Одоогоос жил гаруйн өмнө төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал, бичлэг олон нийтэд ил болов. Төрийн ордонд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй улстөрчид уучлалт гуйж, 1937 оных шиг их хэлмэгдүүлэлт С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон гэдгийг онцолсон. Улмаар энэ асуудлыг ҮАБЗ-ийн хэмжээнд хэлэлцсэн байдаг. Сэтгүүлчдэд болон бусад салбарынханд эрүүдэн шүүсэн гэх 27 минутын бичлэг үзүүлж, буруутныг шийтгэж, хэлмэгдэгсдийг шоронгоос гаргана гэв. Ингэж С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин задарч, нийгэмд дахин эргэлзээ, хүлээлт үүсгэсэн юм.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүний буруутган хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу хууль бусаар эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг.
Харин давж заалдах шатны шүүх хуралдаан өнгөрсөн оны аравдугаар сард болж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан билээ.
Хамгийн сүүлчийн мэдээллээрэнэхүү шийдвэрийг шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзжээ. Хэргийг шүүхийн шатанд биш мөрдөн байцаалтад буцаах ёстой” хэмээн гомдол гаргасан байна. Ийнхүү эрүүдэн шүүсэн гэх дуулиантай хэрэг шүүхэд шатанд очоод л нам жим болчихлоо. Гэтэл сүүлийн үед хэргийн гол буруутан гэгдээд байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Түүнийг АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр дэнчингийн мөнгөө өгсөн гэх. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал шүүх дээр замхарч байгаа. Үүнийг бид шахаж ажиллаж байна.
Эрүүдэн шүүх үйл ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц Баянзүрх дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна лээ” гэх асуудлыг Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдэв. Харин АН-ын дарга С.Эрдэнэ “Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй.
Түүнийг нэр дэвшүүлэх асуудал намын аль ч шатанд яригдаагүй. Ийм ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад шалгуулна” гэжээ. Үүнээс харахад эрүүдэн шүүсэн гэх дуулиант хэрэг улс төрийн ээлжит шоу л байсан бололтой. Хэргийг олон нийтэд баатар мэтээр мэдээлж байсан шоучид нь ч чимээгүй болж, хэргийн буруутган гэгдэх хүмүүс нь парламентад суухаар санаархаж явна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Нямдорж сайдаас асуу ?!! Жирийн иргэд яаж мэдэх юм , юу тархи угаад байгаа юм - залхаж байна ... Тэртэй тэргуй сонгууль товлосон хугацаандаа явагдах бол Нямдорж сайд сэргээх ээлжит хугацаа болж байгаа даа , буу бачимд - сэтгуулч гуй ...а ...
УУЛ НЬ ЭНЭ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ШИГ ИЛ ЦАГААН, ХУУЛЬ ЁСЫГ УЛАНДАА ГИШГЭСЭН, НАМАЙГ ХЭН ХЭЛЭХ ВЭ ГЭЖ ДЭНДҮҮ ДАВАРСАН БУЗАР БУЛАЙ ГЭМТ ХЭРЭГ 21-Р ЗУУНД АРДЧИЛСАН ГЭГДЭХ МАНАЙ УЛСАД ГАРСАН НЬ АЙМШИГТАЙ БӨГӨӨД ЖИГШҮҮРТЭЙ. ҮҮН ШИГ БАРИМТТАЙ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ БАЙХГҮЙ БАЙХ. ҮҮНИЙГ ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨВӨЛ ЕР НЬ Ч ХУУЛЬ ЁСТОЙ ОРОН ГЭЭД ХЭРЭГГҮЙ БИЗ ДЭЭ. ЭЛБЭГДОРЖИЙН ЗАХИАЛГА, ДЭМЖЛЭГ, МЭДСЭН Ч МЭДЭЭГҮЙ ДҮР ГАРГАСНААР ХУРЦ ГЭДЭГ ЭТГЭЭДИЙН ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГҮҮД ТОО ТОМШГҮЙ Л ГЭДЭГ. ЗАХААСАА ШИЙДЭГДЭЭД ТЭР ЭТГЭЭД ХҮНИЙГ ЯАЖ БАЙСАН БЭ ӨӨРӨӨ ТЭР ЗАМААР ОРОХ ЦАГ ИРЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ. ЮУН УИХ-ЫН ГИШҮҮН ТЭГЖ МОНГРОЛЫГ МИНЬ БУЗАРЛААД ЯАХАВ, ЁСТОЙ ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ДАЛДАХ ГЭЖ БАЙГАА ШҮҮ МОНГОЛЫН АРД ТҮМЭН
ГАРГАЖ ИРСЭН ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ НЬ ШОУЧИН ЭНЭ ТЭР ГЭЭД ЯАЖ БАЙГАА ЮМ БОЛ ДОО, "ЗУУНЫХАН"
Энэ нэг өмхий ацын хэргийг нэг тийш нь болгооч ээ. Д.Энхбатыг чирч авчраад алсан , одоо Содномдаржаа , Чимгээ гээд бас л нэг муухан бичсэн зохиолын хэлмэгдсэн жүжигчид. Ц.Элбэгдоржийг Б.Хурцын хэргээр дуудсан гэсэн , одоо Монголд ирсэн. Энэ балиар юм аа нэг тийш болгооч шүүгчид ээ.Нээр ээ 1937 онд Маахуур гээд зартай яргачин байсан гэдэг. Тэрний өрөөсөн нь энэ хужаа Хурц уу ?
Жаргалсайхан ерөнхий прокурорыг дэмжиж байгаа. Ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн. Прокурор шоронжилтыг халах чиглэлээр юм хиймээр байгаа юм даа
хурцад балдагадуулсан Нямдорж гэж попыг төрөөс зайлуулж энэ хэргийг үнэн зөвөөр шийдээсэй
Хэ хэ.Гаргаж ирсэнийг нь багалзуурддаг нь хужаа дөрвөд гэж хараадаг Төв аймгийн удмаа нуусан хужаанууд мөн дөө.
Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH
Естой дампуу юмаа!
Олон түмээн энэ мэт эрүүдэн шүүгч, авилгач, хулгайч нарыг ирэх сонгуулиар бүү гаргаарай. Бүү март мартвал эд дахин гарч ирвэл, эсвэл эдний хүүхэлдэйнүүд гарч ирвэл бид дахиж сэхэхгүйгээр улсаараа дампуурч хэдэн үеээрээ өнгөрсөн 30 -н жилийн хулгайч нар, тэдний үр хүүхдүүдэд дарлуулах болно шүү! Сонгуулиар шинэ, зөв, шударга, эрдэм мэдлэгтэй хүмүүсийг сонгоё оо.
Цаг нь дууссан Бүх ялт хэргээ үүрнэ Тэнгэр тэгж шийдсэн Хурц Элбэ энэ тэр бүгд маш муу муухайгаар төгсөнө
Хурцыг хурдан шоронд хий очоод яахыг нь харья. Хөгийн амьтан нэг ч хонож чадахгүй рекетлүүлээд хошнигдуулаад хүн гүтгэх ямар байдгыг биерээ мэдрэхээр хэний заавараар ажиллаж байснаа ойлгох байлгүй. Генерал цол, мөнгө 2-н төлөө хүний бөгс долоож явахдаа таарсан амьтан.
Төв аймгийн удмаа нуусан хужаануудаас асуу. 16 настай хот орж ирж үзээгүй хүүхдүүд алсан гэж тэд батлаад л байгаа даа.
С. Эрдэнэ мөнгө авснаа нууж худлаа хэлсэн шүү дээ Өчигдөр АН-аас мөнгөө өгсөн хүмүүс дотор олон хулгарууд байсан. АН ийм хүмүүсийг дэвшүүлвэл цэвэр тавиулах нь ойлгомжтой
Hunii erhiin Byambadorj haa bn.Estoi neg ydarsan ailiig ter chigeer n yduu.zuduu zovlon dund hichneen jil zovooh uom be.Eruuden shuusen n bayn targan.zugaalsan.IHd ner devshine ch geh shig.Hunii erhiin tulee ardchilal ingej ajilladag uomu.2.3 nastai eh n yvaad bsan.odoo tuildaa huree bizde.MU iin erenhiilegch ogt duugarajgui bgaad gaihaj bn.Songuul gj oriloldood bhaar 2 hunee sulluulah talaar dursahaa ch baij.Buh eruuden shuusen.gutgesen hun n hurtel il bhd yagaad sullajgui bga uom.Ene olon mungenii tulee temtsegchid hunii tulee temtsej bolohgui uo.Yasan ted mengegui uo.Ichmeer uls turchid.
Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарыг татан буулгаснаас эрүүдэн шүүсэн шүүгээгүй гэх маргаан гарч хэрэг замхарч байгаам

Генерал Билэгт Хурц нарын цолыг хураах хэрэгтэй

Ёр нь шахалт зохих хэмжээний дарамт мөн хорьж залхаах гэх мэт үйл ажилгааны хүчэнд л хэргийг хүлээлгэдэг юм шүү дээ Зүгээр амралтанд байгаа юм шиг байлгаад байхад Та бид хэргээ хүлээх үү энэ мөрддөг дүрэм хойшид ч байх болно
Үүн шиг тодорхой хэргийг шүүж чадахгүй шүүхийн байгуулагад онц дэглэм тогтоохыг ард түмэн шаардах болно

Эрдэнэтийн 49%,51% Хурцын хэрэгийг удахгүй шийднэ гээдл байсан ийм байдлаар 30 жил ажиллах хамаг эрх мэдэл албан тушаалд тавиад байхад яаралтай шудраргаар шийдэхгүй бол ардтүмэн цөхөрч байна .Ардтүмний хүлээлт юунд хүргэдэгийг мэднэ биздээ