Болсон үйл явдлыг шүүхийн шийдвэрт авагдсан баримтын дагуу товчлон сийрүүлбээс: Анх 2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын “Шийдлийн цаг” хэмээх хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “дуусаагүй барилга” нэрээр одоогийн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” хэмээх төслийн хүрээнд хувь хүнд өгөхийг үүрэгдсэн байдаг. Энэ хувь хүн нь “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” төслийг санаачлагч Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж. Тухайн үед “Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар боллоо…” гэсэн мэдээлэл баахан цацагдсан нь цахим орчинд өнөөдөр ч хадгалагдан үлдсэн байгаа. Хүмүүс итгэх хэмжээнд. Гэвч энэ нь халхавч төдий байсныг шүүхийн баримт нотолдог. Улсын ууган эмнэлгийн нэр төрийг удирдлагын багийн хэдэн шуналтан овжин ашиглаж, “Жигүүр эмнэлэг” гэдэг нэр томьёо гарган төсвийн буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр баригдсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг авсан байдаг. Зүй нь, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд ч төрийн эмнэлэг “жигүүр”-тэй байх тухай зохицуулалт хэрхэвч байхгүй.
2015 оны зургадугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” төсөлтэй танилцаж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын байгуулсан компанитай концессын гэрээ түр хугацаагаар байгуулах үүрэг өгчээ. Энэ бүхэн хожим эцэс төгсгөлгүй шүүхийн маргааны сэдэв болсон юм. /http://new.shuukh.mn/zahirgaaanhan/4190/view/ Засгийн газар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нарт үүрэг өгөх байдлаар шийдвэрээ гаргасан ч арай нэг хүнтэй компани байгуулаад энэ эмнэлгийг хувьдаа ав гээгүй байлтай? Засгийн газар үүрэг болгосон гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж, орлогч дарга Ш.Далайжаргал нар цамнаж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн төлөөлөл гэх хэдхэн хүн байлцуулан 2015 оны зургадугаар сарын 9-ний өдөр шуурхай хуралдаж “Юниверсити хоспиталь” нэртэй аж ахуйн нэгж байгуулжээ.
Ингэхдээ хөрөнгө оруулагч олж, түүнд шууд шилжүүлэх, бизнес төлөвлөгөө боловсруулах шийдвэр гаргажээ. Товчдоо Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хэдэн дарга тойрон хүрээлэгчдийнхээ хамт төрийн өмчийн эмнэлгээр хувийн компани байгуулж, 25-30 жил ажиллуулаад буцаагаад улсад өгөх тухай үлгэр зохиосон хэрэг. “Юниверсити хоспиталь” ХХК-ийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөвлөлт, санхүүгийн албаны эдийн засагч Д.Баярсайханы нэр дээр байгуулжээ. Б.Бямбадоржийн “гар, хөл” бологч Д.Баярсайханы “Юниверсити хоспиталь” ХХК “жигүүр” эмнэлгийг 260 ортой нэгдсэн эмнэлэг болгож ажиллуулах концессын гэрээр 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр Засгийн газартай хийсэн байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагын байгуулсан “Юниверсити хоспиталь” ХХК Засгийн газартай гэрээ байгуулснаасаа хойш ганцхан сарын дараа бүх хувцаагаа иргэн Х.А-д зарсан байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бааз суурь, хүний нөөц, технологи, менежемэнт, Ноу-Хауг түшиглэн “Нэг жигүүр-Хоёр эмнэлэг” бий болгон хөгжүүлэх тухай үлгэр ийнхүү үнсэн товрого болжээ.
Гэхдээ Б.Бямбадорж нарын үлгэр үргэлжилнэ. 2015 оны есдүгээр сарын 1-нд хувьцааг бүрэн худалдсан атлаа дахиад л сарын дараа буюу аравдугаар сарын 01-нд эмнэлгийн тусгай зөвшөөрөл авахаар Эрүүл мэндийн яаманд ханджээ. Яамны тусгай зөвшөөрөл ч саадгүй гарч. Гэхдээ Засгийн газрын шийдвэрийн дагуу “Нэг эмнэлэг-Хоёр жигүүр” төслийн нэрээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон байгаа юм. Уг нь хувьцаагаа зарчихсан “Юниверсити хоспиталь” ХХК буюу Б.Бямбадоржийнхонд тусгай зөвшөөрлийн хэрэг баймгүй юм. Үүнд л шунамын сэдэлтэй, залилангийн энэ үйлдлийн цаад үнэн нуугдаж байгааг хэн ч ойлгоно. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг хэсэг бүлэг хүн хувьдаа завших санаархалтай байсан нь ч харагдана. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж өмгөөлөгч хөлслөн шүүх хуралд өөрийн биеэр орж, “Юниверсити хоспиталь” ХХК-д эмнэлгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгогдох ёстой гэж улалзан тэмцэлдэж заргалдаж эхэлжээ. Уг нь энэ ХХК-г Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөвлөлт, санхүүгийн албаны эдийн засагч Д.Баярсайханы нэр дээр байгуулсан, дараа нь бүх хувьцааг нь бусдад зарсан байхад яагаад Б.Бямбадорж “Юниверсити хоспиталь” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл өгөхөгүй байна хэмээн сандчиж мэгдэн Эрүүл мэндийн яамыг шүүхэд өгөх болов?
Улсын нэгдүгээр төв эмнэлгээс ирсэн албан бичиг, Засгийн газрын тогтоол болон концессийн гэрээр үндэслэн Эрүүл мэндийн яамнаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “жигүүр” эмнэлэгт нэг жилинй хугацаатай тусгай зөвшөөрөл олгожээ. Гэвч Б.Бямбадоржид Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “жигүүр” эмнэлэгт тусгай эрх авах бус хувьцааг нь зарсан “хувийн” “Юниверсити хоспиталь” ХХК-ийнхаа нэр дээр тусгай зөвшөөрөл авах ёстой байж. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг буюу өнөө мөн дуусаагүй барилгыг хувийн болгосон этгээдүүдэд эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх ашиг сонирхол нь чагтлагдсан тул тийнхүү яамтайгаа заргалдаж эхэлсэн байна. Үүгээр ч зогсохгүй заргалдаж байх явцдаа “жигүүр” эмнэлэг ажиллаж буй мэтээр өнгөлөн далдлалт хийж, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг рүү хэсэг өвчтөн, үйлчлүүлэгч автобусаар түр хугацаанд зөөж ч үзсэн байдаг. Нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа нь тэр.
Харин “жигүүүр” эмнэлэг байгуулах хуурамч үлгэрийг гурван шатны шүүх эцэс болгосон. Монгол Улсын шүүх “…төрийн өмчийг эмнэлгийг хэсэг бүлэг хүн хувьтдаа зщүгээр авч ашиглаж болохгүй. Эрүүл мэндийн яам “Юниверсити хоспиталь” ХХК-д биш Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “жигүүр” эмнэлэгт нэг жилийн хугацаатай тусггай үөвшөөрөл олгосон нь хуульзүйн үндэслэлтэй байна…” хэмээн тогтоожээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тухайн үеийн удирдлага төрийн өмчийн эмнэлгийг хувьцаа болгон хувь хүнд борлуулсны дээр нэгэнт бусдад шилжсэн эмнэлгийн өмнөөс тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж, улмаар шүүхэд зарга үүсгэх хүртлээ улайрсан энэхүү баргимтыг хууль хяналтын байгуулага харааныхаа хажуугаар өнгөрөөж боломгүй. Азаар Б.Бямбадоржийн хомхой санаа талаар болж, анхны зориулалтаар нь Төрийн тусгай албан хаагчдад үйлчлэх эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газар 2016 оны наймдугаар сард гаргаж, Хуульзүйн яамны харъяанд буцаан шилжүүлсэн юм.
Төрийн, төсвийн хөрөнгөнд санаархагчдын талаарх эрэн сурвалжлага ингээд зогсохгүй. Амташсан Б.Бямбадорж Ш.Далайжаргалтай нийлэн ясны чөмөг шилжүүлэн суулгахад шаардлагатай тоног төхөөрөмж 2013 онд авахдаа төсвөөс 4.1 тэрбум төгрөг гаргуулан худалдан авалт хийсэн тухай нийтэлнэ. Ямар ч тендэргүй, бүр асуудал хариуцсан яам нь мэдээгүй худалдан авалт болсон байдгийг тухайн үеийн салбарын сайд нь сонсоод “Энэ тухай сонссон, мэдсэн хүн байна уу та минь ээ…” гэж гайхширч байжээ. Сайдын уулга алдсанчлан тэр техник төхөөрөмжийн тайлан, мэдээлэл, бүртгэл хаана ч байдаггүй гэхээр бүх зүйл ойлгомжтой биз дээ?
Г.Алтан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Yagaad Turiin tusgaigiin emnelgiig tatan buulgah,uur emnelegt negtgeh talaar bain bain yaria garaad baidgiim be ?! Yagaad gevel iim emneleg baih hereggvi l baihgvi yu dee!!!!! Zuvlultvvd 30-aad oni ih helmegdvvleltiin umnu zoriud iim emneleg baiguulj DO yamnii nogoon malgaitniig hadand gargaj busad hang amjij ni nemegdvvlj ntr ... Tegeed ted nar ni 30 000 garui hvnii amiar garaa ugaaj mongold daranguilal togtoojee. Ene bol unuu zubhun emneleg bus daran guilagchdiig davraah,setgelii ni devreedeg tsusiig ni huurgudug gazar yumaa! Tiim uchraas tur barigchid,nogoon malgaitnii svnsnvvd ene emnelegtee ih haram. Odoogiin huuliihan engiin emnelegt vzvvleed yavj bolohgvi yu baina dee!!!
Бямбадорж гж энэ нехер одоо эрvvл мэндийн яасны Терийн нарийн бичгийн дарга хийж бгаа шдэ, ямрав дэ? Энэ эмнэлэгийн дарга нар аймар хулгайч, тереес терсен тэрбумтанууд шд - 1-н Бямбадорж, 2-н Баясгалан, 3-н ТемерОчир, гэмтлийн Менхсайхан, арьсны Цогцэцэг, хавдарын Темербаатар, шархадны Насанжаргал, халдвартын Нямхvv
За энэ бол зvгээр л жишээ. Нийслэлийн ЭМийн газарын дарга Темербаатарыг шалгавал энэ салбарын хамаг булхай илэрнэ. ДОХ сvрьеэгийн телийн менге угаах терийн бус байгууллага олноор байгуулж, авгайгаа тэр теслийн удирдах зевлелд оруулж, дvvг нь яамны ДОХ хариуцсан мэрэгжилтнээр тавьж, идсэн менгее еерийн ТрастКапитал ББСБ-аар угаадаг. Хавдарын дарга байхдаа газрыг нь зарж баяжсан. Одоо нийслэлд эзэн суусан, тусгай зевшеерел хариуцсан мэрэгжилтнээр авгайнхаа хамаатан Батцоожийг тавьж хахуулийг утгаар нь цэцэглvvлж бгаа.
Үхэх мөрөөрөө үхдээ
Нусаа хацартаа наасан юмнууд мэргэжилдээ олигтойхон эзэн болоогүй хэвтэж мөнгө хөөх ажил болгосон нь дэндүү увайгүй. Иймэрхүү хүмүүсийг чөлөөлж чадвартай мэдлэгтэй хүмүүсийг тавьж хир чинээнд нь үнэлгээтэй байх нь зөв байх.
Хаана л менгений будлиан бна тэнд эмнэлгийн дарганцрууд л цохиж явах юм яасан ч ханаж цаддаггуй улсууд вэ анх эмнэлгийн дарга болохоосоо емне ямар бсан одоо яаж амьдраад бна вэ гэдгээс л ойлгомжтой штээ гэтэо насаараа тэр эмнэлэгтээ ажилаж бгаа эмч нар...
Хаана л менгений будлиан бна тэнд эмнэлгийн дарга нар оройд нь явж байх юм. Анх эмнэлгийн дарга захирал болохоосоо емне ямар амьдралтай блаа даа одоо яаж амьдраад бгаанаас нь харахад л ойлгомжтой. Тесвийн менгийг боловсон аргаар " хуулийн дагуу " .... гэтэл адилхан насаараа тэр эмнэлэгтээ ажиллаж бгаа эмч сувилагч нар...
Манай хүүг гэдсэндээ байхад төрүүлж болохгүй авахуул гэж хэлээд картан дээр шийд гээд бичиж бсан юм. Энэ хүн хэлэхдээ танай хүү төрвөл хүүхэдтэй уралдахад хоцроно бие сул болно гээд бсан юм. Манай эхнэрийн бөөр бага зэргийн асуудалтай бсан. Нэг өглөө босоход бөөр чин ажилгүй болчихоно гэж бсан. ГЭТЭЛ ГЭЛЭГ ГЭЭД ЭМЧ ҮЗЧИХЭЭД бөөр төрөхөд асуудалгүй Бямбадорж эмчийн үгийг бүү тоо гэж бсан юм. Түүнээс хойш бид америкт ирээд ахиад 2 хүүхэд ямарч асуудалгүй гаргасан нийтдээ 4 хүүхэдтэй сайхан ба. Одоо манай хүү 16 настай Америкт гүйлтээрээ дандаа эхний байруудад ордог өдөрт зарим өдөр 10 аас 15км асуудалгүй гүйдэг. Тулгууртай харайлтаар сургуульдаа нэгд сургуулийн дундах тэмцээнд 1 ээс 3 дугаар байранд ордог. 13feet6inch deer haraidag. Өөрөөр хэлбэл Монгол улсын рекордыг эвдсэн байх. Бас хүү маань эрүүл чийрэг ухаантай химийн хичээлдээ сайн. Өндөр нь 6 feet гарчихсан 185 аас өндөр хүү бийдээ. Одоо senior анги буюу төгсөх ангидаа орно.
Манай хүүг гэдсэндээ байхад төрүүлж болохгүй авахуул гэж хэлээд картан дээр шийд гээд бичиж бсан юм. Энэ хүн хэлэхдээ танай хүү төрвөл хүүхэдтэй уралдахад хоцроно бие сул болно гээд бсан юм. Манай эхнэрийн бөөр бага зэргийн асуудалтай бсан. Нэг өглөө босоход бөөр чин ажилгүй болчихоно гэж бсан. ГЭТЭЛ ГЭЛЭГ ГЭЭД ЭМЧ ҮЗЧИХЭЭД бөөр төрөхөд асуудалгүй Бямбадорж эмчийн үгийг бүү тоо гэж бсан юм. Түүнээс хойш бид америкт ирээд ахиад 2 хүүхэд ямарч асуудалгүй гаргасан нийтдээ 4 хүүхэдтэй сайхан ба. Одоо манай хүү 16 настай Америкт гүйлтээрээ дандаа эхний байруудад ордог өдөрт зарим өдөр 10 аас 15км асуудалгүй гүйдэг. Тулгууртай харайлтаар сургуульдаа нэгд сургуулийн дундах тэмцээнд 1 ээс 3 дугаар байранд ордог. 13feet6inch deer haraidag. Өөрөөр хэлбэл Монгол улсын рекордыг эвдсэн байх. Бас хүү маань эрүүл чийрэг ухаантай химийн хичээлдээ сайн. Өндөр нь 6 feet гарчихсан 185 аас өндөр хүү бийдээ. Одоо senior анги буюу төгсөх ангидаа орно.
Бас 1 дүгээр эмнэлэгт Мэндсайхан гэж эмч 16 жилийн өмнө бас хүүг маань эход харчихаад толгой том устсан байна авахуул жирэмслэлтийг зогсоо гэж бсан юм. Гэтэл Жав эмч бас Отгонболд эмч үзчихээд хэвийн хүүхэд ба төрүүл гэж бсан. ЖАВ эмч бүр Мэндсайхан эмчийг загнана гээд уурлаж басан юм даа. Манай хүүгийн толгой төрсний дараа харахад том байгаагүй. Энд ирээд төрүүлсэн хүү маань бүүр том толгойтой том биетэй хүү гарсан шүүдээ манай эмч нар олон хүүхдийн хувь заяагаар тоглож байгаа ба
нөгөө хүн үхдэл, түмний хараал идсэн хулгайч элбэгдоржийн шунал энэ эмнэлэгт тусаад л самууруулах самрах гэсэн яриа эртнээс явсан шүү
Haldvartiin emlegiin darga Nymkhuu gej ulaan tsaim luivarchin bna aa anhaaraach ee
Эмнэлэгийн. Бусад дарга. Нарыг. Шалгах. Хэрэгтэй. Ялангуяа хуучин
Энэ юу ч биш хавдарын эмнэлэгийн дарга Tөмөрбаатарaaс их юм гарнаа
Энэ эмнэлэгийн шинээр баригдсан барилгыг булааж авах ганцхан зорилготойгоор ТТАХНЭ-г татан буулгасан Тэмүүжингийн улсад учруулсан асар их хохиролыг нөхөн төлүүлэх ёстой.Эмнэлэгийн барилгыг оффис болгосоныг дахин засварлаж үндсэн зориулалтаар нь болгоход зарцуулсан хөрөнгө дээр нь эвдэлж хаясан MRI аппарат гээд үлэмж их хохирол учруулсаны гэм бурууг Тэмүүжингээс хэзээ асуух вэ Монголын төр.
Яг зөв. Тэмүүжин өөрийгөө сарангэрэл гэдэг хүүхнээс болж рейтинг нь унаж карьер нь дууссан гэж боддог байх. Гэхдээ үнэндээ бол энэ эмнэлэгийн байрыг оффис болгож гэж тэнэглэж, үнэтэй аппарат эвдсэнээс болж нэр хүндгүй болж, ямар богино бодолтой новшийн эр вэ гэдэг нь тодорхой болсон тул хэн ч дэмжихээ больсон. Монголоор дүүрэн оффисын барилга байхад яг эмнэлэгийн стандартаар барьсан барилгыг булаацалдсан. Тэнэг. Хүртэх ёстойгоо л хүртсэн дээ
Byambadorj gedeg chine shunaliin tulam aimaar ideecin yasan idej hanadaggyi yum be Eruul mendiin yamnii turiin nariin tomilgoo 1 iimerhuul baina daa
ymarch medleggui, schunaltai Nymchuud ichich nuur gej bnuu ???,charachaas booljis chutgadag
Ene neeree yoriin amitan.1-r emnelgiig tslumsun.Baidag tonog tubuufumjig ni uuriin hubiin emnelvtee zuysun hulgaivh.Jinhene avulgachin
Естой нэг шуналын тулам төрд очоод байгаа . Нэгдүгээр эмнэлэгийн нэр барьж өөрийнхөө хувийн эмнэлэгийг босгож авчаад бас ханаж цададгүй шаар байгаан гэж хүн ярьж байхыг сонсоод гайхаж л байлаа
Естой нэг шуналын тулам төрд очоод байгаа . Нэгдүгээр эмнэлэгийн нэр барьж өөрийнхөө хувийн эмнэлэгийг босгож авчаад бас ханаж цададгүй шаар байгаан гэж хүн ярьж байхыг сонсоод гайхаж л байлаа
Yasan ih shunal ve.yasan ichij uhdeggui humuus ve.
Yamar ih shunal ve.yasan ichdeggui humuus ve.
Ene eroosoo shuliin deb tuilan gej emiin san baiguulaad baahan hun alsan huur dee
Энэ эмнэлэгт олон жил харьяалагдаж байна. Эмч нар нь гэж ёстой хувиа хичээсэн зантай. Улсын эмнэлгийг хувийн эрх ашигтаа бүү ашигла. Та нарт гэж хэлэхэд иргэдийг хуурч ажиллахаа боль. Хэлэхгүй ч гэсэн дотроо үргэлж дүгнэж л байгаа шүү.
Odoo D.Bayarsaihan gedeg ni toriin tusgai alban haagchdiin emnelegtee ded zahiraliin alban tushaal deer ajillaj bna