УИХ-ын дэд дарга Я.Санжмятав бол завханчуудын хувьд ёстой л баастай бурхан. Арга ч үгүй биз, аймгийн Засаг даргаар хоёр ч удаа ажиллаж, УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод буй түүний талаар хар бараан мэдээлэл бүү хэл хазгай гишгэсэн тухай түүх ч хайгаад олохгүй. Монголын залуучуудын холбооноос ажлын гараагаа эхэлсэн болоод ч тэр үү зан харилцааны тухайд ч ус цас. За даа, ер нь л хүнийхээ хувьд ч, улстөрчийнхөө тухайд ч Монголдоо л үлгэр дууриал болохуйц зөв улстөрч гээд дүгнэчихэж болмоор. Гэхдээ өнөөдрийг хүртэл та бид түүний энэ бүх өнгөлөн далдлалтанд хууртагдаж ирсэн байх бөгөөд завханчуудын цаг үргэлжийн бэрхшээл болсон Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн Загастайн давааны 67 км замын бүтээн байгуулалтыг зогсоосон, гацаасан, бүүр мөнгө олох, шамшигдуулах хэрэгсэл болгосон нууцаас нь дэлгэрэнгүй хүргэе.
Авлигатай тэмцэх газарт бөглөж өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлгээрээ тэрбээр үзээд өгье гэсэн ч олигтой эд хөрөнгөгүй, ядруухан нэгэн. Олон жил аймгийн Засаг дарга хийж, УИХ-ын гишүүний алба хашсан атлаа 65 саяар үнэлэгдэх ганц байр, 16 сая төгрөгийн хадгаламжтай гээд бод. Тэгсэн хэрнээ хөрөнгө бэл нэхэж, шаарддаг улс төрийн хатуу шалгуурт амьдралынхаа 20 гаруй жилийг өнгөрүүлээд байгаа гэж бодохоор чухам хэнээсээ, юунаасаа санхүүжилт авч, улс төр хийгээд байна вэ гэдэг асуултын хариуг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваас нэхэх ёстой юм.
Тэр дундаа Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ хандив авах замаар УИХ-ын сонгуулийн зардлаа бүрдүүлж, түүнд нь УИХ-ын дэд дарга Я.Санжмятав аль хэдийн 100 сая төгрөг намдаа өгсөн гэдгийг мартаж болохгүй. Зөвхөн энэ ч бус нэмээд тэрбээр хамгийн багадаа 401 сая төгрөгийг УИХ-ын сонгуульд зарцуулж таараа. Энэ нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан Завхан аймагт зарцуулагдах зардлын төсөв бөгөөд албан бус зардал үүгээр хэмжигдэхгүй нь тодорхой. Гэтэл УИХ-ын дэд дарга маань хувийн бизнесгүй. Гэр бүлийнх нь жилийн орлого 70 орчим сая төгрөг. Хадгаламжийнхаа 16 сая төгрөгийг авлаа, авлаа гээд энэ нь сонгуулийн зардлынх нь таван хувьд ч хүрэхгүй. Тэгэхээр эндээс хардах өнцөг аандаа ургаж таараад байгаа юм. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ямар мөнгөөрөө сонгуульд өрсөлдөөд байна вэ гэж.
Арга ч үгүй биз, аймгийн Засаг даргаар хоёр ч удаа ажиллаж, УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдоод буй түүний талаар хар бараан мэдээлэл бүү хэл хазгай гишгэсэн тухай түүх ч хайгаад олохгүй. “Монголын залуучуудын холбоо”-ноос ажлын гараагаа эхэлсэн болоод ч тэрүү зан харилцааны тухайд ч ус цас. За даа, ер нь л хүнийхээ хувьд ч, улстөрчийнхөө тухайд ч Монголдоо л үлгэр дууриал болохуйц зөв улстөрч гээд дүгнэчихэж болмоор.
Хачирхалтай нь, энэ асуултын хариулт түүнээс тунчиг холгүй олдсон бөгөөд төрсөн охиныхоо гэр бүлийн компаниар дамжуулан мөнгө олдог, олборлодог, олсноороо сонгуульддаг байж таарсан юм. Тэрхүү мөнгөний эх үүсвэр нь “Өгөөдэйн зам” ХХК. Энэ компани 2009 онд байгуулагдсан бөгөөд анхандаа гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан түүхтэй. АНУ дахь Монголын Элчин сайдын яаманд 2013 оноос хойш гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж буй том охиных нь нөхөр Б.Тогтохбаяр уг компанийн 25 хувийг эзэмшдэг бөгөөд С.Золзаяагийн Хөрөнгө орлогын мэдүүлэгт албан ёсоор бичигдсэн байдаг.
Гайхалтай нь, энэ компани 2013 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр үйл ажиллагааныхаа чиглэлийг зам талбайн тохижилт хийх, авто зам, замын байгууламжид засвар арчлалт хийх гэдгээр нэмсэн байх бөгөөд 2014 ондоо шууд Улиастай-Тосонцэнгэлийн чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх тендерийг авсан байгаа юм. Гэтэл энэхүү зам нь энгийн нэг уртын шугамд баригдах авто зам биш бөгөөд эргэлт тойрог ихтэй, огцом өсөлттэй гээд уулын хамгийн хүнд нөхцөлтэй замд орох бөгөөд олны мэддэгээр Загастайн нурууны зам юм. Улаанбаатарыг Завхантай холбодог замын хамгийн хүнд хэцүү хэсэгт тооцогддог энэхүү Загастайн давааны зам хаагдаж, хөл хоригдох нь түгээмэл байдаг бөгөөд завханчуудын нэн тэргүүний хүсэл нь энэ замыг засах, авто замтай болгох явдал байдаг нь ч үнэн. Харамсалтай нь, тэрхүү хүсэл дээр нь дөрөөлөн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Загастайн давааг засна” гэж нэг сонгогдоод, засч байна гээд охиныхоо компаниар дамжуулан мөнгө олборлоод явж байх нь зөв үү.
Энэхүү учрыг нотлох баримтыг сөхөх нь ээ, “Өгөөдэйн зам” ХХК нь 2015 онд уг замыг тавих нэрээр Хөгжлийн банкнаас хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бол 2016 онд 15 тэрбумыг авсан байх юм. Энэ гүйлгээ Хөгжлийн банкнаас тухайн цаг үедээ гарсан ч харин зам нь байхгүй. Уулын хүнд нөхцөлтэй, хэцүү хатуу байна гэх шалтаг шалтгаан хэлсээр замын ажлыг орхисон байдаг бөгөөд өдгөө ухсан нүх, овоолсон шороо, хагас хугас суурилуулаад орхисон далан л үлдсэн байх юм. Аа, харин энэ хугацаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Загастайн давааг засна” гэж ярьсан хэвээрээ л. Хамгийн гутамшигтай нь, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Улиастай Тосонцэнгэлийн чиглэлийн 67 км замын ажил энэ намар эхлэх боломж муу байгаа учраас энэ намар, өвлийн бэлтгэл ажлыг хангах үүднээс зам засварын ажлыг гvйцэтгэх шаардлагатай болоод байна.
Загастайн давааны замаар зорчиж байгаа иргэн бүр хоёр дахин илүү цаг зарцуулж, 2-3 дахин илүү зардал гаргаж хохирч байгаа учраас энэ замыг бүх нийтийн хvчээр богино хугацаанд засч сайжруулахын тулд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж 8-14 хоногийн хугацаанд техник хэрэгслүүдийг дайчлан ажиллуулахаар шийдвэрлээд байна. Загастайн давааны зам засварын ажилд хамгийн багаар тооцоход 153,8 сая тегрег шаардлагатай байгаа тул олон нийтэд хандан сайн дурын үндсэн дээр сэтгэлийн дэм болгож хувь нэмрээ оруулахыг уриалж байна” хэмээн завханчуудаасаа хандив гуйж, 90 сая төгрөг босгон Загастайн давааны замыг 2016 онд засч байсан удаатай. Гэтэл санхүүжилт авсан, үүрэг хүлээсэн “Өгөөдэйн зам” ХХК нэг ч ажил хийгээгүй байх бөгөөд өнөөдөр ч Загастайн давааны зам нөгөө л янзандаа. Харин УИХ-ын дэд дарга Я.Санжмятав наашаа харж инээгээд, цаашаа харж завханчуудаа, Завхан аймгаа мөнгө олборлох уурхай болгон ашигласан хэвээр. Энэ бүхнийг нотлох дараагийн баримтууд ширээн дээр өрөөстэй байх бөгөөд хувьдаа бизнесгүй, олж хураасан хөрөнгөгүй атлаа улс төрд дархлагдахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байж болох ойр дотны найз нөхөд нь Завхан аймагт зарласан тендер бүрийг хувийн өмч шиг санаан зоргоор хүртэж ирсэн тухай баримтуудыг дэлгэх болно оо.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
Сэтгэгдэл0
Муу
Сажка атмаан АН-ын хүн Тэр үүнээс өөр яах юм. Угааса эд ингэдэг ш дээ
Бүьэхгүй ээ
Бүьэхгүй ээ
Yu we, ene mongold tsagdaa shuuh gej bnuuuuu, ene humuusee shalgaj unen muniig ol, iimerhuu humuus bol mungunii tuluu hun alhaas ch butsahgui
Санжмятав чинь жинхэнэ шоучин гар шүү дээ.
Aimar umaa
Aimar umaa
ЗА ЭНИЙГ Л БИ ХЭЛЭЭД БАЙСАН ЮМ ДУУГАЙ ХҮНИЙ ДООДОХ НРЙТРН ГЭЛЭГ ХЭНДЧ ТАЛ АЛДАХГҮЙ ТИЙМ НЭГ ХҮМҮҮС БИЙ ШАЛГА
МАН с ийм хүн бий Содбаатар Хуучин АН д Гончигдорж нэг иймэрхүү байв Одоо энэ Санжмятав Сү Батболд гэж ёстой хог МАН д байгаа АНд магад Лу Гантөмөр бас нгэ иймэрхүү төрхтэй Мэдээж хэрэлдээд байвал сайн гэж байгаа юм биш Харин хэрэгтэй үедээ ашгаа гаргачаал бусад хүн хулгай хийхийг мэдсээр байж чимээгүй суудаг хүмүүсийг хэлж байна
Санжмятав Завханчуудыг удаа дараа худлаа хошгоруулж байгаад баахан мөнгө идэж дээ.
Мятав чинь зальтай, зайтай, хүний арга эв сайн олдог, хэнд ч нүүр алддаггүй, Сайханбилэг Баярцогтын гал хам даа. Мэдлэг боловсролоор бол шалихгүй. Хөрөнгөө сайн нууна. жишээ нь Хүннү малл бн бн
ЯМАР МУУХАЙ ХҮН БЭ
ЯМАР МУУХАЙ ХҮН БЭ
ЯМАР МУУХАЙ ХҮН БЭ
ЯМАР МУУХАЙ ХҮН БЭ
ЯМАР МУУХАЙ ХҮН БЭ
ЯМАР МУУХАЙ ХҮН БЭ
ЯМАР МУУХАЙ ХҮН БЭ
ЯМАР МУУХАЙ ХҮН БЭ
Мятав чинь зальтай, зайтай, хүний арга эв сайн олдог, хэнд ч нүүр алддаггүй, Сайханбилэг Баярцогтын гал хам даа. Мэдлэг боловсролоор бол шалихгүй. Хөрөнгөө сайн нууна. жишээ нь Хүннү малл бн бн
Тэртэй тэргүй хариуцлага тооцож чадахгүй юм чинь хайран амны гарз биз
Миний л мэдэх Түмэндорж гээд жолооч байсан. Одоо нөмрөг сумын засаг дарга болсон гэсэн. М.Болд / тосонгийнхон Годил Болдоо гэхээр сайн мэднэ/ гээд худалдааны трестэд бас л жолооч байсан. Одоо юу гэнэв Завхан АЗЗА-н захирал гэх. Тамтаггүй баян болсон гэх. Нарандалай гэж Тосонгийн барилгад инженер бсан. Бас л Завхан аймагтай холбоотой томоохон дүнтэй тендерүүдийг хамдаг гэх. Бүгд Мятав гишүүний гарын хүмүүс гэдгийг Завханчууд тэр дундаа Тосонгийнхон сайн мэднэ. СанжМятав гуайн татаас дэмжлэгээр бүгд л амжилттай явж байгаа. Болж байна. Гэхдээ энэ бүгдийн ард л хамаг но-той асуудал нь байгаа юм даа. Мятав гишүүн цэвэр ариун явдалтай ч биш байхаа. Зэс нь ч цухуйхаар барах уу . . .
Ohin Zolzayagaa Washington dahi ESY-nd oron too nemj huuli busaar ajild oruulj baisan. Ohin ni 16 on hurtel Washingtond ajillaj baigaad Gadaad yamand orson. Odoo Canadad ESY- nd ajilladag. Ene hun hudlaa tomootoi tsarailaad huuli bus yum ih hiideg hun shuu dee. Odoo songohoo bolimoor yum zavhanyhan!
Залуу авгайгаа эрхлүүлж, мөнгө зарцуулах хэрэгтэй шүү дээ.... Тэгээд л ... Ийм юм болчихлоо... Мятавд нэг бодол байгаа байлгүй дээ..
Mytav gej tumsun tolgoi
Засаг дарга байх даа хотоос ажилаа хийдэг байлаа гэж
Энэ нэг хөгийн новшийг сонгодогоо Завханчууд одоо болимоор юм. Мэдлэг боловсрол нимгэн, зальтай, бялдууч,долдой, хорчин, хөгийн нөхөр шүү дээ. Энэ олон жил УИХ-д суухдаа шальтай хийсэн юм байхгүй, нутаг орноо ч өөд татаагүй, морин хуур ч гэх шиг хэдэн хүүхэд хашиж зовоохоос өөр сэтгэж чадах зүйл байхгүй цаашаа амьтан доо.
Тэр мөнгө Санжмятавын хоолойгоор ороод хошногоор гарчихсан. Одоо хоосон хүний хоёр чихийг авбал ав.
ingeh gej l UIH d ordiisht
Битгий худлаа юм бичэж байгаач тэр замыг чинь засахаар аль 4 сард гараад явчихсан ш дээ одоо ажил нь эхэлчихсэн байгаа
тайлбарлачихлаа https://www.facebook.com/175126419210589/posts/3130022953720906/
Ёстой бузарын хүүрнүүд юмаа. Үр удмаараа үхэж далд ороочээ 76 минь ээ. Одоо болсон.
АН нэртэй тэр том жорлонд хамаарч харьяалагддаг бүхэн угаасаа л ийм ш дээ!! Манай ардчилагчид гэх хулгайч луйварчид манай улсыг нурааж идэж уухын тулд л амьдардаг хүмүүс!! Санж атаманыг ухвал далай шиг их юм гарна даа!!!
Бузар мөнгөөр улс төр хийдэг Лувсаннямын Гантөмөр гээч нөхөр Ардчилсан намындарга болох гээд баахан телевизээр гарч байна. Л.Гантөмөр бол Японд байхдаа гэмт хэрэгт орооцолдож нүдний булай болоод 1999 онд хөөгдөж ирсэн.Л.Гантөмөр монголын ерөнхийлөгч болно гэж цуурдаг гэсэн. Энэ мэтийн шившиг болсон Монголын ард түмэн сайхан шатаагаад өгөөрэй. Сонгууль гэдэг бол бузрыг шатаах сайхан боломж юм.
АН нэртэй тэр том жорлонд хамаарч харьяалагддаг бүхэн угаасаа л ийм ш дээ!! Манай ардчилагчид гэх хулгайч луйварчид манай улсыг нурааж идэж уухын тулд л амьдардаг хүмүүс!! Санж атаманыг ухвал далай шиг их юм гарна даа!!!
АН нэртэй тэр том жорлонд хамаарч харьяалагддаг бүхэн угаасаа л ийм ш дээ!! Манай ардчилагчид гэх хулгайч луйварчид манай улсыг нурааж идэж уухын тулд л амьдардаг хүмүүс!! Санж атаманыг ухвал далай шиг их юм гарна даа!!!
АН нэртэй тэр том жорлонд хамаарч харьяалагддаг бүхэн угаасаа л ийм ш дээ!! Манай ардчилагчид гэх хулгайч луйварчид манай улсыг нурааж идэж уухын тулд л амьдардаг хүмүүс!! Санж атаманыг ухвал далай шиг их юм гарна даа!!!
Өө даанч засаж ашиглаж болдоггүй хамаг цаг машин тэрэгний хүч зарцуулсан хэцүү зам гэсээр удаж бна даа ийм болоод бгаад бжээ
энэ засагт хан аймгийн завхан өвөрхангай архангай хөвсгөл говьалтай гээд яасан идэж ханадаггүй дашинхүүгийн пүүсний улиастайн амбан сайдын манжчин гүрний гар хөл төвд хужаа манж чантуу узбек шодон илжгэн удамт хүмүүс одоо хүртэл монголжиж болдоггүй яасан улс вэ очирбат багабаньд энхбаяр элбэгдорж гээд л зөндөө ерөнхийлөгч ажилласаар байсан шүү дээ жа-алангаажав лоохууз сурмаажав гээд л гээд мөн ч олон хүмүүс сайн ч муу
Бүх аймгууд засмал замтай холбогдсон байхад Завхан Улиастай ороход бахь байдагаараа шороон замтай олон ч жил боллоо доо. Загастайн давааны араас шороон там замаар 60 аад км газар 6 цаг явж байж аймгийн төв орж байгаа юм даа.
Сонгогчид минь одоо нэг сэхээрэх цаг болсон байхаа. МАН, АН-аас нэр эвшиж байгаа хуучин гишүүдийг ганцыг нь ч сонгохгүй бай. Чадвартай,боловсролтой, юм үзэж,нүд тайлсан, амьдралаа хөл дээр нь босгосон, итгэл хүлээхүйц, тулхтай залуус олон бий. Тэднийгээ дэмжие.Гадныхны доог болж дууслаа. Гишүүдийг нутгаас нь сонгодогоо бүрмөсөн болих хэрэгтэй.
Yamar muuhai novshiin pizda ve
Хариуцлагаа тооцож төлбөр нэхэмжилж зам давааны ажлыг дахин хийлгэж хохиролгүй болгох хэрэгтэй АТГ ажлаа хийх ёстой баймаар юмдаа
Myatav pizdaag odoo sain ux. Tumen zalilan zavxanii zataa buyaniig arail ix xvrtsen dee
Myatav pizdaag odoo sain ux. Tumen zalilan zavxanii zataa buyaniig arail ix xvrtsen dee
Myatav taalagdsan xvndee gavyaatiig karmanaasaa gargaad ugdug bsandaa jishee ni niisleliin zamiin gazriin darga bsan nanzaddorj geed xulgaich nuxur bna.
Ий мэрхүү төрийн албан тушаалаар халхавч хийсэн луйварчидаас яаж салах вэ. Ийм мэдээлэлийг фб-д тавихаас гадна Хүрэлсүх сайдад хүргэх хэрэгтэй. Санжмятав Завханаас завшсан 15 тэрбум аа төл. Охин шулмас нь шүүрээ унаад шорон луу нисээч. Гэр бүлийн луйварчидаа
Энэ сэтгэлгүй новшоор авсан мөнгө төгрөгийг нь төлүүлээч!
Ийм амьтадыг авсан мөнгийг нь төлүүлээд шоронд нь хатаавал таарна. Их хурлын гишүүн байх нь ямар хамаа бна.
Хохь нь. Завханчууд Совдын Мөнхбатыг гаргасан бол тэр ийм юм хийх хүн биш. Ядаж л шудрага, инженер хүн. Саяын Сонгуулиар МАН-ын Спиртчин Бөх, Есүсчин Бенз бандааш хоёрыг гаргасан. Одоо хуралдаа ч ирэхгүй алга болсон.
Нэг л өдөр хар нүхэнд өмчөө гэждээ улсаас хулгайлсан аа өгөөд сууна насаараа Хамаатан садан ч мөн адил Энэ бол өөрсдийх нь хийсэн үйл лай одоо яая гэхэв Ард түмэн чинь тэнэг биш шүү мал аа