sonin.mn
Facebook сүлжээнд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэсэн зар байршуулж, иргэдийг залилан мэхэлж байсан 35 настай Б, 33 настай У нарыг Эрүүгийн Цагдаагийн Алба, Булган аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүлжээ.
 
Энэ тухай Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр:  "Тухайн этгээдүүд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэсэн зарыг олон нийтийн сүлжээнд  байршуулж, нас барсны гэрчилгээ, буяны компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж иргэдийг залилан, иргэдээс тус бүр 250 мянган төгрөг авсан гэдгийг урьдчилсан байдлаар мэдүүлж байна.
 
Тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1, Эрүүгийн хуулийн 23.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. 35 настай иргэн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилах гэмт хэргийн яллагдагчаар татагдаж, шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг зөрчилд холбогдсон нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн цагдаагийн албанд шалгалтын ажил үргэлжилж байна" хэмээсэн юм.