sonin.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр болж өнгөрсөн. Баяраа хэтрүүлсэн эмэгтэй хүн хутгалсан хэрэг эл өдөр гарчээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн XXVI хороо, Их Нарангийн эцэс дээр 30 гаруй насны хоёр эрэгтэйг согтуу эмэгтэй хутгалсан байна.
31 настай О өөрийн найз залуу болон түүний найз нарын хамт гэртээ архиджээ.
Улмаар маргалдан найз залуугаа найзтай нь хамт хутгалсан аж.

Хэрэг үйлдсэнийхээ дараа О өөрөө  102 -руу утасдаж "Яанаа, Би Их Нарангийн эцэс дээр согтуу байна. Нөхрийгөө хутгалаад алчихлаа, цус алдаад үхчихлээ" уйлж хэлсэн байна.

Э.Мягмар