ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-Т ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР
Олон улсын нөхцөл байдал
Гуравдугаар сарын 09-ний 13:00 цагийн байдлаар Бутан, Серби, Словак, Перу, Колумб, Коста-Рика, Камерун, Того, Парагвай, Малдив, Болгар, Аргентин, Албани, Ватикан хот Улсад коронавирусийн халдвар шинээр бүртгэгдэв. БНХАУ, Итали, БНСУ, Иран, Франц, Испани, АНУ, Япон, Швейцари, Их Британи, Нидерланд, Хонконг, Ирак, Египт Улсад нийт 229 хүн нас барав. Олон улсын хэмжээнд 03 дугаар сарын 09-ний өдрийн 10:30 цагийн байдлаар 104 улс орон, нутаг дэвсгэрт 3953 шинэ тохиолдол бүртгэгдэж 110.049 хүн халдвар авч, 3.828 хүн амь насаа алдаад байна.
ДЭМБ-аас “Covid-19” вирусийн нас баралтын түвшин 3.4 хувь хэмээн мэдэгдлээ.
Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) “Covid-19” халдварын улмаас агаарын тээврийн салбар 113 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна. Тухайлбал, Германы агаарын тээврийн “lufthansa” компани “Covid-19”-ийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 03 дугаар сард Европын орнууд руу хийгдэх байсан 7100 нислэгээ цуцлаад байна. Мөн Португалийн “ТАР” компани 03 дугаар сард хийгдэх байсан нийт нислэгийн 4 хувь, 04 дүгээр сарын нийт нислэгийн 6 хувь, нийт 1000 нислэгээ цуцалжээ.
ОУВС-гийн тэргүүн К.Георгиева болон Дэлхийн банкны тэргүүн Д.Мэлпас нарын мэдэгдсэнээр “Covid-19”-ийн улмаас нефтийн эрэлт багасаж, олборлогч зарим улс их хэмжээний хохирол амсаж байна гэв. 2020 оны эхээр нефтийн үнэ 15 хувиар буурсан бөгөөд Ойрхи Дорнодын бүс нутгийн эдийн засгийн өсөлт өмнөх жилээс бага байх төлөвтэй байна.
ЮНЕСКО дэлхий даяар 300 сая орчим оюутан, сурагчдын хичээл зогссон талаар мэдэгдэв.
АНУ-д 03 дугаар сарын 09-ний 12:00 цагийн байдлаар 34 мужид 537 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас барж нийслэл Вашингтоны Коннектикут болон Колумбиа дүүрэгт өвчний тохиолдол шинээр илрэв. Одоогоор Вашингтон, Нью Йорк, Калифорни, Орегон мужууд онц байдал тогтоосон. Өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан сургуулиудын үйл ажиллагааг зогсоов. Тус улсын эрх баригчид зарим бүсэд хөл хорио тогтоож болзошгүй байна.
Тус улсын баруун эрэгт ирээд байгаа “Grand princess” аяллын хөлөг онгоц руу оношлуур илгээсэн боловч хүрэлцэхгүй байгаа бөгөөд улсын хэмжээнд нэмэгдэж буй эрэлтийг хангах оношлуургүй байгаа талаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс ярьсан байна.
Халдварын тархалтыг бууруулах зорилгоор зарим хотод орон гэргүй иргэдэд зориулсан төвүүдийг шинээр нээж, тэдний халдвар авах эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна. АНУ-ын хөрөнгийн биржүүд дээр хувьцааны үнэ тогтмол унасаар байна.
Валтер Рийдийн нэрэмжит Цэргийн судалгааны хүрээлэнгийн халдварт өвчин судлалын төвийн захирал Нельсон Майкл “Вирусийн эсрэг вакцин, эмчилгээ гаргаж авахад багагүй цаг хугацаа шаардлагатай. Мөн өвчний вирус хүйтний улиралд идэвхтэй тархдаг тул ирэх өвөл “2 дахь давлагаа” болоход бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдэв.
Их Британи Улс “Covid-19”-ийн дэгдэлттэй тэмцэх ажил тус улсын эрх зүйн зохицуулалттай нийцэхгүй байгаатай холбогдуулж зарим хуульд түр хугацааны нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас нь боловсруулж байна. Тухайлбал, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан ажилтанд 4 дэх өдрөөс нь эхэлж долоо хоногийн 92.05 фунт стерлинг олгож байгааг эхний өдрөөс олгодог болгож өөрчлөх аж.
Итали Улсад нөхцөл байдал хүндэрч “Covid-19” вирусийн улмаас нас барсан хүний тоогоор БНХАУ-ын дараа бичигдэх болов. Өнөөдрийн байдлаар 7375 халдварын тохиолдол бүртгэгдэж 366 хүн нас бараад байна. Нас барсан хүний тоо 133-аар нэмэгдэж, өвчний тохиолдол 25 хувь буюу 5883-аас 7375 болж огцом өсөв. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар Ломбарди болон 14 мужид хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Хөл хорио тогтоосон бүсийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, олон нийтийн арга хэмжээг цуцалж бар, ресторануудад эрүүл ахуйн өндөр шалгуур тавьж ажиллуулж байна. Хөл хорионд нийт хүн амын 25 орчим хувь буюу 16 сая хүн өртөж байгаагаас гадна эдийн засгийн өндөр бүтээмжтэй бүсийг хамарч буй нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр байна.
Франц Улс Италийн дараа орох Европ дахь коронавирусийн халдварын голомт болох төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Үндэсний ассамблейн доод танхимын 4 гишүүн өвчний халдвар авсан нь тогтоогдсон. Өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Франц, Герман Улс эмнэлгийн хамгааллын хэрэгслийн экспортод хязгаарлалт тогтоов. Ерөнхий сайд Э.Макрон тус улс коронавирусийн голомтот халдварын цэг болох нь “гарцаагүй” боллоо хэмээн мэдэгджээ.
Бельги Улсын Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг “Covid-19”-тэй холбоотой аливаа хүндрэлийг даван туулахад зориулж тусгай тасгийг Эдийн засгийн яамны дэргэд байгуулан ажиллуулж байна.
БНТУ “Covid-19” халдвар авсан эсэхийг 90 минутын дотор тогтоох боложтой шинэ төрлийн оношлуур зохион бүтээж, ашиглаж эхэлсэн бөгөөд өмнөх оношлуур нь шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргадаг байжээ.
Иран Улсын парламентын эмэгтэй гишүүн Фатеме Рахбар коронавирусийн халдварын улмаас нас барсан бөгөөд тус улсын парламентын 23 гишүүн халдвар авсан нь тогтоогдсон тухай өмнө мэдээлж байсан.
Энэтхэг Улсын Ерөнхийлөгчийн ордонд зохион байгуулагддаг Хинди шашны уламжлалт Холи (өвөл дуусч, хавар ирсний баяр) баярын арга хэмжээг цуцалсныг мэдэгдсэн бөгөөд иргэдэд тус баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалав. Мөн нийслэл Шинэ Дели хотын ерөнхий боловсролын сургуулиудыг 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хаах шийдвэр гаргав. Мөн Ерөнхий сайд Н.Модигийн 03 дугаар сарын 13-ны өдөр Брюссельд болох Европын холбоотой хийх уулзалтыг хойшлуулсан хэмээн мэдэгджээ.
Тайландын Эрүүл мэндийн яамнаас Хятад, Макао, Хонконг, БНСУ, Итали, Иран зэрэг орон, бүс нутгийг коронавирусийн халдвар өндөр хэмээн мэдэгдсэн. Тус улсад амны хаалт, ариутгалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, олдоц муу байгаа бөгөөд Засгийн газраас амны хаалтын экспортыг зогсоогоод байна. Үүний зэрэгцээ хүмүүсийн хэрэглээд хаясан амны хаалтыг угааж, уутлан зарсан хэрэг гарчээ.
Малайз Улсын Засгийн газраас ард иргэдийг Итали, Япон, Иран зэрэг улс руу аялахгүй байхыг сануулж, эдгээр улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон бүх хүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав.
Киргизийн Засгийн газраас БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран Улсын ДТГ-уудын албан хаагчдаас бусад иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхийг түр зогсоов.
ОХУ-ын Москва хотын захирагч С.Собянин эрүүл мэнд, нийтийн тээвэр болон аж ахуйн ажилтан албан хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх захирамж гаргав. Мөн “Covid-19” вирусийн өвчлөл гарсан орноос ирж буй иргэдийг эрүүл мэндийн байгууллагын бүртгэлд хамрагдаж, 14 хоногийн турш гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой гэж захирамжид тусгажээ. Тэрээр улсын хилийг бүрэн хаах боломжгүй тул вирус зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр хэвээр байна хэмээн мэдэгдлээ.
ОХУ 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Иран Улстай хилээ хаасан бөгөөд Герман, Итали, БНСУ, Франц, БНХАУ, Иранаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах, өвчний тохиолдол бүртгэгдсэн бусад 87 улсаас ирсэн иргэдийг хяналтад авахаар шийдвэрлэсэн байна.
“Covid-19”-ийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд удаан хугацаанд хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүн, саван, ариун цэврийн хэрэгсэл, ахуйн зориулалттай химийн бүтээгдэхүүний худалдан авах нь нэмэгдсэн байна.
Москвагийн Эмч нарын нийгэмлэгийн тэргүүн П.Воробьев “ОХУ-ын хэмжээнд томуу өвчний улмаас жилд 40 мянган хүн нас бардаг гэсэн албан ёсны дүн мэдээ байдаг ч бодит байдал дээр 100 мянга орчимд хүрдэг. “Covid-19” вирусийн улмаас нас барсан иргэдийн тоог энгийн томуугаар нас барсан хүний тоотой харьцуулахад аюул бага” гэж мэдээлэв.
Тус өвчний сэжигтэйгээр эмнэлэгт болон гэртээ тусгаарлагдсан иргэд хорио цээрийн дэглэм зөрчиж, тусгаарласан газраас дур мэдэн гарч байгаа тул Москва хотын Эрүүл мэндийн газар дээрх иргэдэд Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйл буюу “Эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн дэглэм зөрчих” гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Уг хэрэг нь нийгэмд учруулсан хор уршгаасаа хамаарч 80 мянган рубль (3.6 сая орчим төгрөг) хүртэлх мөнгөн торгууль оноох болон 5 хүртэлх жилийн хорих ялтай аж.
Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум, Красноярскийн эдийн засгийн форум, Сочийн Хөрөнгө оруулагчдын форум, Ялтын эдийн засгийн форумуудыг цуцалсан тухай мэдэгдээд байна. ОХУ-ын Төсвийн байнгын хорооны дарга Алексей Кудрин “Вирусийн тархалт дэлхийн эдийн засагт ямар хэмжээнд сөргөөр нөлөөлөхийг одоо хэлэх боломжгүй. Урьдчилсан байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлт 0.4 пунктээр, ОХУ-ын эдийн засгийн өсөлт 0.1-0.2 пунктээр буурч магадгүй. Энэ бол урьдчилсан таамаглал, 2 сарын дараа арай бодитой тооцоо хэлж болох юм” гэжээ.
БНХАУ-ын Шинжлэх ухааны акамемиас “Covid-19”-ийн эсрэг 30 төрлийн эм бэлдмэлийг өвчний шинж тэмдгийг бууруулахад хэрэглэх боломжтойг тогтоогоод байгаа ба үүнд “Lopinavir”, “Ritonavir” зэрэг ДОХ-ын эсрэг 12 төрлийн эм, Хятадын уламжлалт ургамлын гаралтай 18 төрлийн тан багтаж байна. Ухань хотод коронавирусийн эсрэг эмчилгээнд ардын уламжлалт зүү, төөнүүрийн эмчилгээг ихээр ашиглаж байгаа бөгөөд тус эмчилгээ үр дүнгээ өгч байна хэмээн дүгнэж байна.
“Алибаба” компани “Covid-19”-ийн халдварын батлагдсан тохиолдлыг компьютер томографын тусламжтайгаар 96 хувь хүртэл нарийвчлан оношлох “Al” хөдөлгүүртэй алгоритмыг зохиож, уг вирусийн халдвар авсан өвчтөн болон ердийн уушигны хатгалгааны үрэвсэлтэй өвчтөний ялгааг 96 хувийн нарийвчлалтайгаар ялган харуулах “СТ” сканнерыг ашиглах замаар найдвартай оношлох боломжтой болсон бана.
Тус улсад өндөр технологийн хүчин чадал бүхий ухаалаг дуулга (малгайг) ашиглан иргэдийн биеийн халууныг хэмжиж байна. Уг дуулганд камер суурилуулсан бөгөөд 5 метрийн зайд байгаа хүний биеийн дулааныг хэмжиж хэрэв халуунтай байвал дохио өгч мэдэгддэг байна.
Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй тэмцэх Хятадын судалгааны багийн ахлах шинжээч, Тяньжиний Уламжлалт анагаах ухааны их сургуулийн захирал Жан Боли 03 дугаар сарын дунд үе гэхэд БНХАУ-ын дотоодод Хубэй мужаас бусад газарт, 03 дугаар сарын эцэст Ухань хот дахь вирусийн шинэ халдварын тохиолдол “0” болох магадлалтай хэмээн мэдэгдсэн байна. Харин эмнэлгээс гарсан өвчтөн нас барсан нь түүнийг яаран гаргасантай холбоотой гэжээ. Эмчлүүлсэн хүмүүс дахин өвдөж байгаа нь тэд дахин халдвар авч байгаа биш, харин шинжилгээг буруу хийсэн, эсвэл тухайн хүний өвдөх үйл явц удаан хугацаанд үргэлжилж байгаагаас үүдэлтэй хэмээн Хонконгийн Их сургуулийн Ли Кашиний эмнэлгийн факультетын вирус судлаач Жинь Дунянь хэлсэн байна.
Хятадын Анагаах ухааны академийн тэргүүн Ван Чэнь “өнгөрсөн сард халдвар авсан нь батлагдсан тохиолдлын 30-50 хувийнх нь PRC шинжилгээ “эерэг” гарсан ба хоолойноос авсан арчдаст хийсэн шинжилгээний хариу худал “сөрөг” гарсан байх магадлалтай” гэсэн байна. Иймээс “Covid-19”-ийг оношлохдоо эпидемиологийн түүх, клиникийн болон дүрслэлийн илрэлийг PRC шинжилгээтэй хослуулах нь зүйтэй хэмээн Хятадын эрүүл мэндийн салбарын удирдлага үзэж байгаа аж.
Биеийн байдал сайжирч эмнэлгээс гарах хүнээс PRC шинжилгээг 2 биш 3 удаа авах нь зүйтэй гэх саналыг зарим судлаач дэвшүүлж байгаа аж. Учир нь эмнэлгээс гарах шаардлага хангасан 44 хүнээс 3 дахь удаагаа шинжилгээ авахад 26-гийнх нь хариу “эерэг” гарсан байна. Харин 3 дахь удаагийн шинжилгээний хариу “сөрөг” гарсан хүнээс илрэх магадлал бага аж. Дюкийн Их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор Грег Грэй “...шинжилгээний хариу буруу гарах нь оношлууртай холбоотой биш, харин шинжилгээнд авсан дээж түүнтэй ажиллах шаардлагыг хангахгүй байх, эсвэл дээжид маш цөөн тооны вирус агуулагдаж байгаатай холбоотой байх магадлалтай” хэмээн үзсэн байна.
Гуандун мужийн халдварт өвчний хяналтын төвийн орлогч дарга Сун Тиэ “...эмнэлгээс гарсан хүмүүс бусдад халдвар тараасан гэх тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тийм эрсдэл бага. Учир нь бидний хийсэн судалгаагаар залуу хүмүүсийн бие 14 хоногийн дотор эсрэг биет ялгаруулдаг бөгөөд шинжилгээний хариу эерэг гарсан байсан ч тэд цааш халдвар тараах эрсдэл маш бага. Харин өндөр настай хүмүүсийн бие эсрэг биет ялгаруулахдаа илүү урт хугацаа зарцуулж байгаа тул тэд халдварын эх сурвалж болох эрсдэлтэй” хэмээн тайлбарлажээ.
БНХАУ-ын эрдэмтэд “Covid-19” вирус төв мэдрэлийн системийг гэмтээдгийг тогтоосон байна. Нэгэн өвчтөний биеийн байдал сайжрахгүй, ухаан алдах шинж илэрч эхэлсэн бөгөөд компьютер томографийн шинжилгээгээр сэжигтэй зүйл илрээгүй ч генийн шинжилгээгээр тархи нугасны шингэнээс вирус илэрсэн байна. Түүнийг эмчилсэн эмчийн мэдэгдсэнээр вирусийн халдвар авсан өвчтөнд ухаан алдах шинж илэрсэн бол төв мэдрэлийн эсүүд гэмтсэн эсэхийг шалгах хэрэгтэй гэжээ.
Мөн эрдэмтэд вирусийн халдвар авсан өвчтөнүүдэд илрэх шинж тэмдэг өөрчлөгдөж байгаа тухай судалгааны дүнг "Social science research network" мэдээллийн хэрэгсэлд тавьсан байна. Вирусийн тархалтын эхэн үед халдвар авсан хүнд өндөр халуурах, цэр гарах, сульдах, булчин өвдөх, лимфоцитын тоо буурах зэрэг шинж илэрч байсан бол сүүлийн үед халдвар авсан хүнд дээрх шинж сул, эсхүл илрээгүй байна. Харин ханиалгах, цээжээр өвдөх, дотор муухайрах, суулгах шинж бүх тохиолдолд илэрч байжээ. Судалгааны дүнгийн талаар ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн захирал Майкл Райан "Вирусийн тархалт ойрын хэдэн сард буурна гэдэгт эргэлзэж байна" гэжээ.
Түүнчлэн Бээжин, Шанхайн вирус судлаачид “Covid-19” вирус илүү хор хөнөөлтэй буюу “L”, сул буюу түгээмэл ханиадтай төстэй “S” гэсэн 2 төрөл болж мутацид орсон гэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар өвчтөнүүдийн 70 хувь нь “L” төрлийн вирусийн халдвар авсан гэжээ. Энэ төрөл нь илүү хор хөнөөлтэй, хурдацтай тархах чадвартай аж.
Итали, Испани Улсаас БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирсэн 2 хүн “Covid-19”-өөр халдварласан нь тогтоогдож БНХАУ-д гадаад улс орноос коронавирус дамжин тархсан 13 дахь тохиолдол болоод байна. Иймд эрх баригчид Бээжингийн олон улсын нисэх буудалд ирж буй зорчигчдыг онгоцноос хэсэгчлэн буулгаж, эрүүл мэндийн үзлэгт оруулах болсон байна. Мөн БНСУ, Итали, Иран, Япон Улсаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлаж, нисэх багийнхныг нислэгийн турш амны хаалт хэрэглэх шаардлага тавьж байна.
Хятадын Засгийн газраас учирч буй хор хохирлыг арилгах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Үүнд:
Компанийн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, орон сууцны урьдчилгаа төлбөрийн хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан.
Компанийн тэтгэвэр, ажилгүйдэл, хөдөлмөрийн ослын даатгалын төлбөр, хураамжийг үе шаттайгаар бууруулах буюу чөлөөлөхөөр болсон.
Орон сууцны урьдчилгаа төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд хүлээн авч шийдвэрлэнэ. Энэ хугацаанд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлж чадаагүй ажилчид хугацаа хэтэрсэн торгууль төлөхгүй байна.
Өвчний голомт нутаг болон халдварын тархалт ихтэй газраас бусад орон нутгаас эргэн ирж ажилдаа ороход нь хязгаарлалт тавих зэргээр хууль бус үйлдэл гаргуулахгүй байхад анхаарна.
Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүй болсон хүмүүст ажилгүйдлийн тэтгэмжийг цаг тухайд нь олгоно.
Хаврын тариалангийн бэлтгэл ажлыг хангаж цаг хугацаанд нь эхлүүлнэ.
Цагаан будааны хамгийн бага үнийг тогтвортой хэвээр барина.
Шувууны аж ахуй эрхлэгчдэд олгох зээлийн хугацааг сунгах, зээлийн баталгааг хөнгөвчилнө.
Фермерийн аж ахуй эрхэлж буй малчид, тариаланчдад хүүгийн татаас олгоно.
Хөлдөөсөн гахайн мах нөөцлөх, хадгалах хэмжээг нэмэгдүүлнэ.
Хүнд эмгэг төрүүлэгч шувууны томуу, Африкийн гахайн томуу зэрэг малын гол өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгана.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл0
МАН-ын дарга нар дотор энэ вирус тархсан байх өндөр магадлалтай байна. Франц эр МАН-ын дарга нарын байнгын авч үйлчлүүлдэг 2-3 янхан авсан байж болох талаар гадуур их яригдаж байна.ТЕГ энэ талаар шалгаж байна уу.
2 улсын төрийн бүрэн хамгаалалтад айлчлаад ирсэн Монгол улсын ерөнхийлөгчөө 14 хоног тусгаарласан атлаа энэ нөхрийг сэжигтэй байдал илэрсээр байтал тусгаарлаагүй нь ойлгомжгүй байна даа. Энэ франц нөхөр бас муухай л байгаа байхгүй юу. Элчин нь өмөөрөөд байх шаардлагагүй. 14 хоног гэртээ тусгаарла гэж монгол төрийн албан хаагчид анхааруулга өгсөн л байна штээ.
АЛБАН ТУШААЛЫН СҮЛЖЭЭ, АРВАН ТЭРБУМЫН ЗЭЭЛ БҮГД ШАТАРБАЛЫН РАДНААСЭДИЙНХ
халдвартай хумуусийг хамгаалалтанд байдаг дарга нартайгаа уулзуулчихсан гарууд дэмий юм бичээд л ..Ямар ч уурэггуй
Тийм юм байхгүй гэсэн шдээ. Янхан шаасан гэж чи яаж мэдэж байгаа юм лаа барьж зогссон юм уу? Дураараа янхан бэ
Монголын тухай нэг ч үг нэг ч судалгаа нэг ч мэлээлэл бичээгүй нь ямар учиртай вэ сэжигтэй байнаа
Мундаг ажиллаж байгаа юм байна даа эрүүл мэндийн салбарын ажлыг хүртэл булаан авч хийгээд
МАН энэ франц эртэй уулзсан хүмүүсийн нэрсийг зураг хөрөгтэй нийтэлж ард түмэнд ил болго.Зориуд нуугаад нууцлаад байдаг нь ямар учиртай юм бол? Хармааны хулгайч дээрэмчдийг хүртэл нууцлаад дахин хулгай дээрэм гарах боломжийг нь гаргаж өгөөд байдаг..Монгол улсыг устгах Гадаад улсын тусгай нууц захиалгыг хөлсөөр биелүүлээд байдаг юм биш байгаа.
Энэ монголд юу болоод байна аа????
Хэнд хэрэгтэй юм бэ
ajil hiij bgaa dur esgeed bgaam bolov uu medehgui iim tagnuul bdag l ium bh daa
frants golomttoi gazraas irsen yagaad tusgaarlaagu ium be
frants golomttoi gazraas irsen yagaad tusgaarlaagu ium be
ajilaa muu hiij bn
ajilaa muu hiij bn
internetees medee orchuulaad ..... iim tagnul gej bdagaa
Тэр нэг франц сдаг харж байхгүй үхсэн хатсан мэдэгдэл
Юу мэдэгдээд байгаа юм болдоо. Сэжигтэй гадаадынханыг хянаж цагдаж байвал таарна.
монголын дотоод яам тагнуул тусгайгийнхан монголын ард түмнийг утаа өвчин хавдар дох тэмбүү корон вирусын эсрэг орсын холбооны улс шиг тэмцэхгүй хөрөнгөтөн олигарх помещикиийн талд орж хаацайлж ирлээ шүүх прокурор хууль буруу хэрэг хийсэн ч дотоод яам тагнуул холбооны мөрдөх товчоо орсын ПУТИН шиг ажлах ёстой байсан хөрөнгөтөн барууны тагнуулын талд ажиллаж байгаа гэсэн ард түмнийй хардлага сэрдлэгэ батлагдах гээд байна социалист нийгмийг нураасан дотоод яам зорилгогүй гадаадын талд хөрөнгөтний талд ажилласаар байна
Хүрэлсүхийн Засгийн газрыг Дээд Тэнгэр хөсөр хаясан байна.Энэ ямар учир шалтгаантай вэ гэвэл Хүрэлсүх анх гарч ирэхдээ 60 тэрбумынхан ,ЖДҮчид,Нүүрсний хулгайч нартайгаа тэмцэнэ барина гэж тэнгэр өөд харж худал улин хуцаж том баас алдаж Дээд Тэнгэрийг аймшиггүйгээр хууран мэхэлсэнд байгаа юм.Дааганаас болохгүй Даравгараас болно гэдэг энэ.Одоо тэнгэрийн ташуур Хүрэлсүхийн өөрийн толгой дээр тасхийж буух л үлдлээ.Энэ тун удахгүй.
Энэ хүүрийг карантийнаас аваад явсан байна. УИХ гишүүн Ундрaа . Тэгээд энэ нь баахан тараасан байна. Ийм л байна.
Мэдэхгүй юм даа энэ асуудал ийм байдлаар тТЕГ т хамаатай юм байх даа
манай тагнуулууд маш сайн тагнаж гадаадынхны нуугаад байсан мэдээллийг олж авсан байна
Энэ тагнуулын хийх ажил юм байх даа. Судалгааны байгууллагын хийдэг ажил бн.
Ene odoo tagnuuliin gazriin medeelel uuu zugeer internet deer bga uymiig orchuulj taviad
нууц зүйлээ юу боллоо гэж интернетээр цацаж байх билээ. та бидний танилцах эрхтэй нь л энэ ш дээ. арай нууц мэдээлэл танилцуулан гэж бодсон хүүхэд биш биз
нууц зүйлээ юу боллоо гэж интернетээр цацаж байх билээ. та бидний танилцах эрхтэй нь л энэ ш дээ. арай нууц мэдээлэл танилцуулан гэж бодсон хүүхэд биш биз
Ene odoo tagnuuliin gazriin medeelel uuu zugeer internet deer bga uymiig orchuulj taviad
Orchuulagchiin ajiliig khiideg boljee
Orchuulagchiin ajiliig khiideg boljee
Хуцалгүй хөгшин францын хавьтагч нарыг тогтоо хяна ажиллаа хий
Хуцалгүй хөгшин францын хавьтагч нарыг тогтоо хяна ажиллаа хий
Ундрааг тусгаарлах ; Раднаасэд гэх бэтэгийг шахах ...
Ingehed tagnuul er ni ter frants iig dagaad yavah ni yav?
Гадаадын иргэн намайг 14 хоног гэртээ тусгаарла гэж онгоцны буудалд хэлээгүй, ажилдаа маргааш нь очсон гэнэ. Амаар хэлээд байгаа юм уу, тэр нь хүн болгонд хэлсэн эсэх нь мэдэгдэхгүй шүү дээ. Цаасанд дээр англи хэл дээр тараагүй юм уу. Ямар учиртай юм бэ
тагнуулыхан та нар хэн бүхэ олоод харж байгаа интеорнетийн мэдээ цуглуулж тавихй оронд тэр гэртээ днглнм 14 хоног сахих үүрэгтэй франф монголын хууль тогтоомж сахиж буй эсэхийг хяах тагнах нь яаавдаа
Manai tagnuuliin baiguulga aimaar umaa xaxa
Ийнхүү мэдээлэл өгсөнд баярлаж байна. Гэхдээ энэ мэдээллээ эртхэн Улсын онцгой байдлын комисст өгсөн юм уу? Та бүхний мэдээлэлд Франц улс нь Италийн дараа орохоор эрсдэлтэй улс болж байна гэсэн байна. Гэтэл яагаад ийм эрсдэлтэй орноос ирж байгаа хүнийг тусгаарлахгүйгээр нийтээр тогтоосон онцгой дэглэмийг зөрчиж хэн нэг ухамсар, ёс суртхуунгүй эрх мэдэлтний үг, үйлдлийн улмаас чөлөөтөй , явуулж ард иргэдээ эрсдэлд оруулав. Хариуцлагыг хэн хүлээх вэ, манай улс халдварын голомтод маш ойрхон хамгийн их эрсдэлтэй улс байв. Ард иргэд тэтгэвэрийн хөгшидөөс эхлээд төрийн албан хаагчид, бизнес эрхлэгч татвар төлөгчид тэр бүү хэл Улсын асрамжинд байгаа ахмадууд гээд бүгд өөрсдийн чадал боломжоор хандив өгч, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын ажилтнууд гээд өргөсөн тангарагтаа үнэнчээр нойр хоолгүй, өдөр шөнөгүй, гэр орон, үр хүүхдээ орхиод ажилласан энэ хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлийг зарим эрхтэн дархтаны харалган үйлдлээс болж үгүй хийж улс үндэстнээ ингэж эрсдэлд оруулдаг.
Ийнхүү мэдээлэл өгсөнд баярлаж байна. Гэхдээ энэ мэдээллээ эртхэн Улсын онцгой байдлын комисст өгсөн юм уу? Та бүхний мэдээлэлд Франц улс нь Италийн дараа орохоор эрсдэлтэй улс болж байна гэсэн байна. Гэтэл яагаад ийм эрсдэлтэй орноос ирж байгаа хүнийг тусгаарлахгүйгээр нийтээр тогтоосон онцгой дэглэмийг зөрчиж хэн нэг ухамсар, ёс суртхуунгүй эрх мэдэлтний үг, үйлдлийн улмаас чөлөөтөй , явуулж ард иргэдээ эрсдэлд оруулав. Хариуцлагыг хэн хүлээх вэ, манай улс халдварын голомтод маш ойрхон хамгийн их эрсдэлтэй улс байв. Ард иргэд тэтгэвэрийн хөгшидөөс эхлээд төрийн албан хаагчид, бизнес эрхлэгч татвар төлөгчид тэр бүү хэл Улсын асрамжинд байгаа ахмадууд гээд бүгд өөрсдийн чадал боломжоор хандив өгч, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын ажилтнууд гээд өргөсөн тангарагтаа үнэнчээр нойр хоолгүй, өдөр шөнөгүй, гэр орон, үр хүүхдээ орхиод ажилласан энэ хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлийг зарим эрхтэн дархтаны харалган үйлдлээс болж үгүй хийж улс үндэстнээ ингэж эрсдэлд оруулдаг.
Ийнхүү мэдээлэл өгсөнд баярлаж байна. Гэхдээ энэ мэдээллээ эртхэн Улсын онцгой байдлын комисст өгсөн юм уу? Та бүхний мэдээлэлд Франц улс нь Италийн дараа орохоор эрсдэлтэй улс болж байна гэсэн байна. Гэтэл яагаад ийм эрсдэлтэй орноос ирж байгаа хүнийг тусгаарлахгүйгээр нийтээр тогтоосон онцгой дэглэмийг зөрчиж хэн нэг ухамсар, ёс суртхуунгүй эрх мэдэлтний үг, үйлдлийн улмаас чөлөөтөй , явуулж ард иргэдээ эрсдэлд оруулав. Хариуцлагыг хэн хүлээх вэ, манай улс халдварын голомтод маш ойрхон хамгийн их эрсдэлтэй улс байв. Ард иргэд тэтгэвэрийн хөгшидөөс эхлээд төрийн албан хаагчид, бизнес эрхлэгч татвар төлөгчид тэр бүү хэл Улсын асрамжинд байгаа ахмадууд гээд бүгд өөрсдийн чадал боломжоор хандив өгч, эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын ажилтнууд гээд өргөсөн тангарагтаа үнэнчээр нойр хоолгүй, өдөр шөнөгүй, гэр орон, үр хүүхдээ орхиод ажилласан энэ хүмүүсийн хөдөлмөр, зүтгэлийг зарим эрхтэн дархтаны харалган үйлдлээс болж үгүй хийж улс үндэстнээ ингэж эрсдэлд оруулдаг.
Gadaad yam visa ogdog consuliin gazruuddaa anhaaruulsan bol iim um bolohu. herev mongol yvah gej bga bol tusgaarlalt horiond orno gedgiig suugaa uls ornuuddaa zarlah heregtei gej uureg ogch bolohgui yu?
Aюул болчоод байхад мөнгө төгрөг битгий яриа эдийн засгаас эрүүл мэнд хүний амь чухал мэддэггүй юм уу хаашаа юм?
Аюултөй тахал юм байна. Түргэн тархацтай аж.Хувь хүмүүсийн биеэ зөв авч явахаас тархац нь хамаарна. Худал үнэн хачин хачин бичээд нэмэргүй одоо халдвар авахгүй байхаа бодоцгооё.Муу үг муу үртэй .Билэгтэй үг хэлж байя
Хэдий хүртэл хужаагаас болж дэлхий нийтээрээ хохирох юм? Өмнөх Сарс ч бас өмнө зүгийн хужаа нараас одоо энэ тахал ч бас хужаагаас. Сарьсан багваахай элдвийн зэрлэг амьтан идэхээ хэзээ болих юм? Хэзээ ямар нэг тахал гарахад нууж газар авахуулаад дэлхийгээр нэг тараадгаа болих вэ? Энэ удаагийнхыг нь зүгээр өнгөрүүлэхгүй хужаагаас хохирлын бүх зардлыг гаргуулах хэрэгтэй. Терроризмоос юугаараа ялгаатай юм!!!! ....ууртай монголоос
za yer n ontsgoi komissiin medeelel l baina ter haldwariig ymar hil dawuulaad shidchih bishdee yagaad hil gaalia haahgui baina hen saad boldgiin ter frantsiig hen n gargasan haanaas zoriudaar taraah magadlal baigaa ene ter medeelel baiwal tanaihniig sain ajilj baina gej bodoyo..
za yer n ontsgoi komissiin medeelel l baina ter haldwariig ymar hil dawuulaad shidchih bishdee yagaad hil gaalia haahgui baina hen saad boldgiin ter frantsiig hen n gargasan haanaas zoriudaar taraah magadlal baigaa ene ter medeelel baiwal tanaihniig sain ajilj baina gej bodoyo..
монголд гарсан цар тахалын тухай мэдээ гэж бодлоо франц иргэнийг эх орноороо аялуулсан 2 эрх мэдэлтэнг олчоол ингэж бгаан бх гэж бодлоо
монголд гарсан цар тахалын тухай мэдээ гэж бодлоо франц иргэнийг эх орноороо аялуулсан 2 эрх мэдэлтэнг олчоол ингэж бгаан бх гэж бодлоо
ene ymar xereggui zuils bn sh de
Haniadaar olon hyn ungursun gej yarigdaad bsn Ene n chuham yag tomuu tomuu tust ubchin bsn eseh talaar medeelel BN uu USA giin haniadaar undursun geh hymyysees n korono ilersen geed baih yum
Mongold unen um gj algaa.Kponogin huchnd neleen um il bolj bh shiv.Zasgiin gazrinh n gishud uls ornih n baidl toriin alba zerg n aliiga aldchad bhd l avch bga haruitslgin arga hemjee ch gj bhgui um.