Монголын бизнесмэнүүдэд олон зовлон, дарамт байдаг. Хамгийн том, хамгийн хэцүү нь төрийн дарамт гэдэг юм. Тэр дотроо төрийн албан тушаалтнуудаас үүдэлтэй асуудал нэлээд бий.
Үүнтэй холбоотой нэгэн жишээг тавья.
“Рэмет” ХХК-ийн захирал С.Ганбат 2019 оны зургадугаар сарын 12-нд АТГ-т хандсан байна. Тэрээр өргөдөлдөө “Монголиан тангстен корпорейшн” ХХК-ийн захирал Ч.Орхонд холбогдуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хандаж байгаагаа бичжээ.
Ч.Орхон гэдэг нь 2006 онд Сүхбаатарын талбайн урд хэсгийн газрыг авчихсан байсан “Ю Би констракшн” ХХК-ийн захирал юм. Тэр газрыг саяхан нийслэлийн мэдэлд буцаан авсан байдаг.
Харин “Рэмет” ХХК-ийн тухайд 2009 оноос ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа. Энэ хүрээндээ Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Баян төмөртэй нэртэй газарт ашигт малтмалын MV-014937А лиценз эзэмшдэг юм байна.
Гэтэл “Рэмет” ХХК-ийн 80 хувийн хувьцааг эзэмшигч Г.Чинзориг нь Улаанбаатар хотын банктай 2009 оны аравдугаар сарын 7-нд зээлийн гэрээ байгуулж , 967 мянган еврогийн зээл авчээ. Ингэхдээ тус компанийн 20 хувийг эзэмшдэг З.Мөнхбаярт мэдэгдэлгүйгээр Баян төмөртэйн MV-014937А лицензийг Улаанбаатар хотын банкинд барьцаалчихсан байна.
Өөрөөр хэлбэл, Г.Чинзориг нь өөрийнхөө эзэмшлийн 80 хувийн хувьцааг барьцаалж зээл авахдаа уг лицензийг тэр чигээр нь тавьчихсан байгаа юм.
Харин сүүлд нэг хувьцаа эзэмшигч нь компанийн нөгөө хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг барьцаалахад татгалзах зүйлгүй талаар зөвшөөрсөн байдаг.
Гэсэн хэдий ч энэ нь хуувь эрх зүйн хувьд компанийн нэг хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг авалгүйгээр далдуур энэ бүхнийг хийсэн нь маш тодорхой ажээ.
Улмаар Улаанбаатар хотын банк нь “Рэмет” ХХК-ийг зээлийн гэрээний үүрэгэ биелеелж чадахгүйд хүрсэн гэдэг шалтгааныг гаргаж иржээ. Ингээд Баян төмөртэй нэртэй газарт ашигт малтмалын MV-014937А лицензийг “Монголиан тангстен корпорейшн” ХХК-д шилжүүлэн авсан байна. “Монголиан тангстен корпорейшн” ХХК нь Улаанбаатар хотын банктай дэндүү хамааралтай, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг мэдэхгүй хүн ч ховор. Гэтэл ашиг сонирхлын дэндүү хамааралтай энэ компани руу шилжүүлсэн нь анхаарал татаж буй юм.
Яаж гэхээр холбогдох хууль тогтоомжийн зохицуулалт ёсоор бол хоёр буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй компанийн эзэмшлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ заавал компани болон хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж, зохих шийдвэр зөвшөөрлийг авах учиртай.
Түүнчлэн АМГ нь эрх бүхий захиргааны байгууллагаас лицензийг шилжүүлэхээр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна гэжээ. Гэтэл удалгүй АМГ нь энэ байр сууринаасаа буцаж MV-014937А лицензийг “Монголиан тангстен корпорейшн” ХХК-д шилжүүлэн өгсөн байдаг байна.
Асуудлын гол нь энд байгаа бөгөөд АМГ-ын байр суурь ийн өөрчлөгдсөн тухайн үед хууль хүчний байгууллагыг удирдаж байсан нэгэн генералтай холбогддог байна. Тэрээр АМГ-ынханд шахалт үзүүлж, удирдаж байсан байгууллага дээрээ дуудаж дарамталсаар уг лицензийг хууль бусаар бусдад шилжүүлэх шийдвэрийг гаргуулсан байгаа юм.
Энэ бол маш ноцтой асуудал.
Үүнээс гадна “Монголиан тангстен корпорейшн” ХХК-ийн захирал Ч.Орхон нь “Рэмет” ХХК-ийн эзэмшлийн MV-014937А лицензийг шилжүүлэн авахдаа Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмыг илтэд зөрчсөн.
Ингэхээр хууль бус үйл ажиллагаанд тухайн үеийн хууль хяналтын байгууллагын удирдлагад байсан нэр бүхий генерал, “Монголиан тангстен корпорейшн” ХХК-ийн захирал Ч.Орхон, АМГ-ын нэр бүхий албан тушаалтнууд оролцсон байж таараад байгаа юм.
Нөгөөтэйгүүр Ч.Орхон нь зээл олгосон Улаанбаатар хотын банкинд эрх бүхий албан тушаал хашиж байсан. Тэгэхээр энэ байдлаа өөрийн хууль бус үйлдлээ гүйцэлдүүлэхэд ашигласан. Банкны хууль тогтоомжийг зөрчиж, үндэслэлгүйгээр гүйлгээ хийсэн. Аль эсвэл зээлийн төлбөрийг төлсөн мэт дүр үзүүлсэн гүйлгээнүүдийг хийсэн байж болзошгүй байна. Товчхондоо, бусдын хөрөнгийг хууль бусаар ингэж авахад банкны буюу хадгаламж эзэмшигчдийн мөнгө хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй нөхцөл үзэгдэж буй юм. Учир нь “Монголиан тангстен корпорейшн” ХХК нь ердөө нэг сая төгрөг буюу 300 гаруйхан еврогийн өөрийн хөрөнгөтэй. Гэсэн атал 15 орчим тэрбум буюу 5.6 сая еврог хаанаасаа яаж олоод “Рэмет” ХХК-ийн эзэмшлийн MV-014937А лицензийг авсан нь маш хачирхалтай.
Ийм нэг гомдлыг АТГ хүлээж аваад байна. Ийм гомдол буюу хууль хяналтын байгууллагыг удирдаж байсан нэр бүхий генералд лицензээ дээрэмдүүлсэн хэд хэдэн компани байдаг юм байна. Тэд ч АТГ-т хандаж таарна. Тиймээс лиценз дээрэмддэг генералын хэрэг мөдхөн босч ирэх бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
буу барьж үзээгүй генералыг ѳѳрийг нь дээрэмдэх минь
2 erdenebilig, 2 orhon bas l neg meh bh daa?
Генералынхаа нэрийг ч хэлж чадахгүй хулчгар байна даа. Авилгалчдын өмнө айдас, хүйдэстэй ард түмэн ямар дорой вэ?
Б.ХУРЦ БАЛАРЧ .
ингээд хамаагүй хүнд цэргийн цол өгөөд байвал эх орноо хамгаалдаг эр цэрэг биш юу болох нь энэ вэ Улс төрчид минь цэрэг хүнд цэргийн цолыг нь өгч байх нь зөв шүү
ЛИЦЕНЗ ДЭЭРЭМДДЭГ ГЕНЕРАЛ.....ЭНЭ БОЛ Б.ХУРЦ....ЛАЛАР...
дорнотын дашбалбарын "Улаанын"полиметалын ордыг хужаануудтай нийлээд улс төрчид нэгэн монгол компаниас булааж аваад 10 гаруй жил өдөр шөнөгүй урагш нь гаргаж байгаа.Бүх шатны Шүүхийн шийдвэр монгол компанид гарсан атлаа шийдвэр биеллээ олддоггүй.Хуулийн байгууллага бүх шатандаа мафижсан байдаг юм билээ
Zeelee l tulchihgui tegsen bol iim ym yrihgui bsan ym bishuu uuruu uurgee bieluulehgui bj busdaas shudraga es neheh ni zuv zuiluu bodoh l heregtei
Тэнэг лалраа сайн уншиж ойлго
Хэрэг наймаалцдаг шүүхийн байгууллагатай улс оронд шударга зүйл гэж байдаггүй юм билээ,шүүх ни ийм байдалтай бгаа улс орныг улс орон гэж нэрлээд яаах юм,али нэг улсын kолони орон шиг л байна даа
Юун Ч Орхон бээ наад нөхөр чинь басал сахалын гар хөл ХХБанкны Орхон биш шүү
myanganbayar bolichuul yasiin , bank bolgonoos zeel avch hulhidna
арай л давраад байсан даа, тэр хурц гэгч. тэгж даврахад нөгөө далжгар тарвага элбэгдорж л эрх мэдлээ далимдуулж босгосж ирсэн зомби. одоо зомби зомбигоо абарьж идэх байлгүй дээ
арай л давраад байсан даа, тэр хурц гэгч. тэгж даврахад нөгөө далжгар тарвага элбэгдорж л эрх мэдлээ далимдуулж босгосж ирсэн зомби. одоо зомби зомбигоо абарьж идэх байлгүй дээ
арай л давраад байсан даа, тэр хурц гэгч. тэгж даврахад нөгөө далжгар тарвага элбэгдорж л эрх мэдлээ далимдуулж босгосж ирсэн зомби. одоо зомби зомбигоо абарьж идэх байлгүй дээ
арай л давраад байсан даа, тэр хурц гэгч. тэгж даврахад нөгөө далжгар тарвага элбэгдорж л эрх мэдлээ далимдуулж босгосж ирсэн зомби. одоо зомби зомбигоо абарьж идэх байлгүй дээ
Алуурчин Хурц байх даа,
Алба хааж үзээгүй генерал,барилдаж сурсан Ноёны бөх Батлан хамгаалахын сайд байж Монголд л болно.
ЦАГДААГИЙН НЭР ГУТААЖ ЦАГДААД АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ЦЭЦЭГЛҮҮЛСЭН Ц.САНДАГ-ОЧИРООС ӨӨР ХЭН БАЙХ БИЛЭЭ !!!
лиценз гэхээр цагдаагийн генерал болж таарч байна даа
ene hergiin araas huuli huchnii baiguullagiihan yaj litsents avdag materialiig il bolgonoo bi.
нэрийг нь хэлэхэд яадаг байна
Энэ нөхөр өөрөө хулхи гар байна хэн нэгэнд нүүр олох гээд явж байгаа нь харагдаж байна
ЮУНЫ өмнө АВЛИГАД идэгдсэн хуулийн байгууллагуудаа ЗОРИГТОЙ цэвэрлэж авах ёстой. ЦЭВЭРЛЭХийн тулд эхлээд шүүхитйн байгууллагаа шударга шүүгч нараар бүрдүүлж авахгүй бол АВЛИГАД идэгдсэн шүүгч нар хуулиар халхавчлан СААД болсоор байна. ХАЙРЛАЖ ӨНДӨР цалин өгч болсон юм, ОДОО хайр даагаагүй ЛУЙВАРЧДЫГ ШУУД хөө.
Тэр Ганбат нь банкнаас авсан зээлээ төлчихгүй дээ
Энэ нөгөө Дорлигжавын Рэкет гэдэгтэй өрсөлдөгч дээрэмчин кампан байн