Нийслэлийн прокурорын газраас сар гаруйн өмнө зарим дуулиант хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл өгч байв. Олны анхаарал татсан, бас томчуудын гэгддэг тэдгээр хэргийг харьяа шүүхүүдэд хүлээн авч, нэр бүхий шүүгчдэд хуваарилжээ.
Шүүгч нар хавтаст хэрэгтэй танилцаж, зарим хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлээд байна.
Гэхдээ шүүх байгууллага анхаарал татсан хэргүүдийн дийлэнхийг сонгуулийн өмнө лав шийдэж чадахгүй бололтой. Учир нь "COVID-19" цар тахлын улмаас шүүхийн үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр нөлөөлж буйг үгүйсгэхгүй юм. Мөн зарим нэр бүхий хэргийн шийдвэрлэлтэд улс төрийн нөлөөлөл, яриа тохироо орж байна гэх мэдээлэл байгаа юм.
Сүхбаатар дүүргийн шүүх “Эрдэнэт”-ийн 49 хувь, М.Энхсайханы хэргийг шийднэ
“Эрдэнэт”-ийн 49 хувийн гэгддэг Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганбат, Н.Золжаргал, Д.Эрдэнэбилэг, О.Орхон, М.Мөнхбаатар, Ц.Пүрэвтүвшин, Э.Шижир нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг нэлээд хугацаанд шалгасны эцэст 150 орчим хавтаст хэргийн материал бүрдүүлсэн байна.
Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс” компани, Худалдаа хөгжлийн банкны удирдлага болох Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Кью Эс Си” компанийн захирал Э.Шижир, Зам, тээврийн хөгжлийн сайд, “Монголын төмөр зам” ХК, “Эрдэнэт үйлдвэр”-т эрх бүхий албан тушаал хашиж байсан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нарыг уг хэрэгт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.
Энэ хэрэгт хяналтын прокурор Д.Мөнх-Эрдэнэ, Т.Оргил-Очир нар хяналт тавьж буй аж. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн уг хэргийг шүүхээр хавтаст хэрэгтэй танилцаж байгаа юм байна.
Мөн Монгол Улсын сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа “Тавантолгой цахилгаан станц”-ын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, “Тавантолгой” төслийг Монгол Улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьж, Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн гэх хэргийг 2020 оны хоёрдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Энэ хэрэгт улсын яллагч Г.Батбаяр хяналт тавьж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар шүүж буй юм. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлсэн. Энэ сарын 23-нд шүүх хурлыг хийхээр товложээ.
С.Баяр, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Н.Золжаргал нарын хавтаст хэрэгтэй Чингэлтэй дүүргийн шүүгч нар танилцаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол" компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын найман хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
С.Баяр, С.Баярцогт нарын хэрэгт улсын яллагч Н.Энэрэл, Н.Ням-Очир, Ц.Сүхбат нар хяналт тавин ажиллаж байгаа аж. Харин уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан шийдвэрлэнэ.
Э.Бат-Үүл, А.Гантулга, Б.Мөнхтөр, П.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Д.Оюунжаргал, Т.Гэрэлт-Од нарт Эрүүгийн хуулийн 150.2, 265.2, 268.2, 148.2, 263.2, 22.1.2, 17.4.1, 22.5.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун шүүнэ. Харин улсын яллагчаар Т.Оргил-Очир, А.Золзаяа нар оролцох ажээ.
Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж Монголбанкинд их хэмжээний хохирол учруулсан гэх Н.Золжаргалын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Н.Золжаргалын хэрэгт улсын яллагч Ц.Сүхбат, Б.Мөнх-Од нар хяналт тавьж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар шүүн таслах юм байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Батсуурь Идэр Алдар нар ажилтай байгаа юм уу?
Манай шүүгч нар чинь шүүгдэж байга эдгээр авилгалчдынхаа гар хөл нь шүү дээ. Тэгэхээр юу боллоо гэж эздийгээ шүүх билээ? Гэхдээ ажлаасаа зайлуулагдахгүйн тулд шүүх хурлыг хойшлуулна, прокурорт буцаана улмаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгана. Ингэж л ажилладаг хүмүүст бид цалинг нь нэмж өгөөд л. Тэнэг хүмүүс шүү бид.
Ард түмэн харах л үлдэж , шүүгч нар минь эх орон ард түмэнийхээ эрх ашигийг тэргүүнд нь тавьж хуулиас гажилгүй, бусдын нөлөөнд оролгүй шийдээрэй та нарыг үнэлэх эсвэл яллах цаг ирнэ шүү
Ард түмэн харах л үлдэж , шүүгч нар минь эх орон ард түмэнийхээ эрх ашигийг тэргүүнд нь тавьж хуулиас гажилгүй, бусдын нөлөөнд оролгүй шийдээрэй та нарыг үнэлэх эсвэл яллах цаг ирнэ шүү
Хонгил-1-ийнхнийг Хонгил-2-ынхон яаж шүүх нь вэ л гэж харахаас өӨр нэг их шударга юм байх уу
Би хэргийг хүн шүүдэггүй ХУУЛЬ шүүдэг гэж үздэг. Хуулиар бол тэд бүх насаараа ял эдлэх юм байна лээ. Хуулиар бол тэд хийсэн гэмт хэргээсээ мултрах ямар ч аргагүй юм байна лээ. Хуулиар бол тэд яаж ч хуйвалдаад яаж ч авилгадаад хийсэн хэргээ цагаатгах боломжгүй юм байна лээ. Одоо болноо найзуудаа дэндүү удаан тансаглалаа.
Би хэргийг хүн шүүдэггүй ХУУЛЬ шүүдэг гэж үздэг-гэнээ,тэгээд тэр Хууль гээч чинь Тэнгэрээс бжугаад ирдэг юм уу?!Хүн зохиодог юм уу,манайд бол бүр тэр шүүгдэгдэх гээд байгаа хүмүүс мөн түүний гар хөлүүд ЗохиосоН л Хууль гээч нь байгаа шүү дээ,ЗохиосоН-гээд гаруудыг өндөрт өргөчихлөө тэд нар үхсэнээ зохиох чадвартай байх вэ дээ,барууны баячуудын захиалгаар зохиосон хуулийг л хуулбарлаж өөрсдөө зохицуулж хийсэн л хуулбар л даа
баярцогт гээд монголыг тонон дээрэмдэж урваж шарваж авилгадсан этгээдииг ялаас мулталсан прокурор хэн бэ???тэр новш ундэслэлуудээ ил тавих естой
Эдгээр хэргүүдийг шүүгээд эд нарт бүгдэд нь хорих ял өгөөд, хөрөнгийг нь хураачихвал цаашдаа хэрэгтэй юмсан. Ядаж л дараагийн албан тушаалтнууд нь Монголын шүүх хүчтэй шүү гээд шударга ажиллах эхлэл тавигдах юм. Тэгвэл төррүү баяжих гэж ордог биш Монгол улсаа хөгжүүлэх гэсэн хүмүүс л ордог болно шүүдээ. Эдгээр хэргийг ингээд ор төдий болгоод орхивол тэгээд цаашдаа энэ улс мөхөх замдаа орно шүү. Тэгээд л нөгөө авилга, албан тушаалын наймаа жинхэнэ гаарна. Шүүгч нар дотор шударга хүн байдаг үгүйг харах л үлдлээ.
Эдгээр хэргүүдийг шүүгээд эд нарт бүгдэд нь хорих ял өгөөд, хөрөнгийг нь хураачихвал цаашдаа хэрэгтэй юмсан. Ядаж л дараагийн албан тушаалтнууд нь Монголын шүүх хүчтэй шүү гээд шударга ажиллах эхлэл тавигдах юм. Тэгвэл төррүү баяжих гэж ордог биш Монгол улсаа хөгжүүлэх гэсэн хүмүүс л ордог болно шүүдээ. Эдгээр хэргийг ингээд ор төдий болгоод орхивол тэгээд цаашдаа энэ улс мөхөх замдаа орно шүү. Тэгээд л нөгөө авилга, албан тушаалын наймаа жинхэнэ гаарна. Шүүгч нар дотор шударга хүн байдаг үгүйг харах л үлдлээ.
монголын ард түмний хөрөнгийг идэж ашгилсан хүмүүст ямар ял өхийг харж байяа хоршооны барааг идсэн хүнд дээр үед буудан хороож байлаа одоо хөрөнгөтний зохиомол хиймэл элит язгууртан болох гэж дэмийрч зүсэн бүрийн арга мэх гэрээ концесс цэнхэр ягаан тасалбараар бүнийг молигодож хувьдаа хувичилж гэр бүлдээ авч банкны мөнгө рүү хуруу хумсаа шигтгэсэн хувалз хулгайчнуудыг хэдэн зуун жилээр шийтгэх ёстой Ардчилал нэрээр задгай идсэн задгайрсан цадиггүй гэрээ тонодог монголгүй сэтгэлтнүүдэд хатуу ял оногдох ёстой
SHYYGCHEE XUUL GEJ JU BAIDGIIG NAAD BAASNUUDDA YZYYLEED ALAAD XORIOD YHDSEEREN TASALJ XOGIIN SABAND XII
Omgoologch ni irehgui tegeed shuuh hural hoishlono!! Omgoologch udaa daraa ovchtei,hundetgeh shaltgaantai ..ATG anhaaraldaa avaachee!!