Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс “Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.долларыг хурааж авсан” гэх тайлбар бүхий бичлэг зарим мэдээллийн сайт, нийгмийн сүлжээгээр цацагдаж байна.
Иргэн Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.205.200 ам.доллар, түүний хамаарал бүхий бусад этгээдээс хураасан зэрэг нийт 1.445.200 ам.долларыг улсын орлого болгох тухай шүүхийн шийтгэх тогтоолд заасан байна. Г.Жаргалан нь шүүгчийн албан тушаал огт эрхэлж байгаагүй бөгөөд бусдад хахууль өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн.
Иймд илтэд худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Цаашид дээрх худал тайлбар мэдээллийг санаатайгаар түгээсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авахыг мэдэгдье.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл0
Их наядын Асгатыг яагаад анх хольцоогүй төв халх Ми овогт алдарт уяачийн агт гал галын уяач Мөнгөншагай авсан нь л сонин байна. Дараа нь тэр дамлаж заралцаад хоорондоо зөрөлдөж бөгсөө ухалцах ингэхэд ер нь хэнд сонин юм.
ШЕЗ дарга нь сая доллартай шүүгч байж болдоггүй юм уу? гэж байсан. Тийм хүмүүсээс бүрддэг ШЕЗ авилгалд идэгдсэн байж шударга юм шиг мэдэгдэл хийхээ боль. Муусайн хонгилынхон.
За манай шүүгч нар хахууль авдаггүй гэж л битгий хэлээрэй дээ. Баттулга ерөнхийлөгч шүүхийн нэр хүнд үнэхээр тааруухан байгааг хэлсэн шүү. Эсвэл тэр хүн шүүхийн нэр хүнд нь сайн байхад худал мэдээлэл түгээгээд байна уу?
Шүүх гэхээр хахууль гэж ойлгогддон болсон нь Элбэгдоржийн "гавъяа" гэж хөдөө хотгүй шуугина.
Унэн шуудээ. Илбэжооржын Янкуудын ажил менеес мен.
За " Жаргалан " тийм байж гэе , нөөгөө бусад шүүгчдээ яахав - " гавьяат " өөрийгээ боймлогч , оргон зайлагч хүү , ял авагсад , ялаас түр мултраад байгаачууд , бусад өчнөөн төчнөөн баагийнууд аа ЯАХАВ - мэдэгдэл гаргаач ...
Shyyhiin ers shinechlel hiih cag boljee.avilga alban tushaaliin heregt holbogson bol ajlaas shuud huuh heregtei.49 hergees tatgalcan shyygch geh manangiin tuluulugchiig shiitgej shyyhiin baiguullagaas huuh heregtei
Дампуурсан Шүүх өөрсдийгөөл хичээж үз,та нөхдийн зарим шийдвэрүүд үнэхээр ард түмний эрх ашгийн эсрэг гараад байдгийг хэзээ зогсоох бол.Авлигатай үнэхээр тэмцье,таслан зогсооё гэж байгаа бол шийтгэлийг чангатгаж байж бусдад үлгэр дууриал болох учиртай биш үү?