sonin.mn
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны долдугаар сарын 27-31 өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 67 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс дөрвөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 50 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.
 
 
 
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 479 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор ажиллагаанд 459 хэрэг шалгагдаж байна.
 
 
 
Мөн долдугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 124 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.
Өнгөрсөн долоо хоногт 218 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 355 урьдчилсан мэдүүлгийг хянасан байна. Хянан шийдвэрлэсэн 124 мэдүүлгээс:
 
ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 104,
хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 4,
ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй,
ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 16 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгчээ.
 
Эх сурвалж: АТГ