“Та бидний эвсэл”-ээс МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэсэн ч түүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн ээлжит оролдлогыг МАНАН бүлэглэл хийж, эхэллээ. Сонгуулийн хуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэх заалт оруулж, баталлаа. Үндсэн хуулийн цэц энэ заалтыг хянаад Үндсэн хууль болоод өөрийн байгууллагын өмнө гаргасан дүгнэлтээ зөрчиж, хүлээж авахаар шийдвэрлээд байв. Эрх баригчид ийм үйлдэл хийсэн ч Н.Энхбаярт шүүхээс сонссон авлига албан тушаалын хэрэг байсангүй. Учир нь 2012 оны Улсын дээд шүүхийн 775 тоот тушаалд албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тухайлбал, тогтоолын хоёрдугаар хэсэгт “ТВ-9” телевизтэй холбоотой маргаан, МИАТ-ийн онгоцоор ном зөөлгөсөн гэх асуудал, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг шахсан гэх албан тушаалын хэрэг нь нотлогдоогүй үндэслэлээр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Энэ шийдвэрээ анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулсан байдаг. Тэгэхээр ямар нэгэн албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр шийтгэгдээгүй учраас өнөөдөр түүний нэр дэвших эрх нь нээлттэй гэсэн үг.
Асуудал хуулийн байгууллагын хүрээнд ийм байтал нэр дэвшигчийн материалыг бүрдүүлэх явцад ЦЕГ-аас лавлагаа гаргахдаа түүнийг албан тушаалын хэргээр шийтгүүлсэн мэтээр бичиж, ирүүлжээ. Монгол Улс анхан, давж заалдах, дээд шүүх гэсэн гурван шатны шүүхээр аливаа хэргийг шийдвэрлэдэг. Ингэхдээ Үндсэн хуульдаа Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна, түүнийг заавал дагаж мөрдөнө гээд заачихсан. Гэтэл ЦЕГ-аас Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон лавлагаа ирүүлсэн нь Үндсэн хууль болоод Дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн үйлдэл юм. Нөгөө талаар 12 жил өнгөрсөн ч МАНАН бүлэглэл энэ хүнийг сонгуулийн өрсөлдөөнд оруулахаас, олонхийн санал авч, ялалт байгуулчих вий гэдгээс үхтлээ айж байгааг харуулж байна гэж ойлгож болно.
Энэ талаар хуульчдын байр суурийг хүргэж байна.
Өмгөөлөгч, доктор Л.Мөнхсайхан: Н.Энхбаяр даргын хэлмэгдэгдэж шийтгүүлсэн нь өмчийн хэрэг
-ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа О.Зоригт гэдэг хүн иргэний эрх зүйн байдлыг дордуулсан худал ташаа мэдээлэл ирүүллээ. Дээд шүүхээр хэрэгсэхгүй болсон заалтыг хүчээр Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон гэж буруу бичсэн. Яг Дээд шүүхийн тогтоол дээрээ “нотлогдоогүй үндэслэлээр” хэрэгсэхгүй болсон гээд цагаан дээр хараар биччихсэн. Тэгэхээр Сонгуулийн хуулийн 29.8 дахь хэсэгт заасан Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гэх заалт нь Н.Энхбаяр даргад ямар ч хамааралгүй. Н.Энхбаяр даргын хэлмэгдэгдэж шийтгүүлсэн асуудал нь өмчийн эсрэг гэсэн ангилалд багтдаг.Тэгэхээр хэлмэгдүүлэлт үргэлжилж байна.
Хуульч, өмгөөлөгч Б.Оюунбилэг: Дээд шүүхийн тогтоолыг давсан тодорхойлолт гэж байхгүй
-Үндсэн хуулийн 52 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн тогтоол эцсийнх байна. Хүчин төгөлдөр болсон тогтоолыг төрийн байгууллага, бусад этгээд заавал дагаж мөрдөнө. Хэрэв УДШ-ийн шийдвэр хууль зөрчсөн бол дээд шүүх өөрөө хүчингүй болгоно гэсэн заалт бий. Гэтэл Үндсэн хуулийн энэ заалт, УДШ-ийн тогтоолыг давсан тодорхойлолтыг ЦЕГ ирүүллээ. Энэ нь төрийн албан тушаалтан хуульд заасан өөрийн эрх хэмжээг хэтрүүлсэн үйлдэл боллоо.
Санаатай үйлдэл гэж хардаж байна. Яагаад гэхээр Улсын Дээд шүүхийн тогтоол, Анхан шатны шүүхийн тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал гээд бүх мэдээлэл төрийн байгууллагад бий. Бид үүнээс өмнө энэ талаар лавлагаа авсан.
Тэгэхэд Эрүүгийн хуулийн 150.2-т заасан өмчийн эсрэг хэрэг гэсэн тодорхойлолт ирүүлсэн. Гэтэл түүний дараа буюу нэр дэвшигчийг бүртгүүлэхээр лавлагаа авахад эргээд өөрсдийнхөө гаргасныг үгүйсгэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Энэ нь ямар ч үндэслэлгүй. Би энэ Н.Энхбаяр даргын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Анх 2012 онд прокуророос нийтдээ таван зүйл дээр яллах дүгнэлт ирүүлсэн.
МИАТ,”Эрдэнэт” үйлдвэр, “ТВ-9”, “Улаанбаатар таймс”, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой асуудал багтдаг. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс МИАТ-тай холбоотой асуудлыг хэрэгсэхгүй болгосон. Үлдсэнийг нь УДШ хэрэгсэхгүй болгосон. Ийм байхад ЦЕГ лавлагаа гаргахдаа Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн. Бид Дээд шүүх, УЕП-ын архивт хандаад байна.
Хуульч С.Батбаатар: Ийм лавлагаа гаргасан нь эргээд албан тушаалын гэмт хэрэг болно
-Бид Үндсэн хуультай. Үндсэн хуульдаа Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна, түүнийг заавал дагаж мөрдөнө гээд заачихсан. Тэгэхээр О.Зоригт хурандаагаас асуумаар байна. “Дүүргийн шүүхийн шийдвэр эцсийнх юм уу, Дээд шүүхийнх эцсийнх үү” алийг нь бид дагаж мөрдөх юм. Үндсэн хуульдаа бол тодорхой заагаад өгчихсөн байдаг. Ийм байхад цагдаагийн хурандаа хүн ийм лавлагаа гаргаж өгч болохгүй. Энэ нь эргээд албан тушаалын гэмт хэрэг болно. Иргэний Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан үйлдэл болно.
Дээд шүүхийн шийдвэрийг давсан лавлагаа гаргаж өгсөн О.Зоригт өөрөө хэн нэгний захиалгаар ажиллаж байна. Ийм хардлага төрж байна. Тэгэхээр цагдаагийн албан хаагчийн энэ үйлдэлтэй холбоотой асуудлаар ч зохих шатны байгууллагад хандана.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр Дээд шатныхаас давуулж авч үзээд байгаа юм гэдгийг тодруулна. Н.Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оруулахгүй байх нь хэнд ашигтай юм бэ. Хүний сонгох сонгогдох эрхийг ямар учир шалтгаанаар хязгаарлаад байна вэ гэсэн маш олон асуулт байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
МАН бусдыг идсэн уусан, гэмт этгээд мэтээр цоллох тусам өөрийнх нь нэр хүнд навс унаж байна. ГОЁ. ӨӨРӨӨ ЦАГААН ХЭРЭЭ ЮМУУ. БУЛАЙГАА УЛАМ ДЭЛГЭЖ БАЙНА. ЭХ ОРНЫ МИНЬ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙ БҮХНИЙГ ХАРИЙНХНЫ ГАР ХӨЛ БОЛЖ ХЯДАЖ, СҮЙТГЭЖ БАЙСАН ХУУЧИН ЗАН НЬ ХЭВЭЭР БАЙНА. ИЙМ ЗАН МОНГОЛД ХЭРЭГГҮЙ. БОЛОВСРОЛТОЙ Ч ЮМ ЭДЭН ДОТОР АЛГА ДАА. ХАРИН ЭНХБАЯР БОЛ УДИРДАГЧ ШҮҮ. ЧАДАЛ НЬ БАЙВАЛ Ц.НЯМДОРЖ ЭНХБАЯРТАЙ ХАЛЗ ӨРГӨЛД. ЭНХБАЯР ДЭНДҮҮ ХОЛ ХАЯНА ДӨӨ. нямдорж ОДОО БОЛСООН,
Hunii songogdoh erhiig haaj baigaag eserguutsej bna
МАН нь ч,МАХН нь ч,Шүүх нь ч цагдаа нь ч таарсан таар шуудайнууд,Наамбарваан нь ч хулгайч,авилгач,айгаад байгаа МАН нь ч авилгач хулгайчид,үзээд бай аль нь ялахыг харий
МАНАН гийн загалмайсан эцэг Н Энхбаяр байсан шүү дээ 3 сарын ой санамжтай Монголчууд бид Н Энхбаяр хаан байсаныг амархан мартжээ Н Энхбаяр МАНАН тай идсэн уусанаа булаалцдаж хөөгдөөд дараа нь идсэн мөнгөөрөө МАХН ыг байгуулсан
ӨРСӨЛД
Н.Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оруулахгүй байх нь хэнд ашигтай юм бэ. Хүний сонгох сонгогдох эрхийг ямар учир шалтгаанаар хязгаарлаад байна вэ гэсэн маш олон асуулт байна.
МАНАН ч бай, МАХН ч бай ... ичих нүүргүй луйварчид, хулгайч нарыг сонгохгүй байх нь ард түмний болоод улс эх орны эрх ашигт л хэрэгтэй дээ
Намбарын Энхбаярыг Эрдэнэтэд очиж мэнгэт шахаачинтай өрсөлдөхийг уриалж байна.
Намбар ванд Эрдэнэтэд очих зориг зүрх байна уу?
Manai tsagdaagiin vnen nvvr tsarai ni ene !!!!! TSAGDAAGIIN VNEN NVVR. TSARAI ni ENE !!!
Enhbauar odoo l garch chadahgvi yum bol daraa ni hench toohgvi
Энх-ээс айх юм юу байгаа юм. Орчуулга хийхээс өөр мэдлэг түүнд байхгүй. Өмч хувьчлалын хууль зөрчиж олон обьектыг бучигнуулж түүндээ тохирсөн ял авсан.Эрх мэдэлтэй байхдаа боловсон хүчний талаар алдаатай бодлого явуулж байсаны гор өнөө үед төр, засаг, намд гарч байна.үүнийг хийсэн хүн бол яах аргагүй Энхбаяр.
Энхбаярт арайл шудрага бус хандаад байна.
өш өвөрлөдөг хүн
энэ хун чинь энэ тер засгийг ийм болгосон хун шавь нар нь багшаасаа айдгийм байгаа биздээ Тэгэхээр багш шавьгуй сонгоелдоо
tasarhai garna, hogchuul bugd demjine
Энхбаяр сонгуульд орлцохоос гадна сонгуульд ялах юм байна. Тэгээд илрээгүй үй олон гэмт хэргийг ил болгоно. МАНАН устана.
Эрх баригчид болон бусад нам Энхбаяраас юундаа айгаад байгаа юм. ШУДАРГА ЁС гэж байдаг бол түүнтэй сонгуульд өрсөлдөөд чадлы нь үзэх хэрэгтэй юм. Энхбаяр моннгол түмэнд хэрэгтэй юм хийх үү үгүй юу гэдгийг нэг харах хэрэгтэй. Тэр С.Баяр.Ц.Элбэгдорж шиг эх орноо худалдаагүй
hhe odoo hasbal manan bvleglel tcusandaa jiveh blgvi
Айн айцгаана уу.
Энэ удаа 49%-ийнхнийг бүрэн алж дуусгавал Монгол зөв замдаа орно Бурхан ч туслана Энхбаяраас Элбэгдорж Хурц нар хамгийн их айж байгаа бүхнээ бариад Энхбаярыг гаргуулахгүй байыхаар гүйж явааг бүгд мэднэ Гэхдээ саар бүхний хугацаа дуусаж сайн бүхэн эхэлж байна Элбэгдоржоо
manan avilagchid uursduu dewshine . enhbayriig dewshvvlehgvi gebel tcusandaa jibj vhetcgeeh blgvi .
Энэ Хурандаа О.Зоригт гэх хүн жинхэнэ Улс төрийн захиалгаар ажиллаж байна.ЦБ-ын нэр хүндийг гутаасан,мэдлэг боловсролгүй,хүний эрх,эрх чөлөөг боомилсон "дарангуйлагч" цагдаагийн эрхэм дээд "ХУРАНДАА" цолыг шавартай хутгаж буй энэ этгээдийг нэн даруй үеийн үед алдраа дуурсгаж яваа хүндтэй энэ алба, байгууллагаас үтэр түргэн зайлуулах ёстой.
Энхбаяр намдаа залуучуудыг олноор нь авсан нь тэд одоо уурхай лиценцээр баяжаад өөрийг нь ял авч бхад тоохгүй хаясан учир тэднээс өшөө авах гээд нөгөөдүүл нь түүнээс айгаад бгаа юм бна аргагүй л их нүгэлтэй улс юм даа
Энхбаяраас айсан хүмүүсийн нэгдэл бол МАНАН.
Мунхаг мань мэт нь ойлгохгуй юм бутэн 3 сонгууль дамжуулаад МУ ын засаг тор ганцхан Энхбаяр гээчтэй байлдаад тэрнь ганц дайчин ганцаардахгуй гэгчээр шантрахгуй зутгэх юм .Бид чинь зодуулаад байгаа талд нь орчдог синдромтой ард тумэн шдээ
Ger buleeree ner devshideg gene.
Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүй байх нь хэнд ашигтай юм бэ. Хүний сонгох сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу зүйл.
urt schar deelt Enchbayar ter chuugee avaad zail uz
Хууль хучний блага нь оорсдоо нудний булай болоод байхад юун ардчилал,албан тушаалын хэрэг, сонгууль гэж яриад яах вэ, дээ. Ер нь будилаан ай болох дохио, санамж огоод эхэлж бгаа юм бишуу. Манан байхад юунд итгээд яахав болж. Дарангуйлал хучээ авч эхлэх нь.
Энэ хүнээс айж байгаа нь тодорхой тиймээс сонгоод гаргаад ирэх ёстой
Идэж уухын төлөө юу ч хийхээс буцхааргүй болсон аймшигт нийгэм ирээдүй залуу үедээ ингэж үлгэр жишээ болж байна мянга худлаа ярьж хүн хэлмэгдүүлсэн ч монголчууд өөрийн гэсэн бодолтой харах нүд, сонсох чихтэй хүмүүс одоо болих хэрэгтэй өөрсдөөсөө ичиж амьдар ёс суртахуунтай бай монголчууд бүгдийн мэднэ
Нээрээ Энхбаях Нямдорж нарыг нэг тойрогт үзэлцүүлэх юмсан сонгуультгэж тэрийг л хэлэх бхдаа
Manan,Enhbayr 2 ygtaa neg teregnii 2 dygui shu de. 2 laa Zaila.
Avilgalin zagalmailsan etseg mini
Сонгуулийн ерөнхий хороо нь цагдаагийн байгууллага ийм л тодорхойлолт өгсөн ш дээ.Гээд хасах байлгүй. Өмнө ч тэгж л байсан. Хэн нэгэн албан тушаалтан илэрхий худал тодорхойлолт хийж өгсөн нь тогтоогдвол өөрийг нь албан тушаалын хэргээр шийтгэх хууль байхгүй бол тухайн өндөр албан тушаалын хүн захиалгаар дуртай шийдвэрээ гаргаад хүн сонгууль болгонд оролцох эрхээ хасуулаад байж таарахгүй ш дээ. Үндсэн хууль зөрчих эрх ямарч албан тушаалтанд байхгүй.
Жинхэнэ авилга,албан тушаалын хэрэгтэндээ ял өгдөггүй. Захиалгаар өрсөлдөгчөа ямарч үндэслэлгүйгээр тийм яланд унагаж, нэг хүнд зориулсан хууль хүртэл гаргаж байна.Тэр хуулиар жинхэнэ авилга албан тушаалын хэрэгтэнгүүд хэзээ ч шийтгэгдэхгүй. Ийм л юм амь бөхтэй , хууль хяналтын байгууллагуудад байсаар л байна.
МАХН бол МАНАНгаас хавьгүй дээр, эх оронэчдын нэгдэл билээ. Энхбаярыг дэмжье.
ENE H. ENXBAJARIIG SHAR XADNII ABTOBUUCAND CUULGAAD JABUULCHIX CONGUUL DUUSTAL TENDEE AMIA ARGALAAD BAIJ BAINA BIZ
Жинхэнэ хуйвалдааны маягийн хэлмэгдүүлэлт харагдаад байна. Ийм л муухай улс бидний дээр өтгөн шингэнээ асгаад сууж байна гэдэг Ардын уран зохиолч, эрдэмтэн Л. Түдэв агсаны хэлсэн үг санаанд ороод байгаа юм даа. Тэр Зоригт гэдэг хурандаатай хариуцлага нэхэхучиртай. Энэ бол тэр хүний хийсэн нүгэл, хэлмэгдүүлэлт.
Нэг л сэжигтэй байгаа юм даа.
Энэ Монгол улсыг яг хэн удирдаад байдаг юм эрх мэдэлтэнгүүдийг чинь гадныхан худалдаад авчихсан тэд юу гэж хэлнэ тэдний үгээр яваад удаж байна .Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй гэдэг нь гадны захиалга.
Avilagjsan man uursduu ner dewsheed enhbayriig dahin hasna gebel tcusan dalaid ni jibvvleh heregtei .
Энхбаяр дарга хуулийн дагуу л хариуцлагаа хүлээсэн. МАНАН гэгчид холбогдох нэгэн. Өнгөрсөн 30 жилд тодорсон төрийн 3 өндөрлөгийн нэг шүү дээ. 2000-2009 онд эрх мэдэлтэй байхдаа бусдаас илүү үйлс бүтээгээгүй болохоор одоо ард иргэд, сонгогчид итгэхгүй дээ.
Оросын их орыг тэглэж Мянганы замыг эхлуулснийг чи мэдэхгуй дээ эргуу толгойтой умхий амтай Илжиг Минь
Зоригийн үйлдэл Илт албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бна
Enhbayariig yaj iigeed gargana,ene ylsad heregtei hun.tednii bagiinhanaas ch nileed humuus garna.
Одоогийн их хуралд сууж байгаа өмнө нь сууж байсан хулгайч луйварчдын дэргэд бол Энхбаярын хэрэг элэг элэг. Яагаад сонгууль болохоор л Энхбаярыг өрсөлдүүлэхгүй байгаа нь их сонин. МАНАН- гийн нөхдүүд их л ной той гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ..
Монголын жинхэнэ ууган ганц нам байсан нь МАХН шүү дээ.
ENE 3-N NAMIIG BAILDAXIIN XARAX CONIRXOL MASH IX BAINA BI L ENE 3-N NAM BOLON TEDNII LUIBARCHDAD CANALAA OGOXGYI ER N MONGOL ULC XOGJNUU URUUDAX N NADAD CONIN BISH BI 30-JIL XARCAN XANCAN TER CONGUUL NADAD DAANSH CONIN BISH
MONGOLCHUUDAA TA BIDEN DURTAIGAA CONGOX ERXTEI XARIN NEG NOBSHIIG CONGOCHIXOOD DARAAN BITGII ZOBLON TOOCHOOD TER CONGOCON BAASIIGAA XARAAGAAD BAIGAARA 30-JIL YAJ ELGEEREE XEBTCNEE BITGII MARTAI DURTAIGAA CONGO DUURAA CAIN TAB DARAAN ZOBLONGOO OOROO UURCH YAB DAA
Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй бол ард жагсаал бослого гаргана. Сонгуульд данлаа хоосон цаас өгнө. Сонгуулийн дараа 7 сарын 1 болно.
Энхбаяраас их айж бна. Бүгдийнхэн ноог мэдэх болохоор