sonin.mn
"Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаатай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй билээ.
 
 Өнөөдөр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3
/1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
 
1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/ дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэнийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
 
Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх /Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна / хэсэгт тус тус заасныг удирдлага болгон яллагдагч Г.Загдаад өнөөдрөөс /2020-04-13-ны өдрөөс/ эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
 
 
С.Сарнай