sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Land Cruiser” маркийн автомашин “Toyota” маркийн суудлын тэрэгтэй мөргөлдсөн осол 15.00 цагийн орчимд Хүй долоо хутагт гарчээ.
 
Ослын шалтгааныг тодруулахаар Тээврийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.
Тээврийн цагдаагийн албанд өнөөдөр 15.50 цагийн байдлаар иргэдээс нийт 77 дуудлага мэдээлэл ирүүлээд байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 56 дуудлага ирсэн бөгөөд ослын. улмаас зургаан хүн гэмтсэн байна.
 
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат хэлэхдээ “Хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигчидийг тээврийн хэрэгслийг хотоос гаргахгүй мөн аймгууд руу оруулахгүй, гаргахгүй буюу замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй ээжүүд өвөр дээрээ авч явах зөрчил их байна. Энэ бол маш эрсдэлтэй. Бага насны хүүхдийг заавал зориулалтын суудалд тээвэрлэх ёстой. Мөн автомашины даац маш их хэтрүүлж байна. Орон нутгийг чиглэсэн иргэдийн урсгал хөдөлгөөн ихэсч, автозамын ачаалал үүсээд байна. Тиймээс жолооч нар цаг хэмнэж, зам товчлох гэж урсгал сөрөх, замын хөвөөгөөр явах зөрчил цөөнгүй гаргажээ.  Мөн замын ачаалал сийрэг болсон үед хурд хэтрүүлэх тохиолдол гаргасан байна” гэлээ.  
 
 
 
Б.Содгэрэл
Эх сурвалж: Монцамэ агентлаг