sonin.mn
Нэр бүхий зургаан шүүгчид АТГ-аас өнгөрсөн сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлийг нээсэн билээ. Тодруулбал, Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаа юм. 
Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжаар бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хоёр шүүгчийг өнөөдөр цагдан хорих 461-р ангид таслан сэргийлж цагдан хорилоо. 
 
Хоригдсон шүүгчдийн тухайд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нар гэж хэвлэлд мэдээлж байна.