sonin.mn
2020.09.09-ний өдрийн 07 цагийн орчим Ховд аймаг Манхан сумын Баянгол баг “Талын толгой” гэх газар /аймгийн төвөөс зүүн тийш 55км/-т асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 3 настай, эрэгтэй, А-н амь хохирч, жолооч 24 настай, эрэгтэй Х, зорчигч 28 настай, эмэгтэй Ж, 22 настай, эрэгтэй, Б, 2 настай, эмэгтэй Н нарын 4 хүн гэмтсэн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
 
Жолооч та хэт их ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна.
 
 
 
 
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.
 
 
Тээврийн цагдаагийн алба