УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгтэй тус албаны ажлын чиг үүргийн онцлогийн талаар ярилцлаа.
Та төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны чиг үүргийн талаар хэлж өгөхгүй юу?
Улсын ерөнхий прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/28 дугаартай тушаалаар Улсын Ерөнхий Прокурорын Газар, түүний харъяа прокурорын газруудын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дотор “Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба”-ыг бий болгосон.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэсэн зохицуулалттай холбоотойгоор тус алба нь хуулиар прокурорт олгосон эрх, үүргийн хүрээнд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой.
Энэ онд Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс хийсэн судалгаагаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлснээс үүдсэн хохирол төлөгдөөгүй, байгаль орчин сүйдсэний үр дагавар арилаагүй, хууль бусаар байгалийн баялгийг ашигласныг нөхөн сэргээх төлбөрийг гаргуулаагүй зэргээр хохирол төлөгдөөгүй тохиолдлууд цөөнгүй тогтоогдсон. Ийм ч учраас хохирлыг төлүүлэх тал дээр бодлогын арга хэмжээ авахуулаар тус албыг бий болгох бас нэг шалтгаан болсон.
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах, төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцох, шаардлагатай бол асуудлыг зөрчил, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгуулж, тогтоолгох, энэ чиглэлийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах зэрэг чиг үүрэгтэйгээр ажилладаг.
Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцдог. Одоогийн практикт прокурор ийнхүү төрийн байгууллагын хүсэлтээр оролцох нь хэр их байдаг вэ? Цаашид хэрхэн ажиллах талаар таны саналыг сонсоё?
Миний бодлоор хууль эрх зүйн орчин төдийлөн хангалттай биш ч бид төр, нийтийн эрх ашгийг илүү томоор харж чадвал тэр ашиг сонирхлыг хамгаалах олон олон арга хэрэгсэл байгаа юм. Үүний тулд гол нь бид хандлагаа л өөрчлөх ёстой. Өнөөдөр дээр хэлсэнчилэн байгаль орчин сүйтгэгдсэн байхад прокурор эрүүгийн журмаар шалгуулахаас хэтэрдэггүй, хэргийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахаас хохирол төлбөрт төдийлөн анхаарч байгаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн л бол хохирлыг нь иргэний журмаар төлүүлэхээр араас нь явдаггүй байсан. Харин одоо бол бид төр нийтийн эрх ашиг хохирсон л бол хохирол төлөгдтөл араас нь явах ёстой гэсэн бодлого барьж ажиллана. Төрийн ашиг сонирхол гэдгийн цаана ямагт нийтийн ашиг сонирхол давхар яригдана. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагаа татвар төлөгчийн мөнгөөр санхүүжиж байгаа л бол ямагт нийтийн ашиг сонирхол яригдана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанд ...төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэсэн зохицуулалт 2002 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Саяхныг хүртэлх хугацаанд прокурорт энэ зохицуулалтын дагуу оролцсон хэрэг маргаан олон биш, үр дүн багатай байсан гэж би боддог. Хохирогчгүй эрүүгийн хэрэгт /авлигын гэмт хэргүүд/ хохирол төлөгдөхгүй орхигдох, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан ч хохирлоо төлөөгүй байх, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн зэрэг тохиолдлуудад төрд учирсан хохирол төлөгдөхгүй хоцорч ирсэн. Өмнө нь эдгээр хохирлыг прокурор иргэний журмаар нэхэмжлэх гэхээр төрийн байгууллагын хүсэлт байхгүй гээд шүүх хүлээж авдаггүй байсан. Үүнд нийцүүлж төрийн байгууллагуудад нь хүсэлт гаргаач гэж хандахад хамт ажиллаж байсан хүнээ, даргыгаа шүүхэд өгмөөргүй байна гэж шууд хэлдэг тохиолдлууд ч гарч байлаа. Прокурор төрийн байгууллагуудаас бараг гуйж байж хүсэлтийг нь гаргуулж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэнийг нуух шаардлага байхгүй. Ер нь асуудлыг прокурор л гаргаж тавихгүй бол өөр ямар ч албан тушаалтан энэ харилцаанд санаачлагатай хандахгүй нь тодорхой харагддаг.
Тиймээс бид төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг байгууллагуудын дүгнэлт, акт, шийдвэрт үндэслэн төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүн шинжилгээ хийж зөрчил, эрүүгийн журмаар шалгуулах, хохирол бодитой тогтоогдсон бол прокурорын нэхэмжлэл гаргах, төрийн хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллах, хамгийн чухал нь төрд хохирол учирсан байхад хохирол нэхэмжлэх эрх үүргээ албан үүргийн хувьд биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах зэргээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн боломжтой арга хэмжээг хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажлаа төлөвлөн ажиллана.
Албан ажлынхаа хувьд үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах гэдгийг тодруулан хэлэхэд дээр дурьдсан шиг төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд прокурорын байгууллагад хуульд заасны дагуу хүсэлтээ гаргахгүй байгаа, гаргахаас татгалзаж байгаа нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийх хүртэлх арга хэмжээг авч ажиллана гэсэн санаа юм. Учир нь төрийн өмнөөс хариуцлага хүлээж ажиллах албан тушаалтан төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг хүлцэж орхих үйлдэлтэй эвлэрч ажиллахгүй.
Та сая төр хохирсон зарим хэрэгт прокурор л нэхэмжлэхгүй бол өөр хэн ч мэдэх боломжгүй тухай ярилаа. Ингэж шийдүүлсэн практик байгаа юу?
Саяхан өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн тухайн хөрөнгийг гаргуулах асуудлыг прокурор шийдүүлсэн. Ямар асуудлаар вэ? гэвэл төрийн албан хаагчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 644 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар прокуророос нэхэмжилсэн.
Тухайн хүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учраас эд хөрөнгө хураагаагүй. Энэ нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа тохиолдолд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг эрүүгийн шүүх хэрэглэхгүй байх хуультай холбоотой юм. Тэгэхээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлснөөр тухайн хүний хууль бус хөрөнгийг гаргуулахгүй бол Авлигын эсрэг НҮБ-ийн конвенцийг бид хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг. Иймээс иргэний журмаар прокурор нэхэмжилж, шүүх уг гэм хорыг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Нийгэмд шударга ёсыг тогтоохоор ажиллаж байгаа танай албаны цаашдын ажилд ажлын амжилт хүсье. Миний хувьд прокурорыг зөвхөн эрүүгийн хэрэгт л хяналт тавьж, шүүхэд улсын яллагчаар оролцдог гэсэн явцуу ойлголттой иртэл прокурорын байгууллага нийгэмд шударга ёсыг тогтооход ийм их өргөн хүрээтэй ажилладагийг мэдээд их талархаж байна. Товчхон хэдий ч сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
Баярлалаа. Танд ч бас ажлын амжилт хүсье.
Сэтгэгдэл0
хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хуулийн заалт монголд байдаг бололтой. тэгэхлээр хүн алсан хэрэг хэдэн жилийн дараа хугацаа нь дуусах вэ?
ЭНЭ ЗААЛТЫГ БАТАЛСАН ГИШҮҮН БҮРИЙГ ДАХИН БҮҮ СОНГО
Олон улсын жишгээр хамгийн өндөр цалинг шүүгчид биш төр төлөөлсөн прокурорууд авдаг болгох хэрэгтэй.Үүнийг дагаад хамгийн шилдэг ёс суртахуунтай мэрэгжилдээ сайн хуульчдыг прокуророор авдаг болох хэрэгтэй.
ТББ-ын тамга тэмдэг аваад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нар барьж огцом хөрөнгөжсөн хүмүүсийг хэн шалгах вэ.төрийн бөйгууллагатай хамтран төсөл хөтөлбөр хэхэгжүүлсэн нэрээр мөнгө завших ,цавчих нь энгийн үзэгдөл болсон.Үүнийг прокорууд тасоан зогсоох болооо
Ашгуй дээ Торийн монгииг хулгайлагчидтай найраа байхгуй гэдгийг харуулаад орхи Амжилт хусье
Huun heleltseh hugtsaa duussan... f... off
Bolj .hulgaichuud
Батхүү зээлээ юу юунд зарцуулсан талаарх мэдээллийг хэзээ ил болгох вэ? Зээлийн нэг хэсэг нь МАН-ын дарга нарын гүзээ рүү орсон гэдэг.Энэ төрийн нууц уу?
Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

MIAT s mongo idsen Enkhbaatar bh
ЗӨВ