sonin.mn
Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Дашинчилэн сумын ИТХ-аас нохойгоо сул орхиж иргэдийн оршин суух нөхцөл, амар тайван байдлыг алдагдуулсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу эздэд нь хариуцлага тооцохоор болжээ.
 
Сумын айл өрх, иргэд хашаандаа зөвхөн нэг нохой тэжээх бөгөөдөглөөний 06.00 цагаас шөнийн 00.00 цагийн хооронд хашаа болон тусгай бэлтгэсэн байранд нохойгоо байнга уяатай байлгахаар журамласан байна.
 
Иргэд нохойгоо бусдад шилжүүлэх, золбируулж хаях, сул орхисноос үүдэж хүн мал руу дайрах, халдах, урах тохиолдол гарч байна.
 
 
М.Батжаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг