АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвших эрхээ өвөртөлсөн, “Блүүмберг” телевизийн захирал Э.Долгион Сонгуулийн хуулийг илтэд зөрчиж эхэлсэн. Тодруулбал, тэрбээр өчигдрөөс эхлэн өөрийн нэр дэвших тойрог болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу нийслэлийн төв талбай орчимд өөрийн зураг бүхий номын сурталчилгааг хэд хэдэн газарт байршуулсан юм.
Тэрбээр “Санхүүгийн хямрал ба холбооны нөөцийн банк” номыг 2016 онд орчуулсан бөгөөд хоёр дахь хэвлэлтээ худалдаанд гаргасантай холбоотойгоор ийнхүү сурталчилж эхэлжээ. Хачирхалтай нь түүний энэхүү зурагт самбарт номын хуудас болон мэдээлэл нийт талбайн 10-20 хувийг эзлэх бөгөөд зохиогчийн зураг шууд нүдэнд тусахуйц том хэмжээтэй байгаагаас үзвэл сонгуульд зориулсан сурталчилгаа гэдэг нь ойлгомжтой харагдана.
Гэтэл сонгуульд нэр дэвшигчийн хувьд энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд нэр дэвшигчээр бүртгэхгүй байх үндэслэл болно гэдгийг хуульчид тайлбарлаж байна.
Энэ тухайд хуульч Р.Саруулаас тодруулахад “Нэр дэвшигч С
Э.Долгионы энэ асуудал нь хууль зөрчиж байж болзошгүй бөгөөд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан зурагт самбарын шинжтэй зүйлийг өөрөө нам дотроосоо сонгуульд нэр дэвшихээр болоод СЕХ-нд материалаа хүргүүлэх хугацаанд номын сурталчилгаа гэх нэрийн дор зурагт самбараа байрлуулсан байна. Үүнд Сүхбаатар дүүрэгт үү, эсвэл нийслэлийн хэмжээнд нийтэд нь үү гэдгээс хамаарна.
Өөрөөр хэлбэл, хэрэв дүүргийн хэмжээнд байрлуулсан бол дүүргийн, нийслэлийн хэмжээнд бол нийслэлийн сонгуулийн хороод сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, түүнийг хангах үүднээс эдгээр самбарыг даруй буулгах учиртай. Ингэхийн тулд иргэн, хуулийн этгээдээс зохих шатны сонгуулийн хороонд Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах тухай гэсэн агуулгаар өргөдөл гаргах учиртай юм. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-т заасны дагуу СЕХ-ноос сурталчилгааны хугацааг зургаадугаар сарын 2-22-ныг дуустал гэж тогтоосон.
Тэгэхээр нэгэнтээ нам дотроосоо нэр дэвшихээр болоод явж байгаа этгээд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1.-т заасан хууль дээдлэх, 7.4.3.-т заасан шударга ёсыг сахих зарчмыг баримтлах үүргийнхээ хүрээнд зургаадугаар сарын 2-ны өдрөөс зөвшөөрөгдсөн байршилд зурагт самбараа байрлуулах учиртай” гэлээ.
Сэтгэгдэл0
Очоод хаглах хэрэгтэй.
хаглачих кккккк
Хэний гутлын алчуур гэлээ Саяхан эздийг нь биччихсэн байсан
Монголоор олигтой ярьж чадахгүй баас шиг хулгайчийн ном орчуулдаг гэж ёстой шаах биз.
Чи нэг ном орчуулчаад олон юм хуц
mandat ogch bolohgui.iim l huuliin medlegtei humuus ih hurald garna gej vaana da,
монголоор ярьж чаддаггүй лалар яаж ном орчуулах вэ?
Zurag ruu budag shursh
Zurag ruu budag shursh
Мууг дагавал могойн хорлол гэдэг юм. Луйварчдын гар болсон хүнд монголчууд санал өгөхгүй.
Хямрал гэж байхгүй биднийг тэд хуурдагт гол учир нь байгаа юм Бид баялаг их ард түмэн зөвхөн уурхай биш...
Хулгайгаар сурталчилгаа хийж гараагаа эхэлж байгаа хүн ямархуу сэтгэхүй хандлагатай нь ойлгомжтой. СБД сонгогчид мэдээж сонгохгүй ч гэсэн төрийн байгууллага хариуцлага асуух ёстой.
Харин ч дэмжиж байна шүү, Боловсролтой мундаг хүн байна лээ та нар харлуулах гээд чадахгүэ
Орчуулгын номыг ном гэхгүй. Энэ бол зүгээр соёлын бараа шүү дээ. Бараа бараадаа тархи угаах гэсэн бараа. Монголд таарахгүй үзэл суртал бичсэн хог. Энэ хүн гадаад хэлийг жаахан сурсан. Монгол хэлийг огт сураагүй харь элэгтэй шаар байна.
Сонгуулийн хороо хуулиа баримтлаад буулгачих хэрэгтэй.
Самбарыг Захиргаа болон хууль сахиулагчид ,СЕХ -ноос Мэдэгдээд буулгах биш уу?! Энэ мэтээр Сонгогчидод Хууль зерчсен уйлдэ гаргасан Нэр дэвшигчдэд Хатуу анхааруулах бус уу? Долгион соелтой хумуужилтэй мэдлэгтэй бол Яав ч ийм зерчил гаргахгуй ! Гэтэл энэ мэт Авир гаргах нь еерийгее л Доромжилж буй ?!
Сда, жаахан юм байж бүүр нэг муу юмандаа гаршчихсан, ах нараасаа сураа биз.
Ийм л зальтай этгээдүүд сонгуулд орох гээд байгаа юмдаа
Cанаатайгаар ил мөртлөө далд суталчгаа мөн, энэ этгээд их хуралд ингэж л ажиллана, мөн чанар нь.
Баян Цэрэнпунцагийн хүргэн болж эхнэр хүүхдүүдээ хаяж хүн чанар чансаагаа харуулсан одоо баяны мөнгөөр улстөрд орж улсыг самарна дэлхийгээс ийм мэт гар хөл шуналт луйварчид зайлаарай
Сонгуулийн хороо сонгогдох эрхийг цуцал хууль зөрчиж эхлэж байгаа хүн цаашид ч ийм л байна
Долгионийг сонгохоо болилоо
Би ч гэсэн нэрийг нь дугуйлхаа ероосоо болилоо
Энэ тэгээд хэн нэгний бууний нохой бол яах уу жишээ нь сахал эрдэнэбилэгийн