн хамгийн ашигтай, бас хамгийн аюултай бизнесийг Монголын дипломатууд хийдэг болчихсон байна.
ТЕГ-ын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ нь Б.Баттүшигийг тус газарт ажиллаж байсан гэж мэдэгдсэн. Асуудлын хамгийн ноцтой нь энэ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах туйлын ганц зорилготой ажилладаг тагнуулын байгууллагын ажилтан ийм гэмт хэрэг үйлдэв. Энэ хэрэг бас Туркэд Элчин сайдаар ажиллаж байгаа ТЕГ-ын экс даргын хамар дор болсон нь ихээхэн ойлгомжгүй юм.
Гадаад дахь ЭСЯ, Консулын газруудад тагнуулын ажилтнуудын хашдаг албан тушаал гэж бий. Ийм жаягтай. Үүгээрээ явсаар ирсэн.
Гэхдээ 70 кг хар тамхи ачаад явтал энэ байгууллагын хяналт суларч, хараанаасаа алдав уу гэдэг айхтар муухай асуулт гарч ирнэ. Уг нь тагнуулын байгууллагынхан өөрсдөө гэмт хэрэг үйлдэх биш нутаг нэгтнүүдээ энэ мэтийн гэмт хэрэгт өртөж холбогдохоос сэргийлэх, өртөж холбогдсоныг нь илрүүлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тангарагтай хүмүүс шүү.
Нөгөө талаас ГХЯ гэж завхарсан газар бий болоод удсан. Бас л Монгол Улсын гадаад нэр хүндийг батлан хамгаалах үндсэн чиг үүрэгтэй яам юм. Гэтэл улс төрийн эмх замбараагүй байдлаа дагаад энэ яамыг зүгээр л шахааны газар болгочихсон. Энэ үнэн.
Бараг л “…70 кг хар тамхины асуудал надад хамаагүй” гэчих гээд сууж байгаа Д.Цогтбаатар сайд болоод бараг хоёр жил болж байна. Тэрээр энэ яаманд жирийн мэргэжилтнээс Төрийн нарийн бичгийн дарга хүртэл алба хашсан. Үүгээрээ дулдуйдаж байгаад сайд болсон. Улс төрийн бүлэглэлийн харьяалал ч нэмэр болсон л байх.
Энэ мэргэшсэн сайдын үед Монгол Улсын гадаад харилцаа ямар түвшинд очсон бэ гэдэг “том” асуулт тавих аргагүй. Хариулт нь энэ 70 кг хар тамхи шүү. Ерөөсөө томилгоо тойрсон хөгийн асуудлуудад баглагдсаар энэ хоёр жилийг өнгөрөөсөн нь эцэстээ ийм явдал болж байгаа хэрэг.
Байсгээд л баахан Элчин сайд, ЭСЯ-ны ажилтан, Консулын газрынхныг томилдог.
Ардаа бөөн асуудалтай. Нэр дэвшиж, улмаар томилогддог тэр дипломат ажилтнууд нь тэрний, энэний хүүхэд, ах дүү, хамаатан гэсэн тодорхойлолттой байдгаас Монгол Улсын гадаад харилцааг тохинуулах ийм зэргийн хүч чадалтай дипломат гэж хийсэн ажил байтугай хийнэ гэсэн төсөөлөл ч үгүй нөхдүүд байдаг юм.
Хар даа. Д.Цогтбаатар сайдын энэ жилийн томилгоо урьд өмнө нь байгаагүйгээр хэл ам таталж байна гэж хэвлэлүүд бичжээ.
Д.Цогтбаатар туслах Б.Мөнхтүшигийгээ Английн ЭСЯ-нд атташегаар, дэд сайд Б.Батцэцэг туслах Ц.Даваасүрэнг Италийн ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслах Н.Жавхлангаа Оттава дахь (Канад) ЭСЯ-нд атташегаар тус тус томилжээ.
Ерөнхий сайд асан Сү.Батболд өөрийн хувийн жолооч Ц.Сумъяадоржийгоо Шанхай дахь ЭКГ-т аж ахуйн эрхлэгч-жолоочоор томилуулжээ. Ц.Сумъяадорж өмнө нь Вашингтон дахь ЭСЯ-нд мөн жолоочоор томилогдон ажиллаж байжээ.
Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Хулан Сингапур дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар томилогджээ. Тэрээр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга асан Ганзоригийн охин бөгөөд дипломат албаны шалгалт өгөөд унаж байсан ч ийнхүү Сингапурт томилогдож чадсан нь гайхалтай.
Эдгээр нь дандаа “эргэж харахуйц” анхаарал татсан томилгоо гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Ноцтой юм.
Шуудхан хэлэхэд, Монголын дипломатчид мафийн наймаа хийгээд явдаг болсны томоохон шалтгаан нь энэ. Тэгээд энэ 70 кг хар тамхины асуудлаас болж Монголын нэр хүнд дэлхийн шившиг болоод зогсохгүй, дэлхийд айдас төрүүлсэн улс болох эрсдэлтэй тулаад байна.
Тиймээс Д.Цогтбаатар сайд та эхлээд өөрийгөө бус эх орноо бодох ёстой. Ингэхийн тулд өөрөө зайлах, эсвэл шахааны газар болсон ГХЯ-ыг нэн яаралтай цэгцлэх хэрэгтэй. Энэ хэрэгт хамааралтай, энэ хэргийг гарахад нөлөө тусаа үзүүлсэн албан тушаалтан бүрт энэ үг хамаатай шүү.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ёстой бузар юм.
С.Эрдэнэбаяр Цогтбаатарын жолооч гэж байна аа Монголын нэр бузарласан Цогтбаатар гэж чөрийсөн шүдэнз огцор
Энэ бол маш ноцтой юм болж байна.МУ-ын нууцыггадныханд , Мафид зардаг байсан ч байж болох.Цогтбаатар аа чи зайлаарай. Цагаанд аа гарсан новш вэ .Э.Мөнх Очирын үед суурь нь тавигдсан байж болох талтай , сайтар шалга .
Энэ Цогтбаатар гэдэг этгээдийг гадаадад нууц дансандаа маш их мөнгөтэй гэдэг мэдээлэл нилээд гарч байсан, энэ луйварчдаас өөр сайд болгох хүн монголд алга уу. энэ этгээд бас хар тамхины тэр этгээдүүдтэйгээ холбоотой ч байж магадгүй.
Энэ Цогтбаатар гэдэг этгээдийг гадаадад нууц дансандаа маш их мөнгөтэй гэдэг мэдээлэл нилээд гарч байсан, энэ луйварчдаас өөр сайд болгох хүн монголд алга уу. энэ этгээд бас хар тамхины тэр этгээдүүдтэйгээ холбоотой ч байж магадгүй.
Ухна ямаа хувьдаа авлига авч сайд болгосон нь тодорхой.МАН мөнгөтөй баян улсыг сонгож сайд болгодог болчихоод байгаа шдээ.Энд маш их хээл хахууль авлига явж байгаа нь илт харагдаж байна.
Ee
Одоо яригдаж баыгаа томилгоогоо эргэж хар. Ямар нэг асуудалд хообогдсон этгээл Монголыг маань төлөалж гадаад оронд очих эрхгүй. Энэ Ардчилалын гээд баыгаа үед ГХЯ маш олон хүний гар дамжиж үнэхээр завхарсан бололтой. Уг нь босго өндөртэй байх ёстой газар .
Аягүй бол нэг их удалгүй мафийнхны хийдэг ажлууд болох янхны газар, казино, захиалгат аллага, рэкет, зэвсгийн наймаа зэрэг ажлуудыг гадаад орон дахь ЭСЯ-дууд хийгээд эхлэнэ шүү. Хар тамхийг нь хийгээд эхэлсэн юм чинь.
МАН хар тамхины нууц бизнестэй юм байна гэж ойлгогдож байна, Хүн ална,хулгай хийнэ,дээрэмдэнэ, хүчин хийнэ. МАН мафийн бүлэглэл болон хувирчээ,
Шанхайд консул явуулж байгаа хуухэн нь " ноль" боловсролтой, завхай. Энэ яаманд хамгийн адгийн ес суртахуунгуй этгээдээр дуурсэн бн. Гутамшиг!
МАН хар тамхины нууц бизнестэй юм байна гэж ойлгогдож байна, Хүн ална,хулгай хийнэ,дээрэмдэнэ, хүчин хийнэ. МАН мафийн бүлэглэл болон хувирчээ,
Монголын бух зовлон дарга гутэх узлээс болж байна Ядарга нар ч хуний нооцийг улсдаа биш оортоо унэнч хунээр бурдуулж байна Тийм учраас сайдыг томилохдоо гадаад яам оороо мэдэх естой Ябайгууллагын бодлого гэж байна Атташе нарийн бичиг зовлохийг нээлттэй зарлаж орсолдоон бий болгох хэрэгтэй Атташег жишээлбэл заавал харилцаа тогссон гэх хэрэггуй язалуу хун мэргэжээд явчихна 90 ээд оны гадаад бодлогын ундсийг тавьсан Гомбосурэн сайд жишээлбэл хэвлэлийн инженер орчуулагч байсан Оу ын зарилцааг практикаар эзэмшсэн Батцэцэг жишээлбэл туслахаа санал болгож болно Нээлттэй зарлпж оор орсолдогчид байх естой Ингэдэггуйгээс болж даргыг тойрсон мафи маягийн сулжээ бий болоод байна Тамхи хар тамхины наймаа иймэрхуу томилгооноос эхтэй
тагнуул цагдаад бсан балмад этгээдүүд улсыг самарч бна. цагдаа тагнуул шүүхээ бүрэн цэвэрлэх хэрэгтэй.
ГХЯ-ны хоёр нөхөр энэ оны 5 -р сард 70 кг тээвэрлэхдээ баригдсан бол нийт 7 удаа зөөсөн хар тамхи нь 521 кг болсон гэдгийг Германы Мөрдөх товчоо олон сар мөрдсөний үр дүнд илрүүлсэнээ тэр Б.Баттүшиг, С. Эрдэнэбаяр нарт видео-бичлэгээр батлан харуулснаар хоёр хэрэгтэн нийт 521 кг тээвэрлэсэн нь үнэн гэдгээ мэдүүлсэн гэж Германы хэвлүүдэд гарсан. Өмнө Болгар дахь ЭСЯ-ны дипломат ажилтан Шатарбал нийт 200 кг тээвэрлэсэн баригдсан. Шатарбал бол Болгар дахь ЭСЯ-ны хамаарах газар нутагт баригдсан тул "дипломат халдашгүй эрхээ " эдлэж сугарч гарсан. Дараа нь Монголд ирээд УИХ-д нэрээ дэвшүүлж явсан түүхтэй. Харин дээрх 2 нөхөр Турк дахь ЭСЯ-ны хамаарал бус өөр орон Германд барnгдсан тул "дипломат халдашгүй эрх " эдлэж суллагдахгүй, тэндхийн хуулиар шийтгүүлнэ.
Дипломат халхавч доор европоор хэдэн арван кг-аар нь хар тамхи зөөж, дэлхийн наркобаронуудын шээсийг гоожуулж байна аа. Юун пабло эскобор вэ? Тэр бол манай НҮБ-ийн гишүүн мафийн хажууд энх тайвны цагаан тагтаа юм аа даа янз нь.Яамны сайд нь, тагнуулын томчууд чиглүүлдэг юм байгаа биз дээ.
hohi n uhej baisan huurnuud, bur tsaazaar avaasai.
Tiim ih hemjeenii har tamhiig barigdah l baisan yum bol yah gej zuusun yum bol doo.Ugaasaa zoligt gargahaar tsaaduul ni tuluvlusun yum bna.Tedniig barigdaj baih ued har tamhia ali hediin oruulaad amjaa biz dee. Shunal iim baidald hurgedeg gedgiig medej avcgaa Mongoliin diplomatuud nertei har tamhichidaa
Odoo bol Mongol Ulsaas tiim Ulsad suugaa elchin said gehgui tiim ulsad baigaa har tamhi zuuvurlugchid geh biz dee.Ulsiin maani her hundiig avilgachid mungunii dontonguud mash ih unagah yum daa
Гэмт хэргийг ард иргэд биш цагаан захтангууд гишүүд, элчингүүд агентлагын дарна нар хийдэг болсон улсаа удирдаж яваа улсууд гэхэд арай я дээ
Монголын нэр төр эрх ашгийг умартсан гэдэг нь эх орноосоо урвасантай адил гэж үзэх ёстой бус уу? монгол хүн нохой 2-оос бусад нь welcome !
Сайд нь МАН-нх боловч хар тамхи зөөсөн гэмт хэрэгтэн нь АН-н "сахал" билэгтийн хүү байх жишээний.МАН-АН бол ийм сүлжээ юм. С.баярын патентийг нь эзэмшдэг МАН-АН мафи бол бүрмөсөн устгахгүй бол үндэс нь энд тэндгүй тархчихсан хорт ургамал юм.Бүгдийг нэгмөсөн зэрэг устгахад бэрхшээлтэй тул эхлээд дутуу алчихаад байгаа АН гэдэг өмхий жорлонг бүрмөсөн булж устгах хэрэгтэй.Араас нь МАН гэдэг жорлонг устгах ёстой.Ингэж байж нийгэм цэвэршинэ.Намын гишүүн дэмжигч гэгдэгчид бол өмхий жорлонгийн хорт ургамал ургадаг хөрс болж байгаа.Хожим нийгэм эрүүлжсэн үед эдгээр бузар новшнуудад хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцнэ.
aluurchin elbegdorj, aluurchin erdene, aluurchin hurts, aluurchin s.bayar, ter aluurchdaasaa yhtlee aij hulchiisan bogs doloogchid m.enhbold, bagabandi geed manangiin aluurchid hulgaich luivarchdiin allaga hulgai luivar, har tamhinii syljee mafia ni odor byr ilreh bolno
aluurchin elbegdorj, aluurchin erdene, aluurchin hurts, aluurchin s.bayar, ter aluurchdaasaa yhtlee aij hulchiisan bogs doloogchid m.enhbold, bagabandi geed manangiin aluurchid hulgaich luivarchdiin allaga hulgai luivar, har tamhinii syljee mafia ni odor byr ilreh bolno
Tsogtbaatar ajilaa ogson n deer,bidnii baij baigaa tsairaa ene,ardchilliin buyan ach tusaa ogch baigaa n ene.