sonin.mn
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьяан, улс төр судлаач О.Чулуунбилэг, АН-ын гишүүн н.Цэрэнбат нар мэдээлэл хийж, сонгуулийн санал тоолох хар машинтай холбоотой гар утасны нууц бичлэгийг дэлгэлээ.
 
Бичлэг болон мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

1. Эхний бичлэг.

Б.Сэмжидмаа: - Тийм, маш аюултай тээ?
Икс ХҮН - ...Тийм, энэ нөгөө яагаад гэхээр бид нарын хооронд нууцын зэрэглэлтэй хийгдэж байгаа асуудлууд маш их байна. Ямар нэгэн байдлаар эргээд фактууд, дуу хураах ч юм уу, бичлэг хийх ямар нэгэн асуудал бол байхгүй шүү.
Б.Сэмжидмаа: - Мхн, за эгч нь бол яг үнэнийг хэлэхэд эхлээд тийм юм байж болдог! юм уу? гэж асуусан тээ. Тийм юм байж болдог юм уу? Гэхдээ, яахав хүн болгон л хэлдэг л дээ. Хүн л хийж байгаа юм чинь тиймэрхүү зүйлс байж болдог л гэж байгаа юм л даа. Гэхдээ энд бол одоо миний талаар ч юмуу хувь хүний талаар сөхөж биш, эерэгээр бодоход би өөрийнхөө л эрх ашгийн төлөө л ярьж байгаа юм. Тэгээд дүүргийнхээ намын 250 хэдэн мянган сонгогчид, дээрээс нь бас цаашлаад нэмэгдэх байлгүй тээ? Тэгээд бид нар өнөөдөр нөхцөл байдлыг мэдэж байгаа учраас зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүс хувийн эрх ашгаараа хувийн юм хийдэг болвол бас тийм юманд орж байгаа юм билээ гээд ярьдаг. Айдас, хардлага хардалт ч юмуу... бүр бүхий л төвшинд байдаг. Ийм зүйлийг бас байдаг л гэж хүмүүс ярьсаар л...Тэгэхээр би мэдэхгүй байгаа учраас тийм хүмүүс бас ямар учиртай юм...төрийн эрхийг хууль бусаар авч байгаа үйлдэл л байгаа байхгүй юу... Гэхдээ яахав, би итгэж байна...
 
(Гангамөрөн гаднаас орж ирэв)
 
Г.Гангамөрөн: - Тийм учраас асуух юмнуудаа ний нуугүй асууж...Аа бид ямар нэгэн байдлаар итгэлцэхгүй, цаашаа явахгүй гэж үзвэл хэн нэгнийгээ хорлох гээд тийм асуудал бол ерөөсөө байхгүй.
Икс ХҮН: - Аан, тийм асуудал бол байхгүй, байхгүй
Икс ХҮН: - Энэ дээр ерөөсөө 2 л ажиллагаа явагдана. Энэ дээр нэг ийм баталгаа байгаа.
Г.Гангамөрөн: - За?!
Икс ХҮН: - За яах вэ гэхээр, энийг эндээс араас нь энийг гээд, энийг одоо яаж тэнцүүлэх вэ, яаж илүү гаргах вэ гээд энэ дээр л ерөөсөө бид нарын хийх ажил хэрэг болно
Г.Гангамөрөн: - Харин яг яаж?
Икс ХҮН: - Бүр татаж ирж нарийн ширийн юмнуудыг бол ярих гээгүй шд. Цаасаар нь гар тооллого хийчихээд ахиад зөөгөөд зай гарчихаж байгаа шд.
Б.Сэмжидмаа: - За одоо жишээ нь МАН-аас Сэмжид, АН-аас Энхболд бид 2 нэг тойрогт өрсөлдөж байгаа. За би дугуйлахдаа бол хэнийг ???-г дугуйлна. Энэ санал над дээр ирэх хэрэгтэй байдаг. Энийг яаж ирүүлэх үү?
Икс ХҮН: - ...одоо нөгөө бодит саналууд явж байгаа шдээ. Бодит хүмүүсийн. Тэрнээс өмнө бид нар одоо энэ Сэмжидмаа дарга дээр ч юм уу юу яачихсан байх ёстой гэсэн нарийн төвөгтэй юмнууд бол бий... Программ чинь өөрөө бүх юмаа зохицуулаад та хэдийн өгсөн нэрсийн жагсаалтаараа урьдчилаад... Одоо ерөөсөө ажиллагаа яваад эхлэх юм бол урьдчилаад хэсгийн хороон дээр ч юмуу тээ, хичнээн саналын хуудас ирэх гэх мэт мэдээллээ урьдчилаад авчихна шдээ. Тийм, тэгээд тэрэн дээр л ерөөсөө бүх юм хийгдэнэ. Эргээд машинаар тоолсон гараар тоолсон хоёр чинь таарч байх ёстой. Ерөөсөө л гарч ирэхдээ үр дүн нь гарын тооллого машины тооллого хоёр чинь л яг адилхан байна л гэсэн үг. Хэрэв бид нарын хооронд бүр яг итгэлцлэлийн асуудал байхгүй, яг хамтраад хийе гэх юм бол бид нарын зүгээс бүх ажиллагаанд бэлэн. Зөвхөн Баянгол гэх юмуу, нийслэл дээр гэх юм уу.
 
Б.Сэмжидмаа:- ...Уншихад л энийг баллаад, энийг уншаад гардаг л бол шууд ДАВАЙ!...Уншуулаад л тестлээд үзэхэд л өөр хүн дугуйлчихсан байхад Сэмжидмааг л дугуйлчихсан гараад ирвэл болж л байгаа байхгүй юу.
Икс ХҮН: - Гэдэг шиг байхгүй юу, бид нарын хүсээд байгаа батлагаа гэдэг чинь. Бид нарын та хэдэд өгч байгаа батлагаа тэр л байхгүй юу. Машинаар тоолоход мэдээж таны санал илүү байна. Аан, маргаан гараад, одоо муугаар шдээ. Гараар тоолоход машины тооллоготой, гар тооллогын санал яг таарч байнаа л гэсэн үг.
Г.Гангамөрөн: - Тийм болохоор ер нь шулуухан байсан нь дээр ш дээ тээ.
Тэгэхгүй тэгээ л албаны үгээр яриад. Чи одоо яг хаана нь байна?
Икс ХҮН: - Би энд хувиараа бизнес эрхэлдэг
Г.Гангамөрөн: - Тэгэхээр одоо хувиар нь хир юм? Одоо компаний чинь чиглэл, хувиар нь ямар чиглэлийнх юм? Зүгээр одоо шууд ярь
Икс ХҮН: - Яахав, ерөнхий ойлголт өгчихье. Энэ яриа ингээд эндээ л үлдэнэ гэж би ойлгож байгаа шдээ.
Г.Гангамөрөн: - Тийм зөв зөв.
 
Икс ХҮН: - Тэгэхээр, мэдээж бол тусгай програм байгаа. Програм дээр ажиллана. Санал хураалтын хуудас энэ тэр гээд, бид нар ерөөсөө тэрэн дээр л ажилладаг. Мм. мэдээж хар машины сервер нь гадаадад байдаг. Тэгэхээр бид нар яг тэр чиглэл дээр нь л ажиллана гэсэн үг. Саяны УИХ-ын сонгууль дээр ч гэсэн бид нар том хэмжээний ажиллагаа хийсэн. Амжилттай болсон байгаа. Тэгэхээр үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа байх.
 
Г.Гангамөрөн: - Тэгэхээр яахав, юм мэдэхгүйдээ асууж байгаа юм биш. Батлагаа нэхэж л асууж байгаа юм. За, одоо өөрийгөө гэхэд ч хаашаа юм, хүчээр гаргаад өгөөчээ гэхээр, би бол мэдэхгүй. Бодит жишээтэй л хийхгүй бол ерөөсөө нэг л итгэлцэж чадахгүй... Бүх хүнтэй л бид нар яриад. энэ яагаад ингэчихэвээ гэдэг л асуудал гарна шд. Тийм учраас муухай хардалт үүснэ гэсэн үг цаашаагаа. Тэгэхээр нь өөрийгөө л бодож байгаа байхгүй юу.
Икс ХҮН: - Хамаагүй, хамаагүй. Энэ яриа эндээ л үлдэнэ гэж ярьсан ш дээ хэдүүлээ. Тэгэхээр яг саналын хуудсан дээр ажиллана гэж байгаа нь болохоор нэгдүгээрт: машины дүрмээр. Хоёрдугаарт: ард талд нь байгаа гараар тоолох асуудал дээр байгаа бол энэний тэнцлийн үр дүнг яахав?. Энэ хоёр ерөөсөө хоорондоо таарч байх ёстой байхгүй юу. Тэгэхээр одоо хэрвээ ингээд хэдүүлээ болноо, бүтнээ гээд цаашаагаа ажлаа үргэлжлүүлээд ажиллаад явъя гэх юм бол одоо маш яаралтай ! ... Хугацаа бага үлдчихсэн байгаа болохоор та хэдийн шийдвэр гаргах асуудал байгаа юм. Одоо ажиллагаанууд маань хийгдэх цаг байхгүй юу. Одоо нэгдүгээрт орон нутгийн сонгууль дээр ... баазан дээрээ үндэслэж ажиллах боломж нь байгаа байхгүй юу... Баянгол дүүрэг дээрээ бүр яг түлхүү шууд ажиллая гэж бодож байгаа.
Г.Гангамөрөн: -...За Батаагийн 100-аас яаж Доржоогийн 10-г татаж авах юм?...Эгч нь нөгөө анхдагч үүрэн дээр нь байдаг байхгүй юу... За ингээд хараар дугуйлчихсан юм чинь тоололтын хэсгийн хороон дээр яг дугуйлчихсан 100-г л яана шдээ. Жишээлбэл сая их хурал дээр яасан бэ гэхээр, за чи энийг эхлээд тайлбарлаатах. Гараар тоолоход Батаа 100, Доржоо 1 л гарна шдээ оригналиараа цаасан дээр байгаа юм чинь. Та нар зөвхөн програмын тухай л яриад байна шдээ.
 
Хоёрдахь бичлэгийг сонсгоно
 
Икс ХҮН: - Наадах чинь л аятайхан батлагааны нэг хэсэг болж байна шүү хөгшөөн Ok за...
Анхбат: - Өнөөдөр нэрээ шатар өрж байгаа юм шиг... нөгөө юунууддаа өгч байгаа.
Икс ХҮН: - Аан за. Мхн, одоо олдоод байгаа, худалдаад авч, өгч байгаа хүн чинь үү?
Анхбат: Тийм, одоо өнөөдөр өгнө гэсэн гэж байна. Энэ хүмүүс нь бүгд хүлээж байгаа ... Тэгэнгүүт өнөөдөр гэхэд одоо нэрээ өгөөд, мөнгөө өг гээд шууд тулгах гэж байна. Тэгээд, нэрээ одоо зоож эхэлнээ. Тийм, хүмүүс сайн анхаараарай. Одоо ингээд нэрээ бүгдэнг нь шууд зоолоо. Бид нар төлөвлөгөө гаргасан ... Хар машин дээр саналын хуудсан дээр ажиллана аа. Ерөнхийдөө тээ, ажиллана аа. Тэгээд ер нь сая сонгуулийн юуг бол өөрсдөө бараг мэдсэн байлгүй дээ, гадарлагаа байгаа байлгүй. Тэр журмаар ажиллана. Нарийн юмыг бол хэлэхгүй. Тийм, нарийн юмыг бол бид нар задруулахгүй. Ерөнхийдөө бол бид нар фактаа тийш нь гаргаж задруулахгүй. Хийнэ гэдгээрээ бид нар 100 хувь хийнээ. Гадаадаас програм дээр хар машин дээр ажиллаж байгаа. Тэрийгээ бас нэг бататгаад хэлчихэд зүгээр шд тээ? Гадаадаас хар машин дээр ажиллаж байгаа. Бид нар одоо ингээд мөнгөө аваад батлагаажуулна. Ажлаа батлагаажуулнаа. Яагаад гэхээр сонгуулиар та нар өөрсдөө харсан. Хар машин дээр ер нь бол ажиллагаа хийгдэж байгаа. Дээрээс нь саналын хуудас дээр бас тоог тэнцүүлэх ажил хийгдэж байгаа. Бид нар мөнгөө цааш нь гадагшаа явуулж батлагаажуулдаг юм шүү. УИХ-ын сонгууль дээр ямар юм болсоныг та нар өөрсдөө мэдэж байгаа. Бид нар бол фактыг дэлгэхгүй. Саналыг тэнцүүлэх ёстой тооллого дээр аль аль талаасаа тоолно тэ? Тэрэн дээр зөрүү гаргаж болохгүй. Тэрийг бид нар бас заснаа. Тийм учраас хоёр ажиллагаа хийгдэж байгаа гэдгийг сайн санах хэрэгтэй...
 
3. Бас нэг ноцтой бичлэг!
Икс ХҮН: - Байна уу?
МАН-ын ажилтан : - Байна байна. Доогийгийн утас хэд билээ?
Икс ХҮН: - 990212...54 бил үү?
МАН-ын ажилтан : - Тийм тийм. Тэрнээс гадна хөгшөөн би нөгөө холбогдчихлоо.
Икс ХҮН:-За?
МАН-ын ажилтан : - Одоо нэг цагийн дараа уулзах гэж байна. Тэгээд хөгшөөн нэг зүйл тодруулаатахъя. Лхагваа эгч чинь яг одоо ингээд яачихсан шдээ, батлагаа гаргаж байгаа шдээ надаа. Дэлгэрэх бид хоёрт.
 
МАН-ын ажилтан: - Тэгэнгүүт нөгөө МАН-ын дарга Амарбаясгалан, яг 5 хүнийх нь 2-т нь бид хоёр орно биз дээ?
Икс ХҮН: - Хоёр шдээ. 3 нь өөр хүн байгаам билээ. Тэрийг нь бол найз нь сайн мэдэхгүй байна өө. Нөгөө 3 хүнийг нь би сайн мэдэхгүй шд
 
 
Икс ХҮН: За
МАН-ын ажилтан: -Тийм шд. Тэгээд Сумъяабазар дарга эд нартай уулзаад тохирчихсон гэсэн тээ? Яагаад гэвэл одоо найз нь зоригтой шууд тийшээ ярих гээд байна л даа.
Икс ХҮН: - Одоо уулзаад л шууд мөнгө...(Үгээ залгив)
МАН-ын ажилтан: - Айн?
Икс ХҮН: - За тэгээд миний ярьснаар ярьчихаа хө. Тэгсэн гээд, миний ярьснаар ярьчихаа хө.
МАН-ын ажилтан: - За за
Икс ХҮН: - Доогий Долгормаа) хаана байгаа юм?
 
Эдгээр бичлэгийг сонсгосны дараа хэвлэлийн хурал зохион байгуулагчид дараах зүйлсийг ярьлаа.
1. Гүйцэтгэх ажилтны тэмдэглэлээс харахад Анхбат гэгч нь -86119377,
Долгормаа - 88010105, Лхагвасүрэн нь - 88111077, 99090936, 96888851
гэсэн дугааруудыг ашиглаж хоорондоо ярьдаг байна. Мөнхболдын утасны дугаар тодорхойгүй. Эдгээр хүмүүс маш ганган, үнэтэй хувцасладаг. Үнэтэй машин унаатай. Улаан хүрэн өнгийн Range rover машин хөлөглөдөг гэсэн видео бичлэг болон тэмдэглэл бий.