“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчид лав долоо хоногийн турш эсэргүүцлийн алхалт хийж байна. Тэд “...”Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулга” гэсэн шаардлагыг тавьжээ.
Ингээд байгаагийн учраа Тавантолгойн ордын хамгийн их үржил шимтэй Зүүн Цанхийн амыг БНХАУ-ын компанид найр тавин өгөх гэж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төслийн талбайд үүсээд байгаа нөхцөл байдал нь Монгол Улсын хууль дүрмийн хэрэгжилт шударга бус тогтолцооноос болоод байна. Тэнд үйл ажиллагаа явуулдаг гаднын хөрөнгө оруулалттай компани нь Монгол Улсын олон хууль дүрмийг ноцтой зөрчиж хөдөлмөрлөх нөхцөлийг дордуулан, ажлын байрны дарамт шахалт үзүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хязгаарлан боомилж давуу эрх тогтоон бусармаг үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ТиТиЖиВиСиӨү” ХХК-ны удирдлага монгол хүний үнэлэмжийг үгүй хийж байна. Үүний зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК мөн л хөдөлмөрийн маргаан үүсгэж монгол хүн нутагтаа ажиллах боломжгүй байдалд хүргэж байна. Тиймээс УИХ-ын 73 дугаар тогтоол, Засгийн газрын 296 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох шаардалагатай гэж тэд тайлбарлаж байна.
Хэрүүлийн алим болоод байгаа “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын 73, Засгийн газрын 296 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани хэлбэрээр ажиллах энэ компани Тавантолгой төслийг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө босгох ажлыг хариуцаж байгаа юм.
Тавантолгой ордын хэмжээнд ашиглалтын найман лиценз бий. Од нийтдээ 7.3 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. Үүнийг тэр чигээр нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж болохгүй. Тийм учраас нэг тэрбум орчмын нөөцтэй нэг ашиглалтын лиценз дээр “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани байгуулаад хөрөнгө босгох ажлыг хийлгэж буй аж. УИХ, Засгийн газрын тогтоолын бодлого, зорилго нь энэ.
“Эрдэнэс Тавантолгой ХК-ийг 1.1 сая тонн орчим нүүрс экспортолж байхад охин компани нь болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” 560 гаруй мянган тонн нүүрс гаргажээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани дээр “Чалко” компани нүүрсээ татаж байгаа юм байна.
“Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар одоогоос гурван сарын өмнө “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил үргэлжилж байгаа. Сонгуулийн хугацаатай нэлээд тулах төлөвтэй байна” гэж мэдэгдэж байв. Энэ . талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ. IPO-ыг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 2020 оны эхний хагас жилд багтаан гаргана гэж байв.
Гэвч ЕТГ-ын дарга асан З.Энхболд АН-ын даргын ахлах зөвлөх болсныхоо дараахнаас “...Биднийг коронавирус, карантин гэж байх хойгуур “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байна. Энэ жил анх удаа хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах гэж байна. Хэрвээ Д.Сумъяабазарын хувьчлах төлөвлөгөө цааш явах юм бол ахиж ногдол ашиг гэж байхгүй болно. Төмөр зам байгуулдаг мөнгө алга болно” гэж байв.
Уншигчид санаж байгаа бол энэ ярианаас нь хойш, удалгүй “Страто” компанийн талаар яригдаж эхэлсэн.
“Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК болоод тэр компанийн босгох IPO-г дээр дурдсан З.Энхболд, Д.Сумъяабазар гэдэг шиг хоёр талаас нь ярьсаар өнөөг хүрч байна.
Эхнийх нь, өндөр үнэлэгдэж байсан Тавантолгойн ордын хамаг “өрөм”-ийг “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д лицензээр эзэмшүүлж, цаашаа Хятад руу ганцхан тэрбум доллараар үнэлж IPO нэрээр худалдах гэж байна гэж буй. Нөгөө талаас, УИХ-ын 70, Засгийн газрын 296 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлж Тавантолгойн ордод IPO босгох зайлшгүй шаардлагатай. Тэгж байж өнөөдөр Тавантолгойн түүхий нүүрснээс ашиг олдог хувийн угаах үйлдвэрүүд, төмөр зам, өөр бусад шимэгчид үгүй болно. Харин тэдний оронд төрд нэмүү өртгийн татвар нь орж, хувьцаа эзэмшигч ард түмэн ашиг хувиа хүртэнэ. Нэг үгээр хэлэхэд IPO босгосноор гахай шиг ганцаараа иддэгүүд больж, оготно шиг олуулаа иддэг болно гэсэн үг.
Юутай ч Тавантолгойн ордыг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг дагуулж одоогоос найман сар гаруйн өмнө дан ганц IPO гаргах үүрэгтэй “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулаад үйл ажиллагааг нь жигдрүүлээд байв. Энэ компанийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Х.Наранхүү удирддаг.
Гэвч дээр дурдсан зөрчлүүд, тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайчдын хэдэн өдрийн эсэргүүцлийн үр дүнд Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр болсон тухай мэдээллийг бид авлаа. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах шийдвэрийг Засгийн газраас гаргаж магадгүй болжээ.
Хэрвээ ингэвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө шийдвэрийг өөрөө “татан буулгасан” явдал болно.
Нөгөөтэйгүүр эрх баригчдын энэ шийдвэр “сонгууль хүртэл гал намдаах” зорилготой байж мэднэ. Учир нь 2020 оны сонгуульд тэд ялна гээд итгэчихсэн байгаа. Тэгж ялчихаад “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-иа сэргээн байгуулж, IPO-гоо ч гаргана гэж төлөвлөсөн байж мэдэх юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Тавантолгойгоос хулгайд алдагдсан 390 мянган тонн нүүрсний хулгайн онц ноц хүнд хэргийг хэзээ шалгаж дуусах вэ?
Туруучийн алдаагаа давтаж байна Элбэгдорж Сайханбилэг нар ТТ г зятад кампанид огох гэж улайран яэнхсайхан тэдний барьцаанд хууль шуухээр орох гээд явж байна Таван Толгойд Ай пио зийх хэрэггуй ээ Дэлхийн эдийн засгийн зямрал болж байхад Монголчууд нуурсээ оорсдоо гаргаад явах хэрэгтэй
Юун ялах бүрмөсөн арчигдах гэж байгаагаа мэдээгүй эсвэл мэдсээр байж гүрийх гэж үү ккккк
Таван толгойн нvvрсийг Чойрт зееж авчраад угаадаг З. Энхболдын дvvгийн угаах vйлдвэр илvv олон ажлын байр бий болгож байгаа юм биш vv?? Тээвэрт олон жолооч олон ээлжээр ажиллана! Угаачаад дахиад ачина гэх мэтээр

Эрдэнэс таван толгойд IPO ямарч хэрэггүй. Майнингийг татан буулгах нь зөв. Дэлхий дээр юун IPO мантай бна.
Татан буулгах гэж байгаа бол энэ нь У Хүрэлсүхийн богино зайн буюу өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн улстар нөгөө талаас ТТ -х гүйцэтгэх захирал Ганхуягийн ТТ ганцаараа захирах гэсэн хүсэл сонирхол үүн дээрээ Зи Энхболдтой эрх ашир нэгдсэн юм

ene tavan tolgoin ajil hayltiin talaar ,televiz, neteer tag baina.ene talaar nariin shiriiniig medmeer bna. temtsmeer bna. mongol taldaa
би хэлээд л байгаа .хэрэв би жагсаал хийж байгаа залуусын оронд байсан бол жагсаал магсаал гэж олон юм гонгинохгүй и хүч дутана гэх биш сумьяагын хэдэн хулгар чихнүүдтэй цусаа гартал зодолдоод хэмх цохиод аль хэдийнээ хөөгөөд явуулчих байсан .хууль ямар ч хамаагүй монголчуудын сонгосон ардчилал нь хэн чадсан нь хулгай хийж луйвар хийж болдог гэсэн зарчимтай биз дээ .? хүрэлсүх таван толгой минингийг хөөж явуулахгүй бол өөрөө засагаас хөөгдөнө ! сумьяагын хэдэн хулгаруудыг ганц бороохойдход л унаад өгнө .дээр үеийн шөрмөслөг хулгарууд биш шүү дээ .
унэнииг илчилсэн зэнхболдруу дайрцгааж байгаад зуун цанхииг ганц жилиинх нь экспортын унээр зарах бузар ажиллагааг ман хиих гэж байгаад баригдлаа!!!!Эд яасан айдаггуй улаандаа гарсан дээрэмчид вэ????Шуналынхаа боол болсон эргуу тэнэг сумьяабазарыг уихг,сайд болгодог нь иим учиртай аж!!!!!!
ОУХ-н Биржуудийн Ажиллагаа уналтанд ороод бна аа?! Сумьяабазар сайд Ттолгойн ордод хувьцаа гаргахаа зогсоож тудгэлзуулээч дээ?! Хятад компаниуд ТТ олгойн хувьцааг унэгуйдуулж байж авахыг хусэж Монголд Эрх Мэдэлтнуудийг хахууль дах бий гэсэн хар тереед бна даа ?!
Эхлүүлсэн ажлын үр дүнг үзэх нь чухал. Дэлхийн нөхцөл байдал хэвэндээ орж амьдрал үргэлждэгээрээ үргэлжилнэ. ЗГ ашиг орлогоо нэмэгдүүлж хүн ардынхаа амьдралыг өөднө тат.
Сумьяабазар болон З.Энхболд хоерыг биеийг харьцуулаад Тэмээ ямаа шиг ! Харин хуний ухаан ,Эхорны эрх Ашгаа хамгаалахын телее Тэмцэлд Ямаа гэх Энхболд нь Сувээдэй, Зэв жанжид мэт Тэмцэж Харин Сумьяа Аврага маань Манжид уравдаг Тушмэд шиг болж бна уу ?!Цаг хугацаа хариулах болж бна ?
Бие яахав. Сэтгэл л чухал. З. Энхболд хорон ч гэсэн монгол эр хүн шүү
Gadaadiin humuus ashigtai bolood avj bgaa ym bgaabzdee Tur avaad sain management hiigeed yvh buren bolomjtoi
Odoo ter IPO gedeg ylgeree bolbol taarna doo. Khudlaa sh dee. Ard tymen khuvitsaag n' ezemshdeg ETT-giin orlogiin 80 garui khuviig yildverledeg ordiig salgaad avaad yavchikhaar ene ETT gedeg company chin' orlogo ch ygyi, ashig ch ygyi bolno doo. Nuguu muu Naranbaatar yarikh sedevgyi bolj balarnaa khuurkhii. KKK. Neeree ter nukhur ikh l ard tymen geed olon yum gonshignood bdg. Odoo jinkhene duugarch baikh yostoi busuu ???? Ingeed kharakhaar l khudlaa gar gedeg n' tanigdaad bgaa yum daa khuurkhii.

З/Г зүүн цанхийг хятадуудад өгөх бусармаг үйлдлээ даруй зогсоо.
Засгийн газар хятадын талд биш, Зи Энхболдын талд биш, монголын талд ашигтай шийдвэр гаргаасай, чадах болов уу???
Tэгээ тэг хувийн компани юм уу устгаа наадхаа яаж? гэдгийг мэдэх үү ? Цаад эздий нь устгаад болоо ш дээ .
ЕРѲНХИЙ САЙДАА ҮНДСЭН ХУУЛЬ ЗѲРЧСѲН ЗГ-Н 296-Р ТОГТООЛОО 2020-4-25-НЫ ДОТОР ХҮЧИНГҮЙ БОЛГОХООД СУМЪЯАБУЗАРАА ШАЛГУУЛАХГҮЙ БОЛ ҮСЭЭ ХУСУУЛЖ ДУГТУЙЛААД ТАНД ИЛГЭЭНЭ ХЭРЭВ 3-ХОНОГИЙН ДОТОР ЭС БИЕЛҮҮЛБЭЛ ТОЛГОЙГОО ЯВУУЛНА ТОЛГОЙГОО ЯВУУЛАХЫН ТУЛД БОЛОМЖИТ ГАНЦ ХУВИЛБАР ѲЛСГѲЛѲН ЗАРЛАХ ЕРѲНХИЙ САЙДАА ТАВАНТОЛГОЙГ АРД ТҮМЭНД НЬ ҮЛДЭЭХЭД ЗААВАЛ ЦУС УРСАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ МИНИЙ АМИЙГ АВ МАГАДГҮЙ ТАВАН ТОЛГОЙН ТӨЛӨӨ ХЭДЭН АРАВ МАГАДГҮЙ ХЭДЭН ЗУУ МЯНГААРАА АМИА ӨГӨХ ЭХ ОРОНЧИД БАЙГАА ГЭДГИЙГ САНУУЛЬЯ https://www.facebook.com/www.Tug.mn/videos/540213253302668/
Яаралтай татан буулгаж улсаас идсэн тусдаа авсан мөнгө хөрөнгийг төлүүл!Хүрэлсүх Сумъяабазар нар дараагийн Элбэгдорж болох гээгүй л юм бол зогсоо