sonin.mn
Энэ сарын 20, 21-нд Хүй долоон худагт зохион байгуулагдсан “Их хурд-8” наадмын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтаар үнэр орж, муудсан нийт 33.2 кг буюу 292,000 төгрөгний үнэ бүхий махыг илрүүлж, газар дээр нь устгуулан, шаардлага хангахгүй муудсан хоол хүнс хэрэглэх, хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлсэн байна.
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэр гуанз болон вагончик, контейнерээр үйлчлүүлэхгүй байхыг ард иргэдэд анхааруулж байна.
 
 
Эх сурвалж: НМХГ