УИХ-ын гишүүн болохын тулд улстөрчид юу эсийг амлах. Ядуу сонгогч, ядарсан иргэдийн эрх ашгийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай гэсэн болгоныг дөрвөн жилийн дотор бүтээн босгож, ажилтай, амьдралтай, сургуультай, эмнэлэгтэй болгохоо тунхаглан зарладаг. Гэсэн ч бодит амьдрал дээр тэр бүх амлалт хэрэгжих нь тун ховор. Хэрэгжүүллээ гэхэд нэг амлалтаар нөгөө боломжийг устган үгүй хийх замаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулах нь ч бий.
Энэ удаад гэхэд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын сонгуулийн амлалтын золиосонд Монгол Улсын боловсролын салбарт олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Монгол тэмүүлэл” сургууль үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж байх жишээний. Учир нь, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2016 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөхдөө тойрогтоо шинэ сургууль байгуулна гэдэг амлалт өгсөн. Гэхдээ тэрбээр өөрийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн гурван жилийн турш дорвитой ажил хийгээгүй. Харин УИХ-ын 2020 оны сонгууль дөхөхтэй зэрэгцэн амласан амлалт болон амлалтаа хэрэгжүүлэх ёстой гэдгээ ухамсарласан бололтой юм.
Ингэхдээ БСШУЯ-ны харьяа, төрийн өмчит, Кембрижийн боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлдэг “Монгол тэмүүлэл” сургуулийн байрыг дээрэмдэж, нийслэлийн 133 дугаар сургуульд шилжүүлэх арга замыг сонгосон нь дэндүү ичмээр. “Монгол тэмүүлэл” сургуульд уг нь Монгол Улсын өнцөг булан бүрээс, англи, математикийн хичээлээрээ Кембрижийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хичээллэх шалгуурыг давсан шилдэг сурагчид есдүгээр ангиасаа элсэн суралцдаг. Ийм учраас сурагчдынх нь аав ээж, ах эгч нар нь Баянзүрх дүүрэгт санал өгөхгүй нь бодит үнэн. Харин 133 дугаар сургуулийн сурагчдын аав ээж, ах эгч нар буюу ар гэрийнхний тухайд бүгд Баянзүрх дүүргийн иргэн бөгөөд тодорхой хэлбэл тэд ирэх 2020 оны УИХ-ын сонгуулиар албан ёсоор дүүрэгтээ саналаа өгнө гэсэн үг. Энэ бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын бодож олсон “алсын хараа” буюу УИХ-ын сонгуульд санал авах боломжит нүүдэл.
Үүний тулд тэрбээр "Монгол тэмүүлэл” сургуулийг байрнаас нь хөөж, 133 сургуулийг байртай болгохоор сэтгэл шуударсан. Яг л олон мянган жирийн иргэдийн боломжийг хааж, өөртөө бага хүүтэй урт хугацааны “ЖДҮ”-ийн зээл авч, ЖДҮ-чин болсонтойгоо адил эрдэм мэдпэгт шамдан суралцаж, үе тэнгийнхнээ манлайлж буй сурагчдын боломжийг энэ удаад тэрбээр УИХ-ын гишүүнээр дахин сонгогдох шунал хүслийнхээ төлөө дээрэмдэхээр шийдсэн нь нэг талаасаа гайхмаар зүйл биш ч юм шиг. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэгчлэн бодвол шүү дээ. Гэхдээ ийнхүү нэг сургуулийг нөгөө сургуулиар нь хөөлгөх замаар УИХ-ын сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийг санаархахдаа тэрбээр төрийн тогтоол шийдвэр гэдэг албан ёсоор архивлагдаж, хууль бус үйлдэлд өгөх зохих ёсны хариулт болох албан ёсны баримт нь үлдэж хоцордог гэдгийг мартсан бололтой. Учир нь, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт олон улсын лаборатори сургуулийн зураг төслийн дагуу баригдсан уг сургуулийн байрыг “Монгол тэмүүлэл"-ийн эзэмшилд 2017 онд хүлээлгэсэн өгсөн Төрийн өмчит, бодлого зохицуулалтын газрын дарга, БСШУЯ-ны сайдын тогтоол бий. Мөн “Сургуулийнх нь байр ашиглалтад ортол нийслэлийн 133 сургуулийг түр нэг, хоёрдугаар давхартаа байрлуулна уу” гэсэн яамны шийдвэр ч он сартайгаа, тамгатайгаа байгаа.
Улмаар 133 сургуулийн барилгыг барих тендер зарлагдаж, гүйцэтгэгч нь ч шалгарсан байдаг. Гэтэл уг сургуулийн барилгыг барих ёстой газар нь “Тайгам алтай” барилгын компанид шилжсэн байсан тул бүтээн байгуулалтын ажил урагш яваагүй түүхтэй. Өдгөө энэ маргаан шүүх дээр үргэлжилж байгаа. Ийм байхад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр уг газар яагаад юуны учир “Тайгам алтай” компанийн мэдэлд очсоныг асуух бус харин “Монгол тэмүүлэл"-ийг хөөн гаргахыг чухалчилж буй нь яах аргагүй хачирхмаар, гайхмаар хэрэг биш гэж үү. Тэр дундаа, “Монгол тэмүүлэл”-ийг байрнаас нь хөөлөө гэхэд нэг сургуулийн асуудал бус эргээд БСШУЯ-наас хэрэгжүүлж буй Кембрижийн хөтөлбөрт хүндрэл бэрхшээл учирна гэдгийг яагаад бодож үзсэнгүй вэ.
Түүнчлэн цагаан дээр хараар “Энэ байр “Монгол тэмүүлэл” сургуулийнх гээд бичигдсэн байхад Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нэгдүгээр байр руу гүйн очиж, яаран сандран “Монгол тэмуүлэл” сургуулийг танай байр руу нүүлгэнэ. Одоогийн байдлаар хүүхэд хүлээн авах орчин нөхцөл тааруу байгаа тул засвар хийх санхүүжилтийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нөөц хөрөнгөнөөс гаргана” гээд зарлачихав. Уг нь энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө тэрбээр нийслэлийн 133 сургуулийн асуудлыг С.Амарсайхан шийдвэрлэх үүрэгтэй болохоос бус “Монгол тэмүүлэл” сургуулийг өөрийнх нь байрнаас хөөж туух эрх мэдэл хотын даргад байхгүй гэдгийг мэдмээр юм. Гэсэн ч тэрбээр өөрийн эрх үүргийг энэ удаад бүрэн дүүрэн ойлгодоггүй гэдгээ дээрх шийдвэрээрээ дамжуулан баталж өгөв. Товчхондоо хотын даргын энэ үйлдэл нь БСШУС-ын яамны эрх мэдэлд халдаж буй хэрэг бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш 115 дугаар сургуулийн гурван давхарт толгой хоргодож байгаад, арай хийн 2017 онд өөрийн байртай болсон “Монгол тэмүүлэл" сургуулийг дахин хөөж туун, завсар үйлчилгээ хийгдээгүй их сургуулийн булан тохой руу нүүлгэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ, хотын дарга аа. Тэр дундаа олон улсад Монгол Улсын нэр хүндийг олон улсад тахалж, амжилтыг бататгаж, үнэ төлбөргүй Кембрижийн боловсрол олгож байгаа яамны харьяа сургуулийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын сонгуулийн амлалтын төлөө эрсдэлд оруулан золиосолж болох юм уу, Ё.Баатарбилэг сайд аа.
Б.Анхбаяр
Сэтгэгдэл0
Терийн сургуулийн хувьд яам нь шийдвэрээ гаргаад явна биздээ. Юун их гонгинодог юм. Байн байн Кембриж л гээд байх юм,ундэсний боловсролоо дэмжижтэргуунд узэх естой!
ЖДҮЧИН Ард түмний босгосон төсвөө хүүгүй зээл авч ядуу иргэдээ жилийн 36%-иар хүүлэгч
Зөвхөн 18 онд 5 тэрбумын хүүүгийн орлого олсон гсн, энэ хүн хувиасаа 1 сургууль бариад өгчихөд юу унахав дээ!
Манайд үндэсний боловсрол гэж юу байгаа юм бэ мөн ху ц на биз
Монгол хүнээ дэлхийд өрсөлдөхүйц боловсрол эзэмшүүлэх нь төрийн бодлого л баймаар юм. Хийж бүтээсэн алсыг харсан оновчтой зөв ажлаа үгүй хийж хөгжлийг гацааж, өнөө маргаашаа өнгөрөөж, эрх мэдэлдээ удаан сууж, хөрөнгөжих увайгүй бодолтой нөхөд, Хүүхдийн сургуулийн газрыг бусдад өгсөн авсан нөхөд гээд бүгдийг илчилж, ирээдүй рүү нулимсан үйлдлийг зогсоох хэрэгтэй байна

Энэ өөрөөр амлалтаа биелүүлж чадахгүй л дээ. Сайн эцгийн нэрийг хэд ч худалдаж идэв дээ. Одоо болно биз дээ.
энэ лалрын эцэг нь сайн хүн бсан гэж үү? Мэдэхгүй л юм бна. Танк урагш гаргаж эдний гэр бүлийнхэн баяжсан гэж ярьдаг. Жадамбаа генералын үед армид дэг яргалал оргилдоо хүрч бхад генерал гуай юу ч дуугардаггүй бсан ш дээ. Олон хүн амиа алдаж, тахир дутуу болсон ш дээ

архван мянган доллараар цэцэрлэгээс аваад дунд сургууль төгсгөөд дээд сургууль англи хэлтэй оронд хувийн оффшорийн мөнгөөр англи хэлтэй орнуудад сургаад дараа нь удам залгамжлан тар засгийн бүх шатанд албан тушаалд очиж бүр улсын их хурлын удам дамжсан хүмүүс болж гадаад яамаар дүүрэн хэлний мэргэжилтэн дипломатч гэсэн үр удмаараа ноёрхох үзэгдэл бишгүй байна дотоодод дээд сургууль төгссөн хүмүүс англи герман хэлтэй оронд төгссөн хүмүүсээс дорд үзэгддэг Түүгээр үл барам крилл утгазохиолын хэлийг сольж англи хэл англи үсэгийг үндэсний бичиг үсгээ болгоно гэдэг монгол сургууль бага ангидаа англи хэл үзэхгүй байхад 12жилийн англи сургуульд бүр цэцэрлэгээс англи хэлийг хэлд орохоос үзэж байна жирийн ядуу ядуулаг хүний хүүхэд мөнгөнөөс болоод англи сургуульд орж чадахгүй байна нийгмийн тэгш биш байдлыг устгаж бүх сургуульд англи хэл дээр бүх хичээлийг заадаг болгомоор байна дээд сури

Tur ni yumaa haana bailgah nuulgeh ugui gee medsen ni deer baihaa. Nomooroo l yabah heregtei.
Новшийн ЖДҮчин
оффшор байгалийн баялгийн тэгш бус хувиарлалтаар үүссэн миллиардан хөрөнгөтөн банк санхүүгийн капиталистууд газрын наймаачин хөдөөгийн бүх мал хөрөнгө үйлдвэрлэлийн хэрэгсэл эзэмшсэн феодал латифунд газар тариалангийн эзэд үйлдвэрийн эзэд банк бус санхүүгийн эзэд гадаадын гар хөл болсон хүмүүс ардын хүүхдийн боловсрол дээд сургууль ажлын байранд мөнгөөр хүч түрэмгийлэн төр засгийн албаны хүмүүсийн бүхэл бүтэн үеийг бүрэлдүүлж монголын ард түмэн дээр үзэл санаагаа тохож террор хийж хүчээр ядууруулж эзлэн авч байна
хууль зүйн бүх салбаруудыг гадаад яам банк санхүү төр засаг их хурлын бүх дээд давхаргыг бүрэн эзэлсэн учраас шудрага ёс устсан
Кембрижийн сургалтын систем гэж манайд тохирохгүй юм шиг санагдсан. Хуучин орос сургалтын систем сайн. Түүнийг Англи өөрийн оронд дунд боловсролын системд бүрэн нэвтрүүлсэн гэсэн мэдээлэл гарсан шүү.
Тухайн хороонд амьдарч байгаа сурагчидад л сургуулийн байрыг нь авч байгаа юм байна гэж ойлголоо. Тэгээд ч шинээр сургууль барих шаардлагатай л байгаа ш дээ. Тэр Кембрижийн сургалт энэ тэрээ хийх газараа боловсролын яамнаасаа асуугаад хийх хэрэгтэй. Заавал багталцахгуй газар хэруул хийгээд яахав дээ
Монгол тэмүүлэл ахлах сургуулийн 200 хүүхэд, 133 -р сургуулийн бага дунд ахлах нийт 2000 хүүхдийн эрх ашгийг харьцуулж үзээд зөв л шийдвэр гаргажээ.
ЖДҮ чинь: ард түмний мөнгөөр бизнес хийж буй гишүүн.
Хогийн хулгайч
говь-алтайн бас нэг жүжигчин хүн муут
Анхнаасаа төрийн сургуулийн байрыг хувийн сургуульд өгдөг нь буруу байсан байна гэж л ойлголоо.
Ene yariaad baigaa sedev bol manai unuugiin JDU chid baaitugai humuus oilgohgui sedev. Ene Mongol Temuulel geed baigaa surguuli chini ene 3 saya hunees shlij songoson ireeduid ene Uls orniig avch yavah sor bolson shilegdsen huuhduudiig une tulburgui surgaj baigaa tusgai programm um. Ene 2000 huuhed baigaa zuil chini ene Nam turiin bodlogiin zolios bolson bor hurganuud , ed nar bol unuudur olonhi geed zutgeed baidag borchuudiin tuluulul.Harin ene 200 huuhed chini Mongol ulsiig ireeduid avch yavah tuuchee n,i delhiid garah garts ni ...
МУУР БАГШ