sonin.mn
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг АТГ-аас баривчилжээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр буруутгасан байна. Б.Нямдаваагийн гэр, ажлын өрөө, автомашинд нь прокурорын зөвшөөрлөөр АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ. Өчигдөр 16:00 цагийн үед түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан нь тогтоогдсон тул үргэлжлүүлэн хорих бололтой. Тэрээр Хөдөлөмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгохдоо их хэмжээний авилга авсан болохыг баримтаар нотлогдсон байна. 
 
Э.Сүрэн