Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Ц, Б нар нь БНХАУ-аас 120 хайрцаг 24 нэр төрлийн 552 ширхэг хоол амтлагч, 980 кг даршилсан ногоо гэх бүтээгдэхүүнийг импортын мэдэгдэлгүй, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Үүнийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн бараа бүтээгдэхүүнийг хураан авч холбогдогчид хуулийн дагуу хариуцлага ногдуулсан байна.
Сэтгэгдэл0
Энэ ч жижиг гарын этгээд байна. Хотын гаалийнхан энэ байтугайг оруулж байгаа даа.
Мөнгө цагаан нүд улаан
Үндсэн хуульд гүнзгий өөрчлөлт хийж, сум хороо бүрээс сонгогдох 400-500 гишүүнтэй байнгын бус ажиллагаатай, жилд 5-10 хоногоор 2 удаа хуралддаг АИХ /үүнд нам оролцохгүй/, намын жагсаалтаар сонгогддог УБХ /байнгын/ гэсэн 2 танхимтай байх л төр засгийн хямралаас гарах хамгийн зөв зам мөн. АИХ төсөв баталдаг, ерөнхийлөгч, ерөнхий сайд, УЕП, Дээд шүүхийн шүүгчид, ерөнхий аудитор, Монгол банкны ерөнхийлөгч, ТЕГ-ын дарга зэрэг гол албан тушаалтнуудыг баталж томилдог байх хэрэгтэй. Ингэсэн цагт л Монголд шударга ёс тогтоно.