Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд иргэн А-гийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд 2 хүн нурангид дарагдсан тухай дуудлагыг 2020.08.14-ний өдрийн 13:00 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж эхэлсэн.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагч мөн өдрийн 20:10 цагт осол болсон газар очиж, ослын газарт дүн шинжилгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт хүн хүчээ 2 хэсэгт хуваан 2, 2 цагаар сэлгэн ажиллуулж байна.
Тус уурхайн 40 орчим метр гүнд хонгилд шороо нурсан. Осолдогчид хоорондоо 5 метр зайтай хонгилд байж болзошгүй байгаа бөгөөд уурхайн хонгилд суулт өгсөн, шороо дахин нурах эрсдэлтэй байна.
Мөн өнөөдөр буюу 2020.08.15-ны өдөр ОБЕГ-ын даргын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас дахин нэг бүлэг хүч нэмэгдүүлэн ажиллахаар замд гарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Иргэн А гийн уурхай гэнээ? Иргэн О даргын л хамсаа байдаг байгаа даа.
Oyu dargaa ochooroi
Юм гарахаар орчин уеийн нэртэй генералууд гарч ирдэг ямар тэд нар шууд орох биш ямар хэрэг байнаа ийм хогийн генералуудаа цоолооч монголд дайн гарч байгаа биш ямар хэрэг байнаа!!! Зугээр л нэг орон тоо боглогч, би цэргиийн албанд байхдаа цэргийн оедлын тохируулгын механих хиийж бух ажлыг зохцуулдаг байлаа тэр уед ээлжиндээ 300-н ажилчид,тэхник ходолж 2 ээлжээр 3 жилийн цэрэг, офчерийн хувцасыг уйлдвэрлэж байсан команд авсан цэрэг хун сайхан дарга нарын ачаар бух юмыг зохицуулдаг байлаа одоо алган дээрээ нэгч баярын бичиггуй гомдож явдаг!!! З.Батсайхан 162-р анги!(1982-1985) он.
Үхсэний чинь онцгой байдал, та нар үер усанд хүн үхэхийг хүлээж байгаад олж ирчихээд нэг их гененрал энэ тэр гэж хуцдагаа болиорой Урьдчилан сэргийлэх нэг ч ажил хийхгүй, байгууллага, иргэнд албан шаардлага өгөөд араас нь биелэлтийг нь хөөцөлдөөд явж байгаа юм би л лав энэ Монголд хараагүй шүү Зайлаарай
Нүхэн жорлонд биеэр орж нялх хүүхдийн амь аварсан цэрэгт улсын баатар цолыг шууд олговол зохино.
oyunerdene novshiin hiig baigaa agil hohin uher monguunuud
NAAD NURCAN XONGIL URUU TER MUU BAAC GENERAL ARIUN-BUYANG OORIIN ORJ TER 2-R XYNIIG ABRUULAX XEREGTEI MEDEEJ GENERAL XYN BOLCON XOIN MASH IX TURSHLAGTAI BAIJ TAARNA