Хар тамхины хэрэгт холбогдсон иргэдийг нийтээрээ жигшиж байгаа нь зүйн хэрэг. Гэтэл хар тамхи хэмээх бодисоос нэг хүнийг биш нийгмээр нь хамгаалах шаардлагатайг саяхны жишээ харууллаа. Өнөөдөр бид төрсөн эхийгээ заамдан зодож буй залууг харааж байгаа ч маргааш та ч тийм эрсдэлд өртөж мэдэх нөхцөл байдал үүсчээ. Саруул ухаантай хүн төрүүлсэн эхээ зодохгүй нь лав. Харин хар тамхинд тархиа урхидуулж өөрийгөө удирдаж чадахгүй, зан араншин нь зэрлэг араатан мэт болж хувирч буй юм. Товчхондоо хар тамхины нөлөөгөөр хүнд зөвхөн амьтанлаг шинж чанар үлдэж, нийгэмшсэн зан чанар алга болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Мөн мансууруулах бодист донтсон хүн уцаартай болох, ой санамж буурах, биед зовиуртай болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нийгмийн талаасаа хүний үг сонсохгүй, тэвчээр алдагдаж цаашлаад өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больж, хяналтаа алддагийг шинжлэх ухаан нотолсон. Энэ бүх хэв шинж бүрдвэл ухамсраа бүрэн алдаж, хүн байтугай араатнаас дор араншинтай болж хувирах нь. Түүнийхээ нөлөөгөөр өөрт ойр байгаа хэнд ч хор хүргэх бүрэн магадлалтай юм.
Манай улс хар тамхичдаа тоолоогүй. Албан бус мэдээллээр 70-100 мянган хүн хэрэглэдэг гэх тоо бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хар тамхины нэг хэрэглэгчийн цаана 5-8 хүн байх боломжтой гэж үзвэл гурван сая иргэнтэй Монголд нөхцөл байдал хэр байгаа бол. Хар тамхинаас хамааралтай хүмүүс нуугдаж, нийгмийн амьдралд оролцож явна. Хар тамхины нөлөөгөөр уцаартай, тэвчээргүй болж хяналтаа алдсан хүн хаана ч таарч ямар ч ааш зан гаргаж мэдэхээр байна.
Муугаар бодоход, хар тамхинд донтож уураг тархиа удирдаж чадахаа больсон хүмүүс гудамжинд чөлөөтэй яваа үед өөрт нь ойртсон, үг, үйлдэл зөрсөн хэнийг ч гэмтээж мэдэх юм. Мөн сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд хар тамхи их хэрэглэж байгаа нь ноцтой аюул дагуулж байна. Хар тамхины аюулаас болж үр удмаа үлдээж чадахгүйд хүрэх, цаашилбал ургийн гаж хөгжил үүсч, ураг генийн өөрчлөлтөд орох эрсдэл нүүрлэжээ.
Хар тамхины аюулыг зөвхөн хуулийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа тоон мэдээллээр хэмжвэл өөрсдийгөө дэндүү хуурч, өнгөц хандсан хэрэг болно. Манай улс хар тамхины хэргээр 2014 онд 53 хүнийг холбогдуулан шалгаж байсан бол 2019 оны эхний есөн сарын байдлаар 169 хэрэгт 300 хүнийг шалгасан. Үүний тал хувь нь 19-25 насны залуус байна. Арван жилийн өмнө донтох эмгэгийн клиникт жилд 3-5 хүн ханддаг байсан бол сүүлийн гурван жилд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо жилд 60-70-аас буухаа больжээ. Энэ хүмүүс бол хүлээн зөвшөөрсөн буюу сайн дураараа донтох эмгэгээ эмчлүүлэх хүсэлтэй хүмүүс юм. Өөр нэг баримтаар өнгөрсөн жил 730 гаруй хүнийг шүүхийн шинжилгээний үндэсний төвд шинжлүүлсэн бол энэ оны эхний арван сарын байдлаар 1350 хүн болж нэг дахин өсчээ. Зөвхөн эндээс л хар тамхинд донтогсод хэрхэн хүрээгээ тэлж, нийгэмд хорт хавдар шиг томорч буйг харж болно. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хянах чадваргүй болж төрсөн эх, төрүүлсэн үрдээ хүртэл хор хүргэх хэмжээнд хүртлээ мансуурсан хүмүүсийн тоо улам хүрээгээ тэлж нийгмийн зэрлэгшил бий боллоо. Мөн хар тамхи татсан этгээдийг илрүүлж шийтгэсэн тоо жил ирэх тусам өсдөг. Гэвч эцсийн дүндээ нөхцөл байдал улам бүр дордож, цар хүрээ нь томорч байна. Хар тамхины хэрэглээ шохоорхол, сонирхлын шинж чанараас нэгэнт халиад, илүү зохион байгуулалттай, далд бизнесийн хэв шинж рүү орсон нь тодорхой болсон учраас урхинд орсон залуусаас илүү ашиг олж байгаа, гол зохион байгуулагч эздийг олж илрүүлэх нь л хууль хяналтын байгууллагын үүрэг болчихоод байна. Төр засаг болоод нийгмийн шат давхарга бүр анхаарлаа өчүүхэн ч сулруулахгүйгээр ард түмнээ мансуурлын аюулаас хамгаалахгүй бол хатуухан хэлэхэд нийгэм тэр чигээрээ хүн дүрст “зомби”-нуудаар дүүрэх нь.
Хар тамхины хараат болсон хүн ямар байдаг талаар Сэтгэцийн эмгэг судлалын Үндэсний төвийн Донтолтын тасгийн сэтгэл засалч, эмч О.Буянхишиг “Донтсон гэдгээ мэдэхгүй яваа хүмүүс нийгэмд их байна. Хүний биеийн онцлогоос шалтгаалан сэтгэцэд олон шинж тэмдэг үзүүлдэг. Уураг тархинаас авахуулаад бүх дотоод эрхтнийг гэмтээдэг. Өөрт нь төгсгөлийн шатанд орсон хойноо л мэдэгддэг. Харин гэр бүлийн гишүүд, бусад хүмүүст илт мэдэгдэнэ. Учир нь, биеэ авч яваа байдал, зан төрх, сонирхол өөрчлөгдөөд ирдэг. Энэ юу харуулж байна вэ гэхээр дотор талд нь эдгэшгүй гэмтэл явагдаж байна. Нөгөө талаас ухамсраа захирч чадахгүй юу хэлж байгаагаа мэдэхгүй больдог. Энэ бодисыг хэрэглэснээр тархины хэдэн мянган эд эсүүд нэг дор үхдэг. Олон давтамжтай хэрэглэвэл мэдрэлийн эсүүдийн тоо цөөрч орон зайн баримжаа хяналтгүй болдог аюултай” гэсэн юм.
СЭМҮТ–ийн ахлах мэргэжилтэн К.Елена “Хүний тархинд донтох эмгэг үүссэн тохиолдолд буцалтгүй өөрчлөлтүүд бий болдог. Тэр хүн бухимдах таагүй байдалд орсон үед бэлэн хадгалсан файл шиг мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисыг хэрэглэх хүсэл шууд төрдөг. Донтох эмгэгийн үед сэтгэцийн хараат байдал эхлээд үүсдэг. Дараа нь хэрэглэж байгаа мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис хэрэглэгчийн бодисын солилцоонд байнга нөлөөлсний дараа биеийн хараат байдал үүсдэг. ДЭМБ-аас тодорхойлсноор нэг донтох эмгэгтэй хүнийг эмчлэх нь уушгины хатгалгаа оноштой 60 хүнийг эмчлэх хэмжээний ур чадвар, хүчин чармайлт, мэдлэг зарцуулдаг гэсэн байдаг. Тэгэхээр эмчилгээ удаан хугацаатай, үйлчлүүлэгч болон гэр бүл, эмчээс их тэвчээр шаардана. Эдгэрдэг гэж хэлж чадахгүй ч насан туршдаа сайжирлын байдалтай байх боломжтой. Сайжирсны дараа мансууруулах бодисыг дахин бага хэмжээгээр хэрэглэхэд эргээд л анхныхаа хэвэнд оччихдог” гэсэн юм. Гэвч сэтгэцэд нөлөөт бодисонд донтсон хүмүүсийг эмчлэх нь дэлхийн хэмжээнд үр дүнтэй байж чадахгүй байна.
Дэлхий нийтээр донтох эмгэгтэй хүмүүст хордлого тайлах, сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Бүрэн эдгэрэхгүй, насан туршид нь бүх зүйлээс хараат болгодог энэ аюулыг нийгмээрээ жигших хандлага суулгаж, үр хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур явж буйд анхаарахаас эхлээд зөв хайр, халуун дулаан уур амьсгалаар мансууралд хөтлөгдөхөөс үр хүүхдээ аварч чадна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Прокурор шүүх хар тамхитай тэмцэх газрын албан тушаалтанууд холбогдож өргөжүүлэж ядарсан ар талтай хүнии саьаагүйтсэн хүнии эрхшээлд орсон нь ял авч тууниигээ тэмусэн гэж ниигэмд өгч хуулийн ажилтан том сүлжээ томчуулын хүүхэдүүд дахин орооцолдож байгаа л харамсалтай
Хар тамхины хөрс суурь бол хууль бус баяжсан чинээлэг хэсгийынхэн юм. 1-рт үйлийн үр 2-рт эрхийн балай хүүхдүүдийг нь зохион байгуулалттайгар уруу татаж мөнхийн хэрэглэгч обьект болгодог хуультай Түүгээр нь дамжуулж эцэг эхийнх нь оролгыг сэгсэрдэг. Хөрс сурь хангалттай байгаа юм биш үү Монголд
УЛСААРАА ЗАСГИЙН ГАЗРААРАА БҮР ДАВРААД ГАДААД РУУ ХАР ТАМХИНЫ НАЙМАА ХИЙДЭГ БОЛЧИХСОН БАЙНА.ХАР ТАМХИ ТАТСАН ХҮНИЙГ БАРИХААС БИШ ХАР ТАМХИ ОРУУЛДАГ ЗАРДАГ МАФИЙНХНЫГ ОГТ ХӨНДӨХГҮЙ БАЙГАА НЬ ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИД УИХ-ЫН 76 ТӨРД ХУУЛь ХЯНАЛТ ЦАГДААД ШУРГАЛЧИХСАН БАЙГААГ БАТАЛЖ БАЙНА.
Энэ ч бас арай юу бол. Хятадын коммунист намын дотор маш их хар тамхитай тэмцэх хөдөлгөөн байдаг. Тэд харин хар тамхиа гадаад улсад зарах гэж нууцхан ажилладаг биш гэж үү? Хятадын дотоодод хар тамхи зарах аймшигтай ялтай хэрнээ бусад улсад шууд экспортлодог. Хүний муу муухай сул дорой улсад шууд ил гардаг. Хүчирхэг улсын дунд дандаа наана инээж хуурамч төрхөө нуудаг ёстой. Монголын хар тамхины гол нийлүүлэгч хятад байж таарна.
ХАР ТАМХИ ТАТСАН ӨЧНӨӨН ТӨЧНӨӨН ХҮНИЙГ БАРЬЛАА ГЭЖ ДҮВЧИГНЭХЭЭС ХАР ТАМХИН ТИЙМ СҮЛЖЭЭ МАФИЙНХНЫГ БАРЬЛАА ГЭСЭН ГАНЦ МЭДЭЭ ЦАГДААГИИНХАН ХИЙХГҮЙ БАЙГАА НЬ ЦАГДААГИЙН УДИРДЛАГУУД ДОТОР ХАР ТАМХИНЫ МАФИЙНХАН БАЙНА ГЭДГИЙГ БАТАЛЖ БАЙНА.
Хар тамхи бол нийгмийн тахалСэтгэцэд маш хүчтэй нөлөөлдөг Урлагийхан хар тамхи.бөхчүүд нь допинг хурдан морьдод нь элдвийн тариа хийдэг болсон байна Нийгэм маань тэр чигээрээ бухимдалд орсон байна Яланшуяа хар тамри хэрэглсэг хүнд хатуу ял шийтгэл оноох хэрэгтэй.Хятад яаж тэмцэж байна яг хятад шиг тэмцьё.Хар тамхи татдаг хэрэглсэн хадгалсан тээвэрлэсэн хүнийг битгий өршөө зарим нь гавьяат болчихсон явах юм ямар нэгэн шагнал урамшил хэрэгүй Ажил битгий ав Урлагийн тайзанд ард түмний өмнө битгий гарга
Одоогоос 160 жилийн тэртээ Манж, Их Британи улс хар тамхины дайн гээчийг хийсэн гэдэг.Их Британи хятадаас цайны худалдаанд татвар ноогдуулахыг болиулах гэтэл манжууд татгалзсан гэдэг. Ингээд Их Британи хятадын дотоодод хар тамхийг оруулж зарсан ба хятадын бүх насанд хүрсэн хүний 60% хар тамхинд орж, хамаг мөнгөө Их Британид алдаж, эцэст нь дайн хийгээд ялагдсан юм. Энэ цаг мөчөөс эхлэн хүчирхэг Манж гүрэн сөхөрч мөлхөж эхэлсэн. Засаг төрийг удирдаж байгаа хэрнээ үр хүүхдүүдээ хар тамхинд оруулах аваас таны бүтээсэн улс гүрэн бүрэн сүйрч бүх зүйлээ алдахыг улс төрчид, албан тушаалтангууд мэдэж авмаар байна шүү.

корон вирус хар тамхины хувьд хажууд нь юу биш
Хурааж авсан хар тамхиа хууль шүүхийнхэн зарж суудан гэхээр яаж тэмцэх вэ дээ хоттой хонио чононд хадгалуулла гэсэн үг биздээ
Хадаг яндар болсон тарган тангад,сохор номин царайлсан Лхагвасүрэнгийн Монголд авчирсан хар тамхи үндэстнийг устгах хөнөөлтэй гэдгийг одоо ойлгож байвал бас ч гэж их юм.
Нэг хатгаатай хүн эмчлэхээс 60 дахин их зардалтай. Төр засагт ийм төсөв байхгүй. Хувийн эмнэлэг нээгээд ажиллавал маш их мөнгө олно. Эцэг эх нь хууль бусаар олсон мөнгөө хайрларгүй шүү дээ. Гоо сайханы эмнэлгээс ч их ашиг олно. Донтогч маш их болсон. Түгээгч хэзээч бхригдахгүй. Чинээлэг хурандаа хүчний байгууллага улс төрч диполмат нарын хамгаалалт ар талтай хүмүүс хийдэг юм аа

Олон нийтийн сүлжээгээр Со савангийн дуурь өдөр шөнөгүй гаргаж байснаас хар тамхины уршгийн тухай сонирхолтой мөртлөө аймшигтай, аймшигтай мөртлөө сургамжтай баримтат, боловсрол, ухуулгын чанартай өчнөөн кино байдаг. Ганцыг нь ч болсон гаргаж, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдэд заавал үзүүлбэл муу муухай гэж үглэхээс 1000 дахин өгөөжтэй. Дээгүүр их мөнгө олдог юм гэсэн, тэгээд иймэрхүү ухуулгын чанартай мэдээлэл бага гаргадаг байх аа.
Архи, хар тамхинд солиорсон юмнуудын ард хичнээн хүний нулимс гоожиж, хүчирхийлэлд автаж байдаг бол, Бүгдийг нь чөтгөр аваасай
Хар тамхийг яг халдварт өвчин шиг бодож гаргаж болно. Хэдэн дата цуглуулаад хэр хурдацтай тархаж байгааг олж болно.
Хар тамхийг яг халдварт өвчин шиг бодож гаргаж болно. Хэдэн дата цуглуулаад хэр хурдацтай тархаж байгааг олж болно.
энэ угаасаа лФРИДМАНЫ ШОК АЖИЛЛАГАА Ш ТЭЭ .АНУ ТЭРГҮҮТЭЙ БАРУУНЫХАН ХАР ТАМХИЙГ ШОК АЖИЛЛАГААНДАА ӨРГӨН ХЭРЭГЛЭДЭГ .МАНАЙ БАЙГАА НЕОЛИБЕРИАЛУУДЫН ГАЙХАМ АМЖИЛТ БОЛ ХАР ТАМХИ .ШОК АЖИЛЛАГААНЫ ҮР ДАГАВАРЫГ ШОК ООР НЬ ЗАСДАГ .ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ БУУДАН АЛАХ.ДУДАРТЕ ЭНЭ АРГААР Л ХАР ТАМХИНААС САЛСАН .БАРУНЫХАНЫ ХҮНИЙ ЭРХ ГЭДЭГ БОЛ ХООСОН ЗҮЙЛ .ТЭД ӨӨРСДӨӨ ЗӨРЧИЖ БУСДЫГ АЛЖ ХЯДАЖ БОЛНО.ТЭДНИЙ ЭРХ АШГИЙГ ЗӨРЧСӨН ХЭН Ч БАЙ ДУУСНА. ХАРИН МАНАЙХ ШИГ УЛСАД БОЛ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ БОЛНО . ИЙМЭЭС ТУСГААР УЛС Л ЮМ БОЛ ХАР ТАМХИЧДЫГ ГАЗАР ДЭЭР НЬ БУУД.
ард түмний хайр хишгээр амидардаг дөрвөн бүлэг бий------------ бөхчүүд ---урлагийнхан---- лам хурвраг бөө мэрэг төлөгч----------------гадаадын элчин сайдууд -------------дөрвөн бэрх энэ хогийн луйварчдыг яах вэ-----------------
uls torchidiig nemchih
uls torchidiig nemchih
АНХААР.Ямар ч эмчилгээгүй өвчин шүү. /Назаралиев "Избавь и прости" номыг олж уншихыг санал болгож байна./
Өдөр тутмын ажил, түгшүүрээс богино хугацаанд ангижирч, өөр ертөнцөд очдог химийн бодисыг хэрэглэх үзэгдэл анх Хятадад их байлаа. Гэвч үүний төлөө мөнгөнөөс гадна эрүүл мэндээрээ хохирч хүн амьд хүүр болон хувирдаг. Ийм бодисыг зарж ашиг олж болохыг дэлхийн зарим худалдааны компан ойлгожээ. Энэ хорт бодисын гол нийлүүлэгч нь Англи улс байлаа. Хар тамхины наймааны гол төв нь Гуанчжоу хот болж, ард түмний мөнгө, сан хөмрөг гадаад руу хар тамхины төлбөрт урсаж байв. 1839 онд Минь-нин Богд хаан Их Британы хатан хаанд захидал бичиж, Хятадад хар тамхи худалдаахыг зогсоохыг шаардсан байна. Энэ үеэс харт тамхины дайны эхлэл тавигдсан юм. 1840 онд Английн цэрэг Хятадын Гуаньдун мужид дайны ажиллагаа явуулжээ. 1842 онд энхийн гэрээнд гарын үсэг зурснаар дайн дуусаж хариуд нь Хятад улс Англид Гонконг арлыг нээж өгчээ. Дараа нь Европын зарим улс оролцсон хоёр, гурав дахь хар тамхины дайн үргэлжилсэн. Энэ үеэс эхлэлтэй хар тамхины наймааг өнөөдөр хүртэл дэлхий даяар зогсоож чадахгүй байсаар байна.
Хар тамхи нэг төрлийн дайны зэвсэг юм. Үзэгдэл нь нэгэн өтөрүийн өвөрмөц дайн юм.
Har tamhi gej yu boloh talaar ard tumend oilgolt uguhguigeer hudlaa mangasaar ailgaad baival ur dund hurehgui surtalchilsantai adil. Ard tumnee teneg gej bodolgui ene talaar neelttei heleltsuuleh heregtei. Yamar bodisuud yamar nuluutuig sudalj angilal togtooj yalgavartai handah heregtei. Cannabisiig olon ulsad huuli yosoor zuvshuurch hort havdar geh metiin uvchiniig anagaahad ashiglaj baina. Mus buyu Meth boluur asuudal. Mongolchuud uhaantai humuus shuu dee.
Arhinii nuluug bas ingd saihan bichcheech anikaa
Arhinii nuluug bas ingd saihan bichcheech anikaa
Har tamhi har tamhi gl neg l eronhii ner heleed bhiin yg ymr turliinh n yadag iideg ymr nuluu uzuuldeg enee tereeg n bichildee neg l ih doctor mergejiltnuud tegsen ingsn gl hutsd bhiin unen bodit fact heregtei bn
Соёлгүйшил
Соёлгүйшил
Соёлгүйшил
хар тамхи гоомо газар авлаа бага сургуулийн хүүхэд гудамжинд дөч хүрсэн эр дөрөвдүгээр ангийн байлгүй эр зөрөөд өнгөртөл чи над хайргүй юм уу гэж ярилцахыг сонсоод анх удаа их гайхаж билээ ийм байлайчуудыг нийгмээрээ хаа явсан газар нь алж устгаач үр хүүхэдтэй хүн амидрахад бэрх боллоо шүү