Уг нь энэ Засгийн газрын Тавантолгойн ордыг ашиглах бодлого тийм ч муугүй байв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дор 2019 оны долдугаар сарын 9-нд 296 дугаар тогтоолыг гаргасан.
Тогтоолын дөрвөн зүйл заалтын гол агуулга нь “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжааг Хөрөнгийн бирж дээр үе шаттай эхлүүлэх”, “...Тавантолгой ордын лиценз эзэмшигчийн хувьцааг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гадаадын Хөрөнгийн бирж дээр арилжаалах”, “...Тавантолгойн ордын үнэ цэнэ, дэд бүтцийн холбогдох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн бодлогыг баталж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах” тухай юм. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК байгуулагдсан.
Ингээд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК 2019 оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Айлаар бол дөнгөж төвхнөж байтал наана нь уурхайчид эсэргүүцсээр хэд хонов. Цаана нь юу болсныг олон түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Шуудхан хэлэхэд улс төр л явж байв.
Тодруулж хэлбэл, уурхайчид жагсаж, эсвэл алхалт хийж эсэргүүцэл үзүүлж байхтай зэрэгцээд цахим сүлжээгээр “аймаар” мэдээлэл их явлаа.
Тэдгээрийг сийрүүлбэл “...Өнгөрсөн зуны наадмаар биднийг наргиж байх хооронд Тавантолгойг тасалж зарах тогтоол гаргажээ”, “...“Эрдэнэс Тавантолгой” ХК охин компаниар “Эрдэнэс Тавантолгой Майнинг” гэх ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Х.Наранхүүг томилжээ”, “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” нь охин компани боловч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүтээгдэхүүн экспортлохоос өгсүүлээд бүх эрхийг шилжүүлэн авахаар з
ажээ”, “...“Эрдэнэс тавантолгой майнинг” ХХК-д Зүүн цанхийг шилжүүлсэн нь Засгийн газар нь УИХ-ын бүрэн эрхэнд халдсан хэрэг”, “......Өнөөдрийн “Эрдэнэс тавантолгой”-н ажилчдын эсэргүүцлийн жагсаал ч үүнтэй хообоотой” гээд л үргэлжилнэ.
Ерөөс энэ бол технологи л доо.
Тавантолгойн ордод яг шунаж байгаа жинхэнэ эзэн этгээд хэзээ ч ил гардаггүй. Наанаа баахан “сэлэмчин” ажиллуулдаг.
Эзэн үр дүнд хүрч, уурхайчдын эсэргүүцэл, цахим дайралтаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх айчихав. Айхдаа уржигдрын Засгийн газрын ээлжит хуралдаан дээр “Бусад” асуудлын хүрээнд яриад “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгавал гарах үр дүнг нь тооцож ир” гэсэн үүргийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нарт өгсөн гэсэн мэдээлэл байна. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой Майнинг" ХХК-д шалгалт оруулж, дүгнэлт гаргах юм байна. Тэгэхээр энэ компанийг татан буулгах эсэхийг Засгийн газрын шалгалт шийднэ гэсэн үг.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уржигдар ч айснаа ил болгож байгаа юм биш.
Сар гаруйн өмнө нэгэн намын даргын зөвлөх ярьж эхлэхэд нь л айгаад УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарыг дуудаж “...Энэ Засгийн газрын үед IPO хийх боломж бололцоо дэлхий нийтэд алга. Боломж, бололцоо алга. IPO хийхгүй, хойшлуулна” гэчихсэн байдаг.
Угаасаа өнөөдрийн дэлхийн байдал COVID19-т дарлуулаад юун манай Тавантолгойн IPO-тай манатай байна. Цагийн сайханд төлөвлөж байсанчлан 2020 оны эхний хагас жилд Хонгконгийн Хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэдэг лөөлөө болчихсон юм.
Харин “...Яадаг ч байсан зохион байгуулна” гээд байгаа 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульдаа “...Оноо алдчих вий” гэсэн МАН-ын даргын жижигхэн айдас Ерөнхий сайдаас гарч байгаа л хэрэг юм.
Сангийн сайд, УУХҮ-ийн сайд хоёртоо “...“Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгавал гарах үр дүнг нь тооцож ир” гэснийх нь дагуу нөгөө хоёр нь шалгалт хийж, дүгнэлтээ гаргачихаад, бас энэ компанийг байгуулахад, одоо зарцуулагдаж байгаа хэдэн тэрбумын зарцуулалтын дүн гаргаад өрөөнд нь явж орно.
Уурхайчдаар илэрсэн эсэргүүцлийг “...Хүлээж авсан”, эсвэл PR-даад байгаагаар нь “...Нам дарсан” гэдгийнх нь төлөөсөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнгөрсөн онд олсон арвин их ашгаас баахан хорогдоод л өнгөрнө.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
МАН-ынхан хувьдаа сэнхэн уусан идсэнээ компанийг тараах маягаар нууж хаах гэж ч байж болно.МАН-ын хулгайч нарын хулгайлсан 390 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг ч энэ тараах асуудалтай холбоотой байж болно.
Yamar aimaar yum be. Ikh khurliin 2018 onii 73 dugaar togtooloor 2010 onii 39 dygeer togtooliin 1-d zaasan ETT companiig baiguulakh tukhai zaaltiig ene Zasag khychingyi bolgokh sanal oruulj batluulsan yum bna. Ard tymend khuvitsaag n' ezemashyylekh companiig baiguulakh zaaltiig yakhaaraa khychingyi bolgodog yum be. Ene khenii zakhialga ve ?
Ikh khurliin 73 dugaar togtooliig yaralrai khychingyi bolgokh kheregtei um bna daa. Tegekhgyi bol nuguu ard tymnii khuvitsaa ezemshdeg ETT ali khediin baikhgyo bolokh zamdaa orson um bna sh dee.
Үхэрсүх өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөөрөө цуцал гэж үүрэг өгөөд өөрийгөө загинаад ааж л явна
Улс төр бол ийм л бохир ...Олон арван жил зөв юм хийх гэсэн болон хийсэн нэгнээ эсрэг этгээдүүд хилс ял тулгаж , дарамтлаж шүүхийн өмнө авч ирж чадаад байна...Үүний цаана Монгол улс -ард түмэн л хохирсоор удаж байна.
Тэр уурхайчин гээджагссаад байгаа хатгаасчин нөхдийн бүгдийг халаад БНХАУ-аас өндөр мэргэжлийн уурхайчдыг урьж ажлуулах хэрэгтэй IPO-гоо түр хүлээгээд хямралын дараа гаргах хэрэгтэй
өөрийнхөө шийдвэрийг өөрөө цуцлах бол яав ч командир хүний зан биш дээ. ккк
Sumiya gej neg nukhur uuriikhuu ergyy zuvlukhyydteigee niilj khudlaa ylger yarisaar bgd l khamag amitnii tolgoi ergyylj bgd gargasan shiidver shyy dee. Kharin ch ikh khokhirol amsakhaas umnu aldaagaa zasaj chadaj bga khyn bol mundag khyn shyy. Zarim neg ergyy ykher shig nukhdyydiig bodvol khamaagyi dee. Khokhirol bagatai baikh bolno.
odoo zardag tsag bish olon ulsiin zah zeel hamgiin ih unachihsan bna shd Hyataduudad hamgiin hyamdaar uguh geegyi l yum bol
odoo zardag tsag bish olon ulsiin zah zeel hamgiin ih unachihsan bna shd Hyataduudad hamgiin hyamdaar uguh geegyi l yum bol
1072 хувьцааны мөнгөа төиөр замдаа зарцуулаа хүн бүр 92 төгрөг авахд юу хийх юм байрны мөнгөө 1 сар өгөх юмдах
1072 хувьцааны мөнгөа төиөр замдаа зарцуулаа хүн бүр 92 төгрөг авахд юу хийх юм байрны мөнгөө 1 сар өгөх юмдах
1072 хувьцааны мөнгөа төиөр замдаа зарцуулаа хүн бүр 92 төгрөг авахд юу хийх юм байрны мөнгөө 1 сар өгөх юмдах
1072 хувьцааны мөнгөа төиөр замдаа зарцуулаа хүн бүр 92 төгрөг авахд юу хийх юм байрны мөнгөө 1 сар өгөх юмдах
Yamar aimaar yum be. Ikh khurliin 2018 onii 73 dugaar togtooloor 2010 onii 39 dygeer togtooliin 1-d zaasan ETT companiig baiguulakh tukhai zaaltiig ene Zasag khychingyi bolgokh sanal oruulj batluulsan yum bna. Ard tymend khuvitsaag n' ezemashyylekh companiig baiguulakh zaaltiig yakhaaraa khychingyi bolgodog yum be. Ene khenii zakhialga ve ?
Ikh khurliin 73 dugaar togtooliig yaralrai khychingyi bolgokh kheregtei um bna daa. Tegekhgyi bol nuguu ard tymnii khuvitsaa ezemshdeg ETT ali khediin baikhgyo bolokh zamdaa orson um bna sh dee.
hudal.gutgeleg.bna./Sumiyabazar.bol.luivarchin.mASH.BURUU.ZUIL.HIIJ.BAIGaag.zogsooh.ni.zuv
hudal.gutgeleg.bna./Sumiyabazar.bol.luivarchin.mASH.BURUU.ZUIL.HIIJ.BAIGaag.zogsooh.ni.zuv
zuuny.medee.gegch.hudal.hutguur.soninyu.bicheed.bnaa.Uurhaichdyn.zuv.shuu.dee
ТТ-гоо одоогийн ерөнхийлөгчдөө л өгчих хэрэгтэй ш дээ. Монголын төлөө чөмгөө дундартал тэмцсэн эх оронч хүн ганц муу уурхай авахад ер нь яахав дээ.