Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2019 оны 3 дугаар улиралд иргэдээс албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 553 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.
Сүүлийн саруудад албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан гомдлын тоо илт нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан гомдол, мэдээллийн 5 нь албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой байх бөгөөд хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичгийг хүргүүлэв.
Гомдол, мэдээллийн шийдвэрлэлтээс харахад орон нутагт хэрэгжүүлж буй Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан болон бусад худалдан авах үйл ажиллагаатай холбоотой, хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл гаргаагүй зэрэг зөрчил түгээмэл гарч байна. Цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцөлийн талаар анхааруулсан зөвлөмж, чиглэлийг АТГ-аас төрийн байгууллагуудад тухай бүр хүргүүлж байна.
Сэтгэгдэл0
Хянаад юу шиддвэрлэсэн юм бэ? Ууж идсэнээ олигтойхон нууж бай АТГ-ынханд ахиухан авлига өгч бай гэсэн анхааруулга өгсөн үү?
ОБЁГ УЛАМ ДАМПУУРЧ БНА АШИГ СОНИРХОЛООР ДҮҮРЭН БАДРАЛ ТЭРГҮҮТЭН ЭНЭ САЙХАН АЛБЫГ СҮЙРҮҮЛЖ БНА ХЭДЭН АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧ НАРЫН ЭР БЯРААР Л ЯВЖ БНА ЭНЭ АЛБАНД ӨМНӨ НЬ ТӨРИЙН АЛБАНААС ХАЛАГДАГСАД ЭСВЭЛ САДАН ТӨРӨЛ ТАНИЛААР ДҮҮРЧ АХЛАГЧИД ЧАНАРГҮЙ ХУВЦАС ЯВДАГГҮЙ МАШИН АЖЛЫН БАЙРНЫ ЭЛДЭВ ДАРАМТ ХАМГИЙН БАГА ЦАЛИНТАЙГААР ЭНЭ АЛБЫГ ЗАЛГУУЛЖ БНА БАДРАЛ БОЛОН ДАРГА НАР ГАДААДАД МАШ ИХ ЯВЖ БЙАНА БАДРАЛЫН СҮҮЛИЙН ЖИЛҮҮДИЙН ГАДААДАД ЯВСАН ҮР ДҮН АЛГА. БАДРАЛЫГ ШАЛГАЖ БАЙХ ГАЗАР НЬ ЯВУУЛАХ ЁСТОЙ