sonin.mn

Улаанбаатар-Дархан хоорондын авто зам дээр эд хөрөнгө, амь насаараа хохирсон иргэдийн асуудлаар иргэн А.Цэрэнбат шүүхэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Уг мэдэгдэлдээ мөн ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгаланг уг замын бүтээн байгуулалтын санхүүжилттэй холбоотой асуудлаар ЭЦГ, АТГ-т шалгуулахаар болж буй талаараа мэдэгдсэн юм.

 

Дарханы зам дээр эд хөрөнгө, амь насаараа хохирсон иргэдийн тэмцэл нэг шатаар   ахилаа. Тодруулбал, Иргэн А.Цэрэнбат хохирсон олон зуун иргэдииг төлөөлж энэхүү хариуцлагагүй явдлын хариуцагч нь зам тээврийн хөгжлийн яам байх ёстой гэж үзэж сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан. Өнгерсөн хугацаанд Дархан, Сэлэнгэ Булган, Хөвсгөл аймгийн олон зуун иргэд, аж ахуйн нэгж түүнд хандаж дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, хохирсон талаархи баримтуудаа өгсөн. Нийт 200-аад сая төгрөгийн хохиролтой гэх 300 орчим иргэд иргэн А.Цэрэнбатыг дэмжиж баримт материалаа өгөөд байна.

Зам, тээврийн хөгжпийн яам нь авто замын тухай хуулийн 10 дугаар зүйл, Автозамын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, мөн зүйлийн 10.1.6-д “автозам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналттай холбоотой норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;” чиг үүргээ биелүүлээгүйгээс дээрх хохирол учирсан гэж үзэж байгаа. Тэгвэл энэхүү нэхэмжпэхийг СБД-ийн шүүхэд хүлээн авч хэрэг үүсгэлээ.
 
 
 
Нэхэмжпэлийн шаардлагад, Зам, тээврийн хөгжпийн яамнаас иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохиролд 4 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн эхний хэрэг дээр ийнхүү СБД-ийн шүүх дээр иргэний хэрэг үүсгэжээ.
 
 
 
Дарханы замд хохирсон иргэдийг төлөөлж зарим асуултуудыг энэ дашрамд Зам тээврийн яамнаас дахин асууж байна. Үүнд
1. Зам тээврийн сайд М.Энх-Амгалан хэлэхдээ, Дарханы замд түр зам барьсан дотоодын компаниудад замын арчилгаа засварын мөнгө төсөвлөж олгосон гэсэн. Гэтэл энэхүү төсөв олгогдоогүй болохыг аж ахуйн нэгжүүд баримтаар нотолж байна. Тэгвэл дээрхи мөнгө хаашаа орсон бэ?
2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг Засгийн газрын 2019 оны 4 сарын 3-ны өдрийн 128 тоот тогтоолоор байгуулж, зөвлөлийн даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, орлогч даргаар Зам тээврийн сайд М.Энх-Амгалан нарыг томилсон байдаг. У.Хүрэлсүх сайдаас бид анхаарлаа Дарханы замд хандуулж ажиллахыг шаардаж бна. Тус зөвлөл ажпын тайлангаа УИХ-д тайлганах үүрэгтэй. Тайлангаа ард иргэдэд нээлттэй ил тод болгож өгнө үү гэж бид шаардаж байна. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн дарга нь ерөнхий сайд У.Хүрэлсүх. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг Засгийн Газрын 2019 оны 163 дугаар тогтоолын хавсралтаар баталсан. Уг хөтөлбөрийн зорилго нь замын аюулгүй байдлыг хангах, осол аваарыг 50 хувь бууруулах, камержуулах гэх мэт олон амлалт байгаа. Энэ амлалтаа хэрэгжүүлж чадахгүй байгаа ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлагчын хувьд хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.
3. 2020.04.02-ны өдрийн байдлаар Авто зам, замын байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй нийт 48 компани, аж ахуйн нэгж байна. Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажилд техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй 18 компани байна. Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн 394 компани байна. Монгол компаниуд Дарханы зам дээр ажиллаж байгаа гэх боловч бид явж үзэхэд ажиллаж байгаа нэг ч компани алга. Дарханы зам дээр иргэд нэмж хохирсоор байна.
4. Дарханы зам дээр машины эвдрэл, бие махбодийн гэмтэл учирсан бол тэр тухай баримт мэдээллээ бидэнд авчирч өгөөд бидэнтэй хамтдаа хохирлоо барагдуулахаар тэмцээч хэмээн уриалж байна.