Авлигатай тэмцэх газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа “Монголбанканд ажилладаг нэр бүхий албан тушаалтнууд болон тэдний хамаарал бүхий этгээдүүд нь банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшиж байгаа” талаарх мэдээллийн мөрөөр хянан үзэв.
Банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монголбанкны эрх бүхий удирдах албан тушаалтнууд нь барьцаалан зээлдүүлэх, гадаад валют арилжааны чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулж, хувь эзэмшиж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон байна.
Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Монголбанканд албан бичгээр хандав. Тухайлбал, хууль тогтоомжид заасан хориглолт болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх, албан тушаалтнууд өөртөө болон хамаарал бүхий этгээддээ хууль бус давуу байдал бий болгох, албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг алдагдуулахгүй байх зэрэгт тавих дотоод хяналтыг эрчимжүүлэх шаардлагатай гэв.
Түүнчлэн сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод явуулах, ялангуяа удирдах албан тушаалтны манлайлал, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг сайтар хянан үзэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монголбанканд даалгасан байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс ирүүлсэн хариу албан бичигт хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэгтэй 240 албан тушаалтны ажлын байрны тусгай шаардлагад “банк бус санхүүгийн байгууллага үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэггүй байх” гэсэн заалтыг тусгахаар болсноо мэдэгдсэн байна. Албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, цаашид авлигын эсрэг хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл0
Аль эрт ингэж журамлах байсан юм. Хамаг зүйл банкны мэдэлд орсон, одоо л хэцүү дээ. 76 буруутай.
Нэгнт эзмшдэг бол бичиг баримт өөрчилснөөр юу ч өөрчлөгдөхгүй тул ажлаас нь чөлөөлөх нь зөв
Авгай хүүхдийнхээ нэр дээр байгуулах байлгүй
Авгай хүүхдийнхээ нэр дээр байгуулах байлгүй
Олон жилийн дараа маш оройтож ийм шийдвэр гаргаж ээ. Дээр нь Санхүүгийн Зохицуулах Хороо, арилжааны банкны ажилтнууд үүнд бас хамрагдах ёстой. Эдгээр нөхдүүд валютын ханшыг зохиомлоор өсгөж, улс орон, ард иргэдийг туйлдуулж байгаа.
Хэ цэс, солиот жүжиг шиг. Мөнгө хүүлэх, шуллагааны ажлаа хийгээд явна биз. Зайлуулах хэрэгтэй !!! Мэргэжлийн олон залуучууд ажилгүй явж байна.Иймэрхүү чухал албан тушаал дээр ИЛ ТОД ӨРСӨЛДӨӨН байх хэрэгтэй. Ужгирсан, бугшсан,Шуллагааны машин/ББСБ/-тай Хувалзнуудыг Татварын мөнгөөр хэзээ болтол тэжээх вэ?! Шууд зайлуулах хэрэгтэй.гг
Хэ цэс, солиот жүжиг шиг. Мөнгө хүүлэх, шуллагааны ажлаа хийгээд явна биз. Зайлуулах хэрэгтэй !!! Мэргэжлийн олон залуучууд ажилгүй явж байна.Иймэрхүү чухал албан тушаал дээр ИЛ ТОД ӨРСӨЛДӨӨН байх хэрэгтэй. Ужгирсан, бугшсан,Шуллагааны машин/ББСБ/-тай Хувалзнуудыг Татварын мөнгөөр хэзээ болтол тэжээх вэ?! Шууд зайлуулах хэрэгтэй.гг
Найман шарга Монголбанканд ажилладаг нэр бүхий албан тушаалтнуудын эзэмшилд байдаг юм шдээ өмхий малуудаа..
МАН ээлжит нохойн баас шиг жүжгээ тавьж байна.
Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаагийн яаж зохицуулах вэ..одоогийн.. ББСанхүүгийн цаад эзэд нь дандаа банкныхан байгаа биз дээ
Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаагийн яаж зохицуулах вэ..одоогийн.. ББСанхүүгийн цаад эзэд нь дандаа банкныхан байгаа биз дээ
монгол банкны золжаргалаас эхэлсэн хэрэг бүгд мөнгө хүүлэгчид шүү тербумаар мөнгө угааж үржүүлэгчид шүү хөөрхий муу дорд ардууд шалгуулаяа гэсэн чиг ардын хянан шалгах хорооог нь устгачихсан юм чинь засгийн газар байгуулж өх ёстой л доо
Хүү ханш 2 дээр гол тоглолтыг монголбанк хийдэг албаны эрх мэдэл мэдээлэл авах давуу эрхээрээ цөм ашиг хийдэг гарууд байна юун офшор шинхэнэ шимэгч хувалзнууд чинь энд байгаа юм бишүү
ene neg alham shuu MAH niigemiig zuv talruu yvuulah chigiig tavij chadaj bna amjilt
Ийм нэг хэлбэрийн төдий ажил хийхээ болиоч зүгээр банк бустай хүмүүсээ шалга хариуцлага хүлээлгэ одоо наадах шаардлагаар чинь бол нэрээ өөрчлөөд л болоо ш тээ
Зөв тэр шулаачингуудаас ард түмнээ аваръя.
Ямар ач холбогдолтой гэж. Нэрээ шилжүүлээд л гүйцээ
Ямар ач холбогдолтой гэж. Нэрээ шилжүүлээд л гүйцээ
Хүүг л бууруулах хэрэгтэй нэр солиод эзэмшил өөрчилснөөр нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэгтэй яг адил
гэрчилгээтэй мөртөө газраа дээрэмдүүлсэн иргэд яахаа мэдэхгүй дээрэмдэгчдэд шаардах хуудас өгдөггүйтэй адил юм байна санхүү бариж байгаа хүмүүс банкнаас бага хүүтэй мөнгө аваад үржүүлж цаашид мөнгө хүүлж болохгүй
Ах дүүгийнхээ хүүхэд, аль эсвэл золиосны нэг нөхрийн нэр дээр бүр болохгүй бол амрагийнхаа нэр дээр шилжүүлчих байлгүй дээ.
Гэрийнхэн нь үргэлжлүүлнэ гэсэн үг үү. Байдал ер дээрдэхгүй юм. Хүүлсэн мөнгөнийх нь тооцоог гаргаж хурааж авах, улсын мөнгө хүүлснийг тогтоох, ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ
Gemt heregtnuud l bna sh dee