sonin.mn
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын есдүгээр багийн иргэн 27 настай Ж энэ сарын 2-ны өдөр аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км газарт Ховд голын усанд орж амиа хорлосон хэрэг гарсан. Түүнийг аврахыг оролдсон цагдаагийн алба хаагч мөн амиа алдсан билээ.
Тэгвэл, усанд живсэн иргэний цогцос одоог хүртэл олдоогүй байна. Аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, ар гэрийн 10 хүн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг тухайн өдрөөс эхлэн явуулж байгаа аж. Мөн хэд хэдэн удаа шумбалт хийсэн ч үр дүнгүй болжээ.
 
Эрэн хайх ажиллагаа өнөөдрөөс дахин үргэлжилж байна. 
 
Ө.Нурболат
Эх сурвалж: Монцамэ агентлаг