sonin.mn
УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар өмгөөлөгчийн хамт өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд хэвлэлийн бага хурал хийсэн билээ.
 
 
Энэ үеэрээ хуурамч мэдээлэл тараасан, мөрдөн байцаалтын нууц задалсан гэж цагдаагийн байгууллага үзэн, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
 
 
Учир нь Б.Ганхөлөг, Б.Цэлмэг нар ба тэдний өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийх үедээ  эцэслэн шийдэгдээгүй байгаа хэргийн материалаас олон нийтэд дэлгэхийн сацуу залилан хийх зорилгоор нэр бүхий этгээдийн бэлтгэсэн ч худал гэдэг нь тодорхой болсон гар утасны мессежийг үнэн байж болзошгүй мэтээр олон нийтэд хүргэсэн аж.
 
 
 
С.Сарнай