sonin.mn
Ард түмнийхээ ажлын байрыг хулгайлсан авилгачдын мөрөөр...
 
Улс орныхоо эдийн засгийг төрөлжүүлж, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх замаар ард түмнээ тогтвортой ажлын байр,орлоготой болгохын тулд УИХ-аас:
- Мянганы хөгжилд суурилсан Үндэсний цогц бодлого- 2006 он
- Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого- 2010 он
- Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-2012 он
- Ногоон хөгжлийн бодлого- 2014 он
- Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого - 2016 он
- Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2016 он - 203 он
- Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөр
зэрэг бодлогын баримт бичиг,хууль эрх зүйн актууд батлагдан гарсан.
 
 
Нэгэн зүйл
 
2019 оны 1 дүгээр сарын 30 ны өдрийн Засгийн газрын 59 тоот тогтоолоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаад байгаа энэ үед Нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр,Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа нар болон бусад албан тушаалтнууд “Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 101-1-Д “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэлтийг хориглоно” заалт, 101-2 заалтын дагуу Засгийн газрын 2019 оны 2 дугаар сарын 27 - ны өдрийн “Жагсаалт шинэчлэн батлах тухай” 90 дугаар тогтоолын хавсралтад заагдсан 13.3 дах “Стандарт болон стандарт бус төмөр хийц,түүний эд анги / хашаа, торлосон шураг, төмөр эсвэл ган утсаар нэхсэн, туузан эрчилсэн, тэлж сунгасан тор, сараалжин хайс, хашаа, барилгын тулгуур, тулаас төмөр/ зэрэг заалтуудыг онц ноцтойгоор зөрчиж төсвийн хөрөнгөөр импортын бараа, бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авсан хууль бус үйлдэл хийсэн байна.
 
Нэгэн зүйл 
 
Нэр бүхий албан тушаалтнууд нь Төрийн албаны тухай хуулийн 
 
3.1.1 “Төрийн алба гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа” гэсэн заалт
5.1 “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримтлаж үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэсэн заалт
7.1.1 “Ард түмэнд үйлчлэх”
7.1.6 “Ил тод байх”
7.1.7 “Ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх” зэрэг заалтууд мөн
36 дугаар зүйл “Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шудрагаар биелүүлэхээ тангараглая.Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангараг,
37.1.3 “Эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашигсонирхолыг дээдлэнэ” зэрэг заалтуудыг зөрчин, ашиг сонирхолын зөрчилтэй, улс орны хөгжлийн эрх ашгаас урвасан үйлдэл хийсэн байна.
 
Нэгэн Зүйл
 
Мөн Төсвийн тухай хуулийн
5.1.4 “Ил тод байдлыг хангасан байх”,
6.5.4 “Төрөөс үзүүлж байгаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийтийн хяналт тавих боломжоор хангах” гэсэн заалт,
 
Нэгэн зүйл
 
Шилэн дансны тухай хуулийн
1.1;
2.1 заалтуудыг тус тус зөрчсөн байна.
 
Тус Зөвлөлийн гишүүн үндэсний метал хийц, хуванцар эдлэлийн компаниуд нь импортоор худалдан авсан үнээс 20-50 хувиар доогуур үнээр үйлдвэрлэн нийлүүлэх бүрэн боломжтой байхад өндөр үнэтэй импортын хашааг худалдан авч, ард түмний татварын мөнгөөр бүрддэг төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, албан тушаалтнуудын ашиг сонирхолын нөлөө орсон, Монгол улсын хөгжлийн хууль эрх зүйн олон актуудыг ноцтой зөрчсөн үйлдлийг шалган, холбогдох албан тушаалтнуудад хууль эрх зүйн хүрээнд хариуцлага тооцуулахаар энэхүү шалгуулах хүсэлтийг хүргүүлж байна.
Хувийг : Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан.Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр,Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа нарт хүргүүлэв.
 
 
 
Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо