sonin.mn
Монголын Хүний Төлөө Намын дарга Х.Бат-Ялалтад холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  10:00 цагт эхлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Бат-Ялалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Х.Бат-Ялалтад урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байна.
 
 
 
Шүүхээс шүүгдэгч Х.Бат-Ялалтыг урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэн түүнд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнд холбогдох эрүүгийн хэргийн хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 09:00 цагт товложээ.
 
 
Иргэн Л.Эрдэнэчимэгээс гаргасан гомдлын дагуу Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.
 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар