sonin.mn
Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрх нь түдгэлзээд байгаа шүүгчдийн дийлэнх нь Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлыг шийдвэрлэж байжээ. Үүнээс гадна 2-3 хэрэгтэй холбоотой мэдээлэл ҮАБЗ-д очсон учраас нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна.
Тодруулбал, Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор Г.Жаргаланд холбогдох төрийн өндөр албан тушаалтнууд авлига авсан байж болзошгүй гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа юм байна. Түүнчлэн шүүгчдэд авлига зөөсөн Гавьяат хуульч өмнө нь Үндсэн хуулийн Цэцэд ажиллаж байжээ.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин