Хотын утааг бууруулах үүрэгтэй шахмал түлш нь хүний амь хороож, Засгийн газар, ажил хариуцсан албан тушаалтнууд түлшээ өмгөөлөн тэмцэж байна.
Амиа алдсан, угаартаж хордсон хүний тоо өдөр бүр нэмэгдсээр байгааг эх суравлжууд мэдээлж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга болж буй үйл явдалтай холбогдуулан уржигдар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “…Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч.
Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв. Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов. “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв. Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуулт хариултаа хүлээсээр л байна.
Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ” гэлээ.
Ерөнхийлөгч энэ үгээрээ маш ноцтой олон “асуулт”-ыг тавьсан байгаа юм. Нээрэн л анх энэ төсөл эхлэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшнэ гэж байсан. Ухаа худгийн буюу “Энержи ресурс” ХХК-ийн нүүрсээр шахмал түлшийг хийж байгаа гэдэг мэдээлэл хожим цацагдсан байдаг билээ.
Энэ үгийг хэлсэн уржигдар оройноос Ерөнхийлөгч Х.Баттулгыг “MCS” компанид дургүй гэх PR маягийн мэдээлэл цахим сүлжээ, бусад сувгаар нэлээд цацагдлаа.
Орой нь “Энержи ресурс” ХХК-ийн захирал Г.Батцэнгэл “…Засгийн газрын хүсэлтийн дагуу манай компани угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүй “Тавантолгой түлш” ХХК-д нийлүүлсэн. Өөрийн цахилгаан станцад ашигладаг, дотоодын цемент шохойны үйлдвэрт нийлүүлдэг, мөн Хятад руу экспортод гаргаж борлуулдаг өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрс юм” гэж “жиргэсэн” байна. Энэ сацуу “Энержи ресурс” ХХК-д хандсан Засгийн газрын албан бичгүүд цахим сүлжээнд тарсан. 2018 оны нэгдүгээр сарын 26-нд Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү Дэмжлэг хүсэх тухай 4/333 дугаартай бичиг, дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан Хүсэлт гаргах тухай Х/260 дуугаартай бичиг, 2018 оны тавдугаар сарын 15-нд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Гэрээ байгуулах тухай 0/1780 дугаартай албан тоот, 2018 оны долдугаар сарын 2-ны “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар Гэрээ байгуулах тухай 01/32 дугаартай бичиг, 2018 оны аравдугаар сарын 19-нд БОАЖ-ын сайд, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат Төлөвлөгөө ирүүлэх тухай 2018/185 дугаартай бичгийг тус тус “Энержи ресурс” ХХК-д илгээжээ.
Улмаар өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 10-нд “Энержи ресурс” ХХК албан ёсоор тайлбар гаргалаа. Түүндээ “…Төр, засгийн удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу нийт 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг 100 хувь төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Тавантолгой түлш” ХХК-д үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн” гэсэн байна. Энд анхаарал татах зүйлүүд гарч ирж байгаа юм.
Өмнийн говийн тал дүүрэн Тавантолгойн нүүрсний ордыг хариуцдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК бий. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж эндээс түүхий эдээр хангана гэдгээ засаг зарлаж байсан. Гэтэл чимээгүй байж байгаад “Энержи ресурс”-ээс их хэмжээний нүүрс авчихсан байдаг.
Нөгөө талаасаа “Энержи ресурс” ХХК нь 800 мянган тонн экспортод гаргадаг эрчим хүчний нүүрсээ “Монголын ард түмэнд” үнэ төлбөргүй өгчихөөд өдийг хүртэл дуугүй явна гэдэг их л сонин юм. Энэ компани 14 жилийн өмнө MCS, “Петровис”, “Шунхлай групп” гэсэн компанийн хамтын хөрөнгө оруулалттай байгуулагдаж байсан. Эдгээр компани ийм их хэмжээний хөрөнгөө Засгийн газрын хүсч, шаардсаных нь төдийд үнэгүй өгнө гэхээр нэг л бууж өгөхгүй байгаа юм. Учир нь тэд нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн сагсан бөмбөгийн тэмцээн, эрүүл мэндийн үзлэгт нутгийн иргэдийг хамруулсан төдийд л хэвлэлээр нэг мэдээлдэг билээ. Гэтэл 800 мянган тонн нүүрсийг буян бодож өгсөн талаараа өнгөрсөн хугацаанд ганц ч үг унагаагүй байна. Бас “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн нээлтэд ч энэ компанийн төлөөлөл оролцож тууз хайчлаагүй. Хачин биш гэж үү?
Тиймээс “Энержи ресурс” ХХК-аас шахмал түлшний түүхий эд болгож өгсөн 800 мянган тонн нүүрсний ард ямар наймаа явчихаад, засаг ч компани ч нуугаад байна вэ гэдэг их л сонирхолтой байна. Энэ бол хардлага биш магадлал юм шүү.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Идэж ууж цадаж ханаачээ хулгайчуудаа
Тавантолгой МАН-ын авлигачин хулгайч нарын гол шахаа хийдэг газар болоод байгаа.
Тэр үнэгүи өглөө гээд баигаа нүүрс монголын ард түмниих юм. Баячууд үхэхээ мэдэхгүи бас тэгээд биднииг тэнэг гэж бодоод баина у
Хятадруу гаргаж байгаа нүүрсээ угаагаад үлдэгдэл отвалыг яах аа мэдэхгүй байснаа үнэгүй далд оруулсан юм биш үү? Угаагаад үлдсэн хог нүүрсэнд юу үлдэх вэ? Бүх муу юм нь үлдэнэ биздээ.
Тавантолгой түлш компани коксждог нүүрс түлш хийнэ гэж авсан таарна.Тэр нүүрс хаашаа алга болов?
Ойлгомжтой шуу дээ.Угаасаа ийм зорилгоор хийсэн хуйвалдаан
Хэн ч авахгуй хогоо монго болгосон юм биш уу
Эргүү дагз: утаа багасгахад танай нүүрс л таарч бна өгч болох уу гэхээр утаа багасах юм бол өглоо болоо юм биш үү? үнэтэй өгсөн бол шахмал түлшний үнэ нь хадаад түүхий нүүрсээ хулгайгаар түлнэ биз дээ
Тавантолгой түлш компани коксждог нүүрс түлш хийнэ гэж авсан таарна.Тэр нүүрс хаашаа алга болов?
Эргүү дагз: утаа багасгахад танай нүүрс л таарч бна өгч болох уу гэхээр утаа багасах юм бол өглоо болоо юм биш үү? үнэтэй өгсөн бол шахмал түлшний үнэ нь хадаад түүхий нүүрсээ хулгайгаар түлнэ биз дээ
Тавантолгой түлш компани коксждог нүүрс түлш хийнэ гэж авсан таарна.Тэр нүүрс хаашаа алга болов?
Энд нэр нь дурдагдсан эрхэмүүдийг бүгдийг шалга үүнийг алан хядах ажиллагаа гэж ойлгож бгаа.170 хэдэн хүн угаартсанаас 6 нь мөнх бусын оронд одчихлоо хэрэв энэ бүх үхсэн бол .,????
энэ нүүрс төмөр хайлуулдаг гэсэн.энэ нь бүх айлын ширмийг хайлуулна даа
Засгийн газар манайд үнэгүй өгөөчөө гээд гүйсан байна шүү дээ... өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэж энэ дээ
Хардах эрх хэнд ч бий. Багануур шивээгийн нүүрсийг угаагаад түлэхэд утаа багасах уу. Энeржийгийн угаасан нүүрсийг тараасан бол яах бсан бол. Угаасан нүүрсийг гурил шиг тээрэмдээгүй л бх. Цогтцэцийхэн угаасан нүүрс хэрэглэдэг гэсэн. УБ хан д заавал шахмал нүүрс хэрэглүүлэх ёстой юм болов уу.
Үнэгүй өгөөч гэхээр нь өглөө. Болоо юм биш үү. Өөр яах гээд байгаа лаларууд вэ.
Угаар мэдрэгчийн тендэрт MCS шалгараад, оруулаад ирэхэд гайхах юм алга
Угаар мэдрэгчийн тендэрт MCS шалгараад, оруулаад ирэхэд гайхах юм алга
АРДЫН НАМЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦСЭН АНГИЙН ДАЙСНУУДЫН ТОЛГОЙГ АВАХ ХЭРЭГТЭЙ
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ
Trim yum bol Ene ulsuud daa arga hemjee avaachee ezentei uls oron yum bol
Коксжсон нүүрсээ хогоор сольж,хожоо харсан хулгай хийж л дээ
Чи бол тэгнэлэдээ Лалар Минь егсенее чам шиг зарлаад шоудаад явдаг жижиг тэнэг биш МСS Таван толгой одоохондоо нуурсээ баяжуулаагуй угааж эхлээгуй байгаа Баттулга бугдийг мэдэж байгаа та нар хуний зовлонгоор битгий шоу хий хумуус тэнэг биш
Өмнөговь аймгийнхан ирэх оны Сонгуулийн жилтэй холбогдуулан Гэр хорооллын өрх бүрт 3 тонн нүүрс үнэ төлбөргүй өгөх бололтой шүү Тэр өгч байгаа нүүрс нь битгий гологдол нунтаг шороон нүүрс байгаасаадай
Tanai site garin estoi sonin mulguu durakuud bndaa.hiih yumaa olj yadsan sheesnuud ve ta nar.Bid hurungutnii niigemd am8darch bna.hen negend ash8gtai ch uls orond dorvitoi ur dun garch bga ni haragdahgui bnuu malnuudaa
Хогийн хартай новшнууд. Эр нөхөр, эхнэр хүүхдээсээ хамаг юмаа нууж, хаана хэнтэй юу хийж, намайг муулж, зөөж байгаа бол гэж дотор нь арзайсан бэртэгчинчүүд л ийм юм бичиж, итгэж чадна. Төр засаг нь дэмжлэг хүслээ, хүн ардаа бодож нүүрс нийлүүллээ, буруу юу байна? Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах өөдгүй, хартай, ядуу сэтгэлгээтэй ядуу сэтгэлтэй арчаагүй гарууд захаас аваад байна дөө. Авгайгаа хардаж бөгсийг нь манаж суухаар гарч ажил олж хийгээч новшнуудаа

шудрага өрсөлдөөнийг хааж мөнгө олох л арга
Таванг толгойн нүүрсээ л түлсэн нь дээр Сайжруулсан биш муужруулсан хог л хийсэн
koksjix nvvrs energy resoursy gol bvteegdexvvn bolxoos erchim xvchnii nvvrs bish ee neg vgeer uurxaigaas 3 toroliin nvvrs garj bgaa koksjson koksjix erchim xvchnii erchim xvchnii nvvrsee zarax gazar bxgvi xergeldeg tsaxilgaan stants xergeldeed xergeleed ilvv vlddeg terniigee l tavan tolgoi tvlshind ogson ygd tavan tolgoi ooriin omchiin gazaraasaa awaagvi wee gjvv ter ugaagvi ordiin davargaasaa xamaar ch ilchleg togtvorgvi tiim bolxoor gargaj bgaa tvlsh chanar technolgy barij chadkuu bolxoor energygees xvssen biz gxdee energy yagd bid ogj bgaa gj tseejee deldeegvi ni sonin 800tn erchim xvchnii nvvrsee otvoldoj xog bolgoj bgaa bolxoos 6000ichleg ene chin 1kg ni 2kg baganuur shariin goliin nvvrs gdg oilgooroi
Enxamgalan MCS
Энeржи рeсурс 800 мянган тн хаягдал нунтаг нүүрсээ шахмал түлшний компанид өгсөн юм бол шахмал түлш яагаад үнэтэй байгаа юм бэ.Төр засгаас шахмал түлшнд зарцуулахаар авсан хөрөнгө мөнгөний тооцоо судалгааг яагаад нууцлаад байгаа юм бэ
Таван толгой ХС нүүрс угаадаггүй түүхийгээр хятадад гаргахаас өөр юу ч хийдэггүй юм чини яаж баяжуулсан нүүрс нийлүүлэх юм бэ??? Инержигийнх угааж баяжуулсан нүүрс биз дээ?? Өнөөдөр утаа үнэхээр багассаныг ярихгүй улс төрийн өнцөгөөс буруутгаад байна вэ??? Энэ чини л нөгөө муухай Монгол зан биз дээ???

Yumig zuv talaas ni dignej tsegnej bai.ataarhui zangaa hayaach
bi ene uurhaid ajildag minii ger bul bug UB bdag. darganarch mon adil bh. tiimees l bid eruul orchind amidrahiig husch bn. tiimdeel ulsiihaa niisleliig utaanaas salgachiil gesen oroldlog. mongold gantshan nuurs ugaah uildewer bdagiig sanaarai.
Utaanaas sallaa. Gehdee yamar une tseneer gedeg sonin. Barag l MCS aldsan bh daa
2018-07-02-ны өдрийн Таван толгой түлш ХХК-ийн Гэрээ байгуулах тухай албан бичиг нь үг үсгийн алдаатай аан.
Boliochee, hunii bugs uhahaa. Tamiin togoo, ajil hiideg negnee dooshoo chirdeg muuhai mongolchuud
Өг гээд шалаад гуйгаад бхаар гь үнэгүй өгч, одоо тэгээд өөх өгсөн хүнтэйгээ заргалдах нь монгол хүний бдаг л чанар юм даа. Хөгийн, хогийн атгаг санаа гэж. Хог өгсөн юм бол шалгаж авах нь яасан юм!

Наад ТТ түлш компани чинь аль хэдмын улсынх байхаа болиод ЭмСиЭсийн компани болсон юм шиг л харагдаад байна даа. Одоо түлшний мөнгөний орж гарч буй дансуудыг шалгах хэрэгтжй ч юм болуу. Яахав худлаа үнэн хардаж суухаар.
1 бүхэл хүхэртэй нүүрсийг хятадууд авахгүй ээ тэгээд л тэр 3 үсэг чинь хогоо далдруулж тэхджэ иргэдмйг 1 сөөм ч бодсонгүй цэвдгүүд