Нэр бүхий компанийн БНСУ-аас Замын-Үүд боомтоор арван нэгдүгээр сарын 24-ний өдөр импортолсон 9.2 тн улаан алимыг хилийн Мэргэжлийн хяналтын лабораторийн сорилт шинжилгээнд хамруулахад жимсний улаан хачиг, шүлхий хачиг амьд, их хэмжээгээр илэрчээ. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх алимыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож экспортлогч оронд нь буцаах шийдвэр гаргасан хэдий ч экспортлогч, импортлогч компаниуд буцаах боломжгүй гэсэн тул Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлтэй хамтран устгалд оруулав.
Мөн импортлогч компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.
Сэтгэгдэл0
yamar baiguulagiin bicheech irged seremlej heregtei shuu dee
Яааг устгасан уу.
импортлогч компани нь? худалдаж авахгүй байх талаас би өөрөө анхаармаар байна шүү дэв